11. Хэн нь хэн бэ?

458 75 7
                                    



Hoseok:-"Нэгэнт л ингэснээс хойш тооцоогоо бодоцгоох уу даа." гээд захирлын суусан сандал дээр хоёр гараараа хүчтэй гэгч нь дараад толгойгоо хазайлгахад захирал биеэ чангалан нүдээ томруулан "Юу юу юу." ээрч мууран хэлэхэд Hoseok "Хүүе яагаад байна аа, энэ хүн чинь. Надтай ямар тооцоотойгоо мэдэхгүй л гэж битгий хэлээрэй дээ, миний царай харц гээд бүхий л зүйлс нэг хүнийг сануулахгүй байна уу?" гээд улам толгойгоо ойртуулан нүдээ томруулан хэлэв.

Захирал:-"Мэднэ ээ, мэднэ яаж мартах юм 10 жилийн өмнөх тэр эр мөн биз дээ. Үнэхээр би биш байсан би танай аавыг алаагүй, Soojin туршилт хийнэ гэж авчирсан, би сүүлд л мэдсэн. Гуйя итгээч." нүдээ тас аниад хоолойнхоо чадлаар орилж хэлэхэд Hoseok аажуухан нүдээ аньж нээгээд толгойгоо доошлуулан түүн рүү хэсэг хараад "Ер нь хүн ийм байдалд худлаа хэлдэггүй юм. Заа яахав, би тооцоо бодохгүй юм гэхэд өөр 3 хүн байгааг санаарай" гээд хоёр гараа сандлаас нь аваад хойш алхан хажуудаа байсан сандлаа аван суулаа.

Залгуулаад шууд л Seokjin "Уг нь чамд сонголт өгье гэж бодсон юмсан. Арай даварсан хэрэг болох бололтой." гэсээр захирлын баруун мөр дээр зүүн гараа тавив.

Энэ үед Namjoon захирлын ард ирэн "Тамын галд шатахыг чинь бодоод тэгж их тамлахгүйг хичээнэ" гэж хэлээд
хүзүүнээс нь барин 2 гараараа базан аажим аажмаар бие нь суларч эсэргүүцэл үзүүлэх чадалгүй болтол нь чангалан гараа авлаа.

Yoongi түүний бугуйн дээр гараа тавихад бүдэгхэн ч зүрхний цохилт мэдрэгдэн арай ч үхээгүй, ухаан алдсан байгааг нь мэдэгдэв.

Yoongi:-"Бидний амжилтыг эвдэх дөхлөө шүү. Наа хавьд чинь ус байна уу? Энэ новшийг сэрээе" гэхэд Seokjin хажуудаа байсан усаа авч өгөхөд Yoongi захирлын нүүр лүү хүчтэй гэгч нь цацлаа. Гэсэн хэдий ч тэрээр сэрсэнгүй. Үүнийг харсан Namjoon ихэд сонжсон шинжтэй "Худлаа унтаад байвал бид зүгээр тавиад явуулчихна гэж бодоод байгаа юм байх даа?" гэсээр гарынхаа ард тал урд талаараа хоёр хоёр алгадав.

Үнэхээр түүний хэлснээр худлаа унтаж байсан гэмээр, алгадсаны дараа хүчтэй гэгч нүдээ нээн эргэн тойрноо ахин нэг хараад урам нь хугарсан шинжтэй санаа алдаж толгойгоо гудайлгалаа.

Энэ үйлдэл Yoongi тийм ч их таалагдаагүй бололтой нэг хөмсгөө дээш өргөн түүн рүү ойртон "Уучлаарай, өөрийгөө дулаахан хөнжилдөө тухалж байна гэж бодоод байгаа юм уу? Эсвэл байгаасай гэж хүсээ юу?"дагзнаас нь зулгаан толгойг нь дээш өргөн хэлэв.

Захирал түүнд ямар хариу үйлдэл үзүүлээгүйг анзаарсан Namjoon:-"Бид арай л сулдаад байгаа юм байна л даа. Бүүр залхсан шинжтэй байх чинь." гэсээр хойш эргэж харанхуй руу орон хананаас нэгэн зүйл авах нь сонсогдлоо.

Газар чирэн "Soojin амьтан дээр туршилт хийдэг хэвээрээ биз дээ? Хаана вэ энэ өрөөнд нэг нууц өрөө байх ёстой тэр дотроо хадгалаад байдаг билүү. Ямар ямар төрөл байдаг билээ дээ. Миний санахын маханд нугасгүй нэг шувуу байдаг байсан" гэсээр гэрэлт ойртон царай нь тодров.

Seokjin:-"Чиний юу гэх гээд байгааг ойлгочихлоо." Namjoon ий өөдөс яван гартаа барьсан хөрөөг нь аваад захирлын хажууд тавин "Доороо дугуйтай сандал дээр суулгах хэрэгтэй юм байна даа" гээд хайхаар өндийв.

Yoongi:-"Тэгвэл би тэр өрөөг нь олох шаардлагатай бололтой." Hoseok ийн хажуугаар яван хана, шал, тавиур, шүүгээ гээд бүхий л зүйлийг онгичин хаалга болон цоожийг нь хайлаа.

Namjoon:-"Захирал минь дээ захирал минь. Чи эхлүүлээгүй байж болох ч оролцож хутгалдсан чинь үнэнээс хойно одоо яая гэхэв" гээд газар тавьсан хөрөө аван түүний аманд даавуу чихээд "Чимээгүй байгаарай хавийн амьтан цочоочхов"

________________________________

Шинэ бүлгээ оруулж байгаадаа үнэхээр их баяртай байна. Та хэдэд маань таалагдана гэж найдъя. Алдаа мадаг байвал хэлээрэй тэр дор нь засах болно оо.

Сэтгэгдлээ үлдээж ямар болсныг заавал хэлээрэй тэгж байж дараа дараагийн бүлэг хурдан мөн алдаагүй орно. (•̀•́)و

Дэмжээрэй ^••^ Хайрлаарай ''

[Completed] Door |hyung line|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang