Сувилагч тэднийг дагуулан хамгаалагчид байгаа газар буюу хяналтын өрөөнд аваачлаа.
Юнги:-"Бид дөрөвтэй ойролцоо нуруутай хүмүүс байсан уу?"
Чой хамгаалагч:-"Байсан дөрөв нь өвчтөн нэг нь эмч"
Юнги:-"Тэд хаана байгаа юм?"
И хамгаалагч:-" Нэг өвчтөний өрөөнд хүлчихсэн байгаа."
Согжин:-"Сайн байна...Залуу чи нарийн бичиг, Сүжин 2 ийг ажиглав уу?"
Залуу:-" Нарийн бичиг захиралтай ярьж байгаад уурлаад гараад явсан. Харин Сүжинийг хэсэг хар хувцастай хүмүүс хүрч ирээд аваад явсан."
Юнги:-"Юун захирал авч явсан байх. Удахгүй хүрээд ирнэ."
Согжин:-"Тэгвэл хаалгаа цоожлохоо хойшлуулах нь дээ."
Намжүн:-"цаг хожих хэрэгтэй. Энд хэн зэвсэг авах зөвшөөрөлтэй вэ?"
Ивол хамгаалагч:-"Би цэргийн хүн байсан болохоор зөвшөөрөл байгаа."
Намжүн:-Тэгвэл хэдэн сум аваад ирээч." гэхэд Ивол үг дуугүй өрөөг орхин гарав.
Юнги:-"Заа тэгвэл Soojin болон саяны эрэгтэйг хүлээнгээ жаахан хөгжилдөх үү?" гээд өрөөнд үлдсэн хамгаалагчид, сувилагч, залууд ахин нэг удаа тариагаа тариад Soojin ийг ойртохоор хэлээрэй гэж даалгаад захирлыг дагуулан гарав.
Урдах замаа дэндүү сайн мэдэж байгаа аятай Согжин замчилж мухрын өрөө луу явлаа.
Согжин:-"Энэ тэр өрөө мөн биз дээ?"
Намжүн:-"Тийм ээ, мөн. Яг дүрээрээ байна."
Юнги:-"Хуучнаа хэсэг дурсах уу даа." гээд хаалгыг нээн дотогш ороход энд тэндгүй өндрөөс нам, уртаас богино руу өлгөсөн багаж зэвсэг байв.
Хусог:-"Энэ юун өрөө вэ?"
Юнги:-"Энэ хүн их сайн мэднэ. Тайлбарла" гээд захирал руу харан хэлэхэд "Энэ бол анх энэ хэдийг байлгаж байсан өрөө. Энгийн ухаан санааг нь алдуулах гэж Сүжин болон хэдэн хамгаалагч нар хааяа хааяа энэ багажуудыг ашиглан тамладаг байсан юм." нэг амьсгаагаар хэлэн чимээгүй болов.
Хусог:-"Аан энэ тэр өрөө байжээ." гээд өрөөтэй илүү сайн танилцан шүүгээнүүдийг онгойлгон үзэн дотроос нь мэс заслын хутга, хайч, хөрөө гаргаж ирээд "Ядаж цусыг нь цэвэрлэ л дээ" хажуудаа байсан спиртээ дээрээс нь асгаад арчих ч үгүй буцааж хийн "За за ийм л газар юм биз дээ" гэж хэлээд тэдний хажууд буцаж ирэв.
ESTÁS LEYENDO
[Completed] Door |hyung line|
Misterio / SuspensoХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...