Юнгийг буцаж ирэхэд тэр хоёр аль хэдийн Бинү, Мина, Мүн гурвын цогцос байгаа өрөөнд орсон байлаа.
Юнги:-"Яасан ямар нэгэн юм болоо юу?" гэсээр хажууд нь очив.
Намжүн:-"Согжин ах буудуулаад хэвтэж байхдаа нэг асуулт асуусан юм. Бинү яагаад ингэж амьдарсан юм бол? гээд. Тэр асуултын хариултыг хэлж байлаа" гэхэд Согжин "Би хариултын сонсоод түүнийг жаахан өрөвдөөд. Ямар хүн нь Бинүд зааж сургасан болоод атаархсан, шунахайрсан сэтгэл хоёртоо хөтлөгдөн, эцэст нь өөрийн амьд хүрдэг байна"
Юнги:-"Эцэг эх нь бага байхад нь нас барсан. Төрөл төрөгсөд байхгүй бас мөнгөгүй болохоор л тийм зам сонгосон байх" гэсээр Согжиныг тайтгаруулах гэж нурууг нь зөөлөн хэд илээд "Одоо бүхнийг цэвэрхэн дуусгая. Нөгөө дөрөв араас ирж байгаа, яахаа сайн мэдэхгүй байна. Өмнө нь төлөвлөж байснаараа тэд дөрвийг өөрсдийнхөө өмнөөс шоронд суулгах уу? Эсвэл" үгээ дуусгалгүй чимээгүй боллоо.
Согжин:-"Эсвэл юу гэж?" гэхэд юу ч дуугарсангүй. Согжин ахиад асуух гэтэл Намжүн болиулан "Залхаж байна, хүсэхгүй байна гэсэн"
Хэсэг чимээгүй бие биенийхээ царайг харж байгаад Юнги "Шинэ төлөвлөгөө" гэсний дараахан Хусог "Согжин ахаа, тэнд бөөгнөрүүлчихлээ" орж ирлээ.
Намжүн:-"Хусогаа нааш ир. Юнги шинэ төлөвлөгөө хэлэх гэж байна"
Юнги:-"Өөдгүй гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ нөгөө дөрвийг шорон луу биш диваажин рүү хүргээд өгье."
Намжүн:-"Юу гэсэн үг вэ?"
Юнги:-"Өмнө төлөвлөж байснаараа эндээс бичиг баримтуудаа аваад, сувилагч хамгаалагчдад бие биенээ хороохыг тушаана. Дараа нь тэр өөрсдийн хэрэглэсэн зүйлстэйгээ хамт энэ эмнэлгийг шатаана. Яг юу нь өөр байна вэ гэхлээр, би наашаа ирэх замдаа олс байгааг харсан" үгийн таслан Хусог уулга алдан "Үнэхээр тийм зүйл хийх гэж үү?" хэмээн асуулаа.
Намжүн:-"Юу юм хэл л дээ"
Юнги:-"Хамгийн гол нь сонголт. Тэр дөрвөөс асуух хэрэгтэй. Шоронд орох уу? Диваажин рүү явах уу? гэдгийг"
Согжин:-"Гэхдээ тиймэрхүү хүмүүс зөв шийдвэр гаргаж чадах болов уу?" гэхэд Юнги "Тэр нь хамаагүй ээ. Ядаж асуувал сэтгэл санаа дээрдэх юм шиг байна."
Хусог:-"Ямартай ч эхлээд бичиг баримтуудаа захирлын өрөөнөөс авчиръя. Аан бас Сүжиний цогцсыг энэ хэдтэй нийлүүлээд шатаах уу?"
YOU ARE READING
[Completed] Door |hyung line|
Mystery / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...