4. Сүүлийн хүн |1р хэсэг|

525 98 5
                                    

Оройн тарианы цаг болж сувилагч нөгөө л нэг тариагаа барьсаар орж ирлээ. Хусогоос бусдад нь тарин "Томоотой байгаарай" гэж хэлээд өрөөг орхив. Уг нь Хусог өөрийн ухаанаа аль хэдийн олоод авчихсан, гэсэн хэдий ч сувилагчийг орж ирэхэд жүжиглэн тариа тариулаагүй хэрэг.

Хусог:-"Би ярьж чаддаг болохын тулд бараг цаг гучин минут болсон. Шууд та нартай яръя гэж бодож байсан ч оройн тариа байдаг гэдгийг санаад түр дуугаа хураасан юм" гээд дээш өндийн хоолойгоо заслаа.

"Намайг Жон Хусог гэдэг. Энэ эмнэлэгт ажилдаг, үгүй ээ байсан гэж хэлсэн нь зөв байх. Намайг 15 тай байхад цоо эрүүл аавыг маань галзуу гээд энэ эмнэлэгт хорьж байсан юм. Тэгээд л улсын шилдэг оюутан байсан ч энд ажилд орсон. Та гурав аавтай минь яг адилхан санагдаад эндээс гаргахыг хүссэн, та нарыг ээж аав ахан дүүс чинь хүлээж байгаа шүү дээ" гэхэд Юнги яриаг  таслан "Бидэнд гэр бүл гэж байхгүй, ээж аав маань намайг 14тэй байхад салцгаасан. 2 жилийн дараа ээж өөр хүнтэй сууж тэр айл нь намайг энд авчирсан" гэхэд Хусог их л гайхсан шинжтэй "Надаа ч гэсэн ялгараад байх зүйл байхгүй ээ, гэхдээ таныг ярьж чаддаг болсон гэж бодсонгүй."

Юнги:-" Нэг их гайхаад байх юм байхгүй ээ. Бид өөрөө хүсэж хичээх юм бол хурдан хугацаанд өөрийн оюун ухаанаа олж авдаг. Бид хэлсэн дээ энэ эм бараг биеийн нэг хэсэг болж байна гэж" хажуугаас нь Согжин хүч нэмэн "Чамайг сэрсэн гэдгийг сонсоод бүгд их хичээж ухаанаа олж авсан бололтой" гэж хэлэн өөрийгөө сэрснээ мэдэгдлээ. Одоо зөвхөн Намжүн л үлдлээ.

Юнги:-"Намжүн чи сэрсэн үү?"

Намжүн:-"Сайн хөдөлж чадахгүй байгааг эс тооцвол, тийм ээ" гэж хариулав.

Юнги:-"Хусог өөрийгөө бүрэн танилцуулж дууссан бол чухал зүйл рүүгээ оръё."
Хусог шуудхан л дууссан гэж мэдэгдэн, чухал зүйлийн мэдэхийг хүслээ.

Согжин:-"Чи сонссон биз дээ, 7 хоногийн дараа чиний тархийг нээнэ. Сүжин тархинд чинь өөр өөр хүний хэсгүүдийг суулгаж төгс хүн бүтээхийг хүсэж байгаа. Энэ туршилтдаа 10 жилийн өмнө нэг хүн дээр туршиж байсан ч тэр нь амжилтгүй болон хагалгааг дуусгаж чадалгүй хорвоог орхисон."

Хусог:-"10 жилийн өмнө өө?" гээд нүдээ томруулан их л гайхаж балмагдсан хоолойгоор хэллээ.

Намжүн:-"Тийм ээ, чамд ч гэсэн ийм зүйл тохиолдож магадгүй"

Хусог:-"Та нарт яагаад хийж болоогүй юм?"

Намжүн:-" Бид тусгай илгээгдсэн хүмүүс" гээд дээш өндийн ороо налан суулаа.

Юнги:-"Юу гэх гэсэн бэ гэхлээр, биднийг цаанаас нь нэг хүний хүсэлтээр энд байлгаж байгаа юм. Тийм болохоор ямар нэгэн эрсдэлд оруулж болохгүй"

Согжин:-"Энд биднийг хорьсон ч гэсэн хэзээ нэгэн цагт хэрэг болно гээд энд  байгаа юм" гэхэд Хусог чимээгүйхэн толгой дохин яриаг нь цааш үргэлжлэхийг хүлээж суулаа.

Юнги:-" Гэхдээ сүүлдээ бид түүнд хэрэггүй гэж бодож биднийг устгахыг энэ эмнэлгээс хүссэн. Чи нэг өдөр надад хийж байсан дуслыг салгаснаа санаж байнауу? Түүний нэр нь ямар байлаа?"

Хусог:-"Гүн аниргүй" гэж хариулахад Юнги толгой дохин "Чи миний амийг аварсан"

Согжин:-"Намжүн бид 2 үнэхээр их айсан шүү. Бидний хэн нэгэн л байхгүй бол төлөвлөсөн юу ч бүтэхгүй байх байсан."

Хусог:-"Би ч та нар ч яг одоо аюулд байгаа юм байна, тийм ээ?"

Намжүн:-"Тийм ээ. Тэгээд л би яараад байгаа юм."

Согжин:-"Заа одоо бүгд бие биенээ мэдэж авсан гэж бодож байна. Хусогт төлөвлөгөөгөө хэл" гээд Намжүн руу харц шидлээ.

Намжүн:-" Заа тэгэхээр ийм байна."

________________________________

(•̀•́)و Энэ бүлэг маань богинохон болсон байвал уучлаарай, сонирхлын тань төрүүлэх гээд нэг бүлгээ 2 хэсэг болгон хуваачихсан. Та нарт таалагдаж байвал, үргэлжлэлийн уншмаар байвал comment бичиж vote дарж намайг дэмжээрэй
( ˘ ³˘)

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now