Хөлийнхөө гинжийг тайлуулсан болохоор тэд өрөөгөөр чөлөөтэй явж чадахаар боллоо. Анх орж ирсэн Хусог гэлтгүй Юнги ч энэ өрөөний бүтэц хаана, хаана юу байгаа гэдгийг сая л нэг юм ойлгов.
Юнги:-"Энд бараг бидэнд хэрэгтэй бүх зүйлс байгаа юм биш үү" гээд Согжин руу харан инээд алдлаа.
Согжин:-"Гэхдээ нэмж олон л юм хэрэг болох юм байна" хариу инээв. Энэ үед Хусог хоолойгоо засан нэг юм хэлэх гэж байгаагаа мэдэгдлээ.
Хусог:-"Би хэдхэн өдрийн өмнө орж ирсэн шинэ хүн гэдгээ мэднэ ээ. Тийм болохоор та нарын яриаг тийм ч сайн ойлгохгүй байна. Согжин ах хэлж байсан шдээ. Нэгэнт л бид нэг өрөөнд байгаа юм чинь гэж. Энэ үг надаа их таалагдсан."
Намжүн:-"Гол зүйлээ түргэхэн хэлчихвэл.." гээд үлдсэн үгээ залгилаа.
Хусог:-"Заа гол зүйл нь бол нэг л дутуу, та нарын надад хэлсэн зүйлс, түүх гээд. Би бүгдийн мэдмээр байна тэгж байж л хамтарч чадна" гэхэд Юнги Хусог руу аажуухан ойртон "Бид шинэ хүнтэй уулзаагүй уджээ" гэхэд Намжүн хажуугаас нь "Тийм болохоор харилцаа ч гэсэн муудаж"
Сонжин:-"Сонин сэтгэгдэл түрүүлсэн бол уучилна гэж найдъя"
Хусог:-"Зүгээр дээ. Та нар нээлттэй бол би ч нээлттэй байх болно. Бүрэн төлөвлөгөөгөө надад хэлэх эсэхээ та нар өөрсдөө л мэд"
Юнги:-"Чи үнэхээр бидний өнгөрсөн мөн түүхийг мэдмээр байна уу?"
Хусог:-"Хэрвээ та нар дургүйцэхгүй бол шүүдээ" гэхэд Согжин түүн рүү ойртон мөрөн дээр нь гараа тавин " Нэгэнт л бид нэг өрөөнд байгаа юм чинь" гэж хэлээд ор луугаа явлаа. Өглөөний тарианы цагаас өдрийн тарианы цаг хүртэл тэд өнгөрснөө бие биедээ дэлгэн, ирээдүйн төлөвлөгөөгөө ярилцан хамаагүй дотно болсон мэт харагдана.
Намжүн:-"Өдрийн тарианы цаг болсон юм шиг байна. Бүгд ор, ор луугаа яваарай" гэхэд бие биенийгээ тэврэх нь холгүй суусан байсан дөрөв тарлаа. Гаднаас өглөөний сувилагч орж ирэн бүх тариануудаа шүүгээн дээр тавин хаалгаа дотроос нь түгжлээ.
Согжин:-"Чи сая юу юу хийв?"
Сувилагч өглөөнөөс одоог хүртэл хийсэн зүйлсээ нэг нэгэнгүй хэлж эхлэв. Эндээс хамгийн чухал нь 2 эмчийн дунд маргаан үүсгэсэн нь байсан юм. Тэр эмч нар бараг зодолдох шахсан гэдгийг сонссон нөгөөдүүл маань нүүрэндээ багахан инээмсэглэл тодруулан хэвтэж байлаа.
Намжүн:-"Одоо чиний хийх зүйл бол тэд нарыг ажлаасаа гарахыг ятга. Ятгалгад чинь орохгүй байвал тэр хэрүүлийг бүүр хүндрүүл."
Сувилагч:-"Ойлголоо."
Согжин:-"Гаднах хаалганы удирдлага хаана байдгийг олж мэд."
Сувилагч:-"Мэдлээ."
Юнги:-"Сүжин эмчийг биднээс аль болох хол байлга."
Хусог:-"Хэрвээ чи бидний үгнээс зөрөх гэж оролдох л юм амиа хорлоно уу" гэхэд Сувилагч чимээгүйхэн толгой дохин өрөөнөөс гарч явлаа.
Намжүн:-"Хусог зэрлэг байна шүү" гээд зэвүүн хоолойгоор хэлэв.
Хусог:-"Одооноос ийм байхгүй бол ирээдүйд юу ч хийж чадахгүй юм шиг санагдаад"
Согжин:-"Заа тийм дээ. Гэхдээ байна аа. Хэрвээ тэр сувилагч гэнэт амиа хорлох юм бол хүмүүст их сэжигтэй санагдана. Сүжин задлан хийвэл эмийн үлдэгдэл судасны өнгөны өөрчлөлтийг олж харна... Ингээд л бид баригдана."
Юнги:-"Эхлээд маргаанаа өргөжүүлэх хэрэгтэй" гэхэд Хусон дагзаа маажин "Энэ удаа миний буруу боллоо. Гэхдээ бидний үгнээс зөрч чадахгүй байх аа. Би энэ сувилагчийг ажилд орсноосоо хойш мэднэ."
Намжүүн:-"Энэ тийм ч том асуудал биш ээ. Энэ сувилагчаас өөр манай өрөөгөөр байнга орж гарах нэгэн байгаа гэдгийг мартаагүй биз дээ."
Юнги:-"Хэн? Угаалгын өрөө нээж өгдөг новш уу?" гэхэд Согжин толгой дохилоо.
Хусог:-"Угаалгын өрөө нээж өгдөг гэхээр хэн билээ?" их гайхсан янзтай асуув.
Юнги:-"Бид нарын хөл хүлээстэй байдаг болохоор өөрсдөө босож бие засаж чадахгүй. Тийм болохоор наа орны хажуу талын товчин дээр бие засмаар санагдсан үедээ дарахад хүн хүрч ирээд дагуулж угаалгын өрөө явдаг" гэхэд Хусог "Тэгвэл асуудлаа хурдан шийдсэн нь дээр юм биш үү."
Согжин:-"Тэгнээ. Харин хэн товчин дээрээ дарах уу?"
Намжүн:-"Тэр эрэгтэй руу яаж дайрхаас л болно доо. 2 аргынхаа алийг нь ашиглах уу?"
Юнги:-"Орж ирэхээр нь шууд..." гээд өөрийн бодлоо илэрхийлэв. Бүгдэд энэ арга нь таалагдаж хэрэгжүүлэхээр шийдлээ.
Хусог:-"Тэгвэл хэн дуудах нь тийм ч чухал биш юм байна."
____________________________
Хэдэн өдөр таг чиг алга болсонд уучлаарай. Өгүүллэгийн талаарх сэтгэгдлээ заавал үлдээж байгаарай. Тэгж байж л би алдаа дутагдлаа ойлгон илүү сайн хэсгүүдийг шантралгүйгээр оруулах болно༼ つ ◕◡◕ ༽つ
Хайрлаарай♡'・ᴗ・'♡
VOCÊ ESTÁ LENDO
[Completed] Door |hyung line|
Mistério / SuspenseХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...