Өдөр ирэх тусам бүхий л зүйл илүү таатай илүү амар тайван болж буй мэт. Хэдэн өдрийн нойроо нэгхэн өдөрт бүгдийн цуглуулах гэж бат бөх нойрсож буй дөрвөн залуу. Гэгээ орсон ч тэдэнд ямар ч нөлөө байсангүй.
Хамгийн эхэнд Юнги сэрэн Хусогыг босгоод дараа нь Намжүн, Сокжин хоёр луу явлаа.
Юнги:-"Хэзээ ингэж тайван унтсанаа ч мартсан байна." инээмсэглэв.
Хусог:-"Тийм гэж үү? Чи унтаж байхдаа орилоод, яриад, уйлаад, уурлаад байсан. Би чамайг таагүй байгаа юм байх даа гэж бодоод сэрээх гэсэн чинь сэрэхгүй миний гараас атгаад "Чи цорын ганц намайг гэсэн нэгэн, битгий яв" гээд байсан" түр зогсон хэлэхэд Юнги их л гайхаж "Би сайн санахгүй байна аа. Үнэхээр сонин юм. Би тэр битгий яв гээд байсан хүнийхээ нэрийг хэлсэн үү?"
Хусог:-"Зүгээр тоо л хэлээд байсан." гэхэд Юнгигийн царай хувьс хийв. "Яг юу гэсэн? Хэд гэсэн бэ?" сандарсан шинжтэй асуулаа.
Хусог:-"Гучин хоёр гээд маш олон давтаад байсан."
Юнги:-"Би царай төрх ч юм уу дуу хоолойг нь тодорхойлоогүй юу?" гээд нүдээ томруулан хамгийн сүүлийн итгэл найдварыг минь битгий уландаа гишгээч гэх гунигтай харцаар харахад Хусог инээмсэглэн "Чи зүүдэлж байсан шүү дээ. Мэдээж надад тодорхойлж хэлээгүй" мөрөн дээр зөөлхөн хоёр, гурав цохиод Намжүн, Сокжин хоёр өрөө лүү явцгаалаа.
Тэд аль хэдийн сэрчихсэн Намжүн сунгалт хийн биеэ халааж харин Сокжин Цонхоор харан дуугаа хураан сууж байв.
Намжүн:-"Та хоёрыг хаана орсныг чинь мэдэхгүй болохоор ирэхийг чинь хүлээж байлаа."
Сокжин:-"Гадаа ямар ч их үүлтэй байгаа юм бэ? Нар харж чадахгүй нь. Цаг хэд болоод байгаа юм бол оо?" гэхэд Хусог өрөөнөөс авсан бугуйн цагаа халааснаасаа гаргаж ирээд "Бараг л 18 цаг" гэв.
Намжүн:-"Сайн унтацгаасан байна. Одоо эрч хүчтэй байх юм байгаа биз дээ?" инээмсэглэв.
Юнги:-"Өнөөдрийн гол хүн нь эрч хүч орсон юм болов уу?" гээд Сокжин руу харахад "Мэдээж сайн унтаж хүчээ сэлбэсэн бас яаж алахаа ч бодсон" гээд сандлаасаа босон "Энэ үүлнүүдийг харвал 8, 9 ийн үед бороо орно. Тэр үед л хөдөлцгөөе" гэв.
Хусог:-"Тэр болтол юу хийе гэж бодож байна?"
Намжүн:-"Ойлгомжтой шүүдээ. Эхлээд хяналтын өрөө рүү явъя. Тэндээс байдлыг ажиглаж байгаад захирлын өрөө лүү орж мөнгө аваад машиндаа суугаад дэлгүүр ороод" Юнги яриаг нь таслан "Зүгээр л хийцгээе. Бид хэзээ ч нягт төлөвлөж байгаагүй тийм биз дээ? Би ч чи ч бүгд мэднэ хэр сайн төлөвлөнө төдий чинээ бүтэлгүйтэх магадлал өндөр."
Сокжин:-"Тийм ээ. Зүгээр л эхлээд хяналтын өрөө лүү явцгаая" гээд өрөөнөөс гарлаа.
Урьдын адил хамгаалагчид, сувилагч мөн дөрвөн залуу эгнэн суусан байв. Тэднийг орж ирэхэд бүгд босон "Сайн байцгаана уу?" нэгэн дуугаар хэлэв.
Юнги:-"Юугаа хийгээд тэнэгтээд байгаад юм бэ?"
Сокжин:-"Би ингэ гээд хэлчихсэн юм аа. Гоё байгаа биз дээ." гэхэд Юнги санаа алдан "Мартаж үз" гээд хяналтын камерууд руу харан Захирлын өрөөнийхнийг томрууллаа.
Юнги:-"Нэг нь босоод ирээ. Яаж ухраах вэ?"
Хамгийн мэдэх нэгэн нь босон "Хэдэн хүртэл ухраах юм" гэхэд Хусог хажуугаас нь "Мөнгөө хаана хадгалж байгааг нь хараад өг" гэв.Юнги ч түүнтэй санал нийлэн хаана хадгалж байгааг нь хайхаар болов.
Хамгаалагч:-"Энэ байна. Гэхдээ нууц кодтой байгаа байх"
Хусог:-"Нууц кодод санаа зоволтгүй ээ. Би гадарлаж байна." гээд Юнгиг дагуулан захирлын өрөө лүү орлоо. Хяналтын камераар бусад нь харж байгаа болоод ч тэр үү ямар нэгэн илүү дутуу үйлдэл хийлгүй шууд мөнгө нуусан газар луу явав.
Захирлын ширээний ард байрлах шүүгээг онгойлгоход дөрвөн оронтой код хийж нээгдэх хайрцаг байлаа.Юнги:-"Хэд гэж бодож байна?"
Хусог:-"0818 гээд хийдээ"
Юнги:-"Буруу байна."
Хусог:-"Тэгвэл 0822"
Юнги:-"Буруу байна аа. Энэ яг яадаг өдөр юм?" гэхэд Хусог "Охин эхнэр хоёрынх нь нас барсан өдөр" гэв.
Юнги:-"Төрсөн өдөр нь хэрэгтэй юм биш үү?"
Хусог:-"Эхнэр нь охиныхоо, Охин нь ээжийнхээ төрсөн өдрөөр нас барсан юм аа." гэхэд Юнги "Тэгвэл, тэгвэл өөрийнх нь төрсөн өдөр?"
Хусог:-"09.23" гэв.
Юнги:-"Онгойчихлоо. Гэхдээ өөрөө ч гэсэн төрсөн өдрөөрөө нас барж дээ" гээд хайрцгийг онгойлгон цүнхэндээ бүх мөнгийг нь хийгээд өрөөнөөс гарлаа.
Намжүн:-" Сокжин хён гарцгаая" гээд буугаа аван тэдний өөдөөс явав.
Ойролцоогоор 2, 3 цагийг замд зарцуулж суурин газар очин дэлгүүр орж хамгийн хэрэгцээт зүйл болох зөөврийн компьютер аван цаашаа шууд шүүгчийн гэр лүү хөдөллөө.
VOCÊ ESTÁ LENDO
[Completed] Door |hyung line|
Mistério / SuspenseХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...