Намжүн, Согжин хоёр Бинү байгаа өрөөнд орж ирлээ. Согжин өөрсдийнх нь эсрэг хэрэглэж магадгүй гэх зүйлсийг бүгдийн цаашлуулан Бинүгийн урд хоёр сандал тавин Намжүнтайсуулаа.
Намжүн:-"Одоо юу гэмээр байна?" гэхэд Бинү толгойгоо дээш өргөн бага зэрэг инээмсэглээд "Надаас хүссэн бүхнээ асуу, би бүгдийн хариулна. Чамайг, чиний эцгийг, Юнгиг, Юнгийгийн ээжийг, Сохёныг хөлдөө сөхрүүлэхийн тулд юу юу хийснээ булш руугаа аваад орвол тэнэг биз дээ" гэв.
Согжин:-"Сохён гэж хэн бэ?"
Бинү:-"Миний хоёр дахь эхнэр" гээд урт амьсгаа аван "тэр их сайхан сэтгэлтэй бас их гэнэн. Гэхдээ юу гээч Сохён гоц ухаантай байсан миний хийх зүйлийг үргэлж тааварлаж байдаг. Энэ нь миний дургүйг хүргэсэн" гэхэд Согжин түүн рүү ойртон "Та хоёр хүүхэдтэй байсан уу?" асуув.
Бинү:-"Тийм ээ, хоёр настай хүүтэй байсан. Нэрийг нь Ү жин гэдэг байсан байхаа. Тэр хүүхдээ өөр дээрээ авсан."
Согжин:-"Тэгээд цааш нь"
Бинү:-"Цааш нь юу байх вэ дээ. Хүүхдийнхээ нэрийг сольсон гэж дуулсан, ахиж холбоо бариагүй 26 жил болж байна" гэхэд Согжин "Амжилт гаргах гэж явсаар байгаад ээжийнхээ нэрийг ч мартаж, харин тэр амжилтдаа хүрээд хоёр жил ч болоогүй байхад энэ новшийн газар хоригдсон. Одоо л саналаа ээжийнхээ нэрийг. Хэн байсан гэж бодож байна?"
Бинү:-"Хэн?"
Согжин:-"Сохён" гэж хэлээд Намжүны гараас бууг шүүрч аван шанаа руу нь цохилоо.
Намжүн:-"Согжин энэ чинь? Та нэрээ өөрчилж байсан юм уу? Тэгэхээр..."
Согжин:-"Энэ арчаагүй амьтан миний аав" гээд Бинүг заамдан аваад "Худлаа хэлхээ боль, дөрвөн настай байхад салсан. Салсныхаа дараа ээжийг алах гэж хэд хэдэн удаа хүн илгээсэн гээд бүгдийн үнэнээр нь хэлээч новшоо" гадаа байгаа хүн ч сонсохоор чанга хэллээ.
Бинү:-"Би чамайг мартсан л гэж бодсон. Би ээжийг чинь айлгадаг байсан юм. Тэгэхгүй бол миний нууцыг задалчих нь гээд айсан гэх юм уу даа" гээд мишээв.
Согжин уурандаа түүний ахин цохих гэхэд Намжүн болиулан доош суулгаад "Чи түүнийг өөрийнхөө хүү гэдгийг мэдээд энэ хорьсон биз дээ. Ганц шүүх хурлаас болж ингэсэн байх учиргүй гэж байнга боддог байлаа."
Бинү:-"Намжүнаа чи ааваасаа ухаантай юм. Согжин ээжтэйгээ усны тусал шиг адил. Шүүх хурлын өмнөхөн прокурорын газар очихдоо түүнийг хараад... миний уур хүрсэн тэгээд л одоо бүгд энд байна."
KAMU SEDANG MEMBACA
[Completed] Door |hyung line|
Misteri / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...