2.4

1.6K 226 22
                                    

Усанд орчхоод гарч ирсэн Жимин хаалгаа хаан эргээд харахад нь Тэйхи шууд л гараас нь татаад авах нь тэр. Бүсгүйн нүд ямар нэгэн зүйл хайх мэт Жиминийх рүү нэвт шувт ширтэх бөгөөд түүний энэ гүн харц,үзэсгэлэнт төрхөөс зугтаах арга үгүй.

Жонгүг Тэйхигийн ард зогсох бөгөөд хайртай найз охиноо өөр залуутай ойрхон байхыг харах тийм тааламжтай бус гэдгийг мэдэх хэдий ч, түүнийхээ сэтгэлээ сэмэртэл санаж, бэтгэрсэн үнэгний жинхэнэ нууцыг гадарлачхаад нууж чадаагүй нь тэр байсан юм.

Тэйхи Жиминий нойтон үс, сандарсан байдлыг үл тоон Жонгүгийн өөрт нь хэлсэн бүхэн үнэн эсэхийг шалгахаар залууд ойртон харцыг нь удаан ажигласан нь бүхнийг батлах шиг. Мөн байсан. Тэрхүү улбар шаргал,жирийн залууд заяагаад байхгүй төрөлхийн үс, бор нүднийх нь цаана нуугдсан тэр л харц яг адилхан.

Гэхдээ өмнөх Жиминийг бодвол түүнээс ямар ч дулаахан зүйл, хайр мэдрэгдсэнгүй.

Тэйхи түүний гараас тавин холдон зогсох үедээ үнэгэнд нь байсантай ижилхэн хүзүүний зүүлтийг харлаа.

'Жимин'

"Чи энийг хаанаас авсан юм?" гэхэд нь Жимин толгойгоо маажин, "Мэдэхгүй ээ. Анх сэрэхэд л байсан..." гэчхээд энэ л эвгүй байдалд яахаа мэдэхгүй бүсгүйг ширтэж байтал Тэйхи таамаглалдаа гүн итгэн, шууд л нүднээс нь нулимс урсаад ирэх нь тэр.

Залуугийн нүд нь бүлтийн, зүрх нь цээжнээс нь гараад явах нуу л гэлтэй хүчтэй цохилоход сандран Жонгүг рүү хүзүүгээ өргөн харлаа. Жонгүг алгуурхан Тэйхигийн мөрөөр тэврэн, "Хайр аа, нааш ир дээ. Хоёулаа өрөө лүүгээ явцгаая" гэсээр Жимин рүү гунигтай инээмсэглэчхээд өрөө лүүгээ явав.

Жимин тэднийг явсны дараа өрөөндөө орон, нэг хэсэг бодолд автлаа. Дотроос нь булгилах тэр бүхэн хачин санагдаж, нэг л мэдэхэд уйлчихсан байлаа.

 Дотроос нь булгилах тэр бүхэн хачин санагдаж, нэг л мэдэхэд уйлчихсан байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би яагаад уйлчхав аа? Зүрх өвдөж байна... Энэ мэдрэмж үнэхээр юу юм бол? Түүнийг гомдоочихсон болохоор ингэж санагдсан юм байх даа?

FOXWhere stories live. Discover now