Тэднийг өрөөнд орж ирэхэд Согжин гарах бэлтгэлээ хангаж байлаа.
Юнги:-"Одоо шууд гарах гээд байгаа юм уу? хён"
Согжин:-"Та хэд байж бай. Би гадаа байгаа хэдийг дагуулаад хэрэгтэй юмаа авж байя." гээд хамгаалагчаас авсан машины түлхүүрээ үзүүлэн хажуугаар нь өнгөрөн өрөөнөөс гарлаа. Түүний баруун талд нь дөрвөн залуу эгнэн зогссон харагдана. Согжин ойртон өөртэйгөө адил өндөртэй нэгнийг эндээ үлдэхийг тушаан бусдыг нь дагуулан машиндаа суулаа.
Тосгон суурин газраас их зайтай тул 2,3 цаг авсаар хамгийн ойр байсан дэлгүүрийн үдэн дээр зогсов.
Согжин:-"Намайг сайн сонс. Нүүрээ нуух хэрэггүй. Хяналтын камер байвал нэг хоёр удаа нүүрээ харуулаарай. Аа бас жаахан алдаатай яривал зүгээр шүү." гээд тэдэнд юу авахыг нь хэлэн мөнгө өгөөд өөрөө машиндаа үлдлээ.
10, 20 минут болсны дараагаар тэд айсан шинжтэй хүрч ирэн хаалгаа тас хийтэл хаав. Хэсэг хугацаанд тэдний амьсгаадах чимээ л сонсогдлоо.
Согжин:-"Яасан юу болсон?"
"Нэг эмэгтэй миний гараас бариад намайг авч үлдэх гээд байсан. Тэгснээ уйлаад л уйлаад л" гэхэд Согжины царай хувьс хийв. "Очиж очиж ийм газар зогсоод байхдаа явах дээ" гэж бодон хурдхан шиг хөдлөв.
Байн байн араас нь хүн дагж байгаа эсэхийг шалган толиндоо харан явсаар замынхаа талдаа орлоо.
Согжин:-"Хэрвээ ахиж ийм юм болвол шууд хүч хэрэглэ. Иймэрхүү хүмүүс та нарт гай л болно уу гэхээс тус болохгүй" гээд санаа нь амарсан бололтой урт амьсгаа аван чангалсан биеэ суллаад хурдаа нэмэв. Ард яваа гурван өвчтөн түүнийг хэлснийг тийм их сүртэй гайхаж хүлээн авсангүй. Дуугаа хураан цонхоор ширтсээр эмнэлэгтээ буцаж ирлээ.
Согжин машинаа унтраан "Авсан зүйлсээ үлдээгээд бууцгаа" гээд хойш эргэж хартал голд сууж байсан өвчтөнтэй харц тулгарав. Түүний нүд яг л зовлондоо шатаж аврал ирж байгаа мэт байлаа. Согжин зүүн гараараа нүүрэн дээр нь дараад "Над руу ингэж харахаа боль. Уур хүрмээр юм" гэхэд өвчтөн "Тэр эмэгтэй би түүнийг саначихлаа. Миний ээж тийм үү? Ээж минь. Ээж." эхэр татан уйлж эхлэв. Хэсэг хугацаанд хүн бүр шоконд орлоо.
Согжин түүний нүүрнээс гараа аван өмдөндөө арчаад "Уйллаа гээд чи эрүүл болчихгүй, уйллаа гээд чи өнгөрснийг өөрчилж чадахгүй. Тийм болохоор одоо зүгээр амаа тат" гээд машинаас буун ард талын хаалгыг онгойлгон "Юу хийгээд байгаа юм бууцгаагаач" өндөр дуугар хэлэв.
YOU ARE READING
[Completed] Door |hyung line|
Mystery / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...