30. Төгсгөл рүү

208 35 12
                                    

Нэг, нэг гараас нь барьж чирсээр өмнөх байсан өрөөнд нь оруулж тавиад шууд Хусог рүү очлоо. Хаалга тогшин орж болох эсэхийг асуухад хэн ч хариулсангүй. Тэд гайхаж бас айсандаа шууд яваад оров.

Сувилагч:-"Тэд унтаж байгаа" гээд орон дээр хэвтэж буй Согжин мөн түүний хажууд суух Хусогыг харууллаа.

Юнги:-"Бүгд сайн биз дээ?"

Сувилагч:-"Тийм ээ бүгд сайн. Эмч төвөггүй сумыг биеэс гадагшлуулсан. Гэхдээ өөрийгөө  хэт хүчилсэн бололтой, оёдлоо тавиад шууд унтаад өгсөн."

Намжүн:-"Согжин ах хэзээ ухаан орох вэ?"

Сувилагч:-"Тэрийг сайн мэдэхгүй байна, за тэгвэл" гээд өрөөнөөс гарлаа.

Юнги, Намжүн хоёр тэдний хажууд очоод ширтэн зогсов.

Юнги:-"Бүх юм удахгүй дуусна. Энэ хоёрыг сэрэхээр бүгдийг цэглэе" гээд хана налан доош суулаа.

Намжүн:-"Гэхдээ тэр сувилагч яагаад бид хоёр луу дайрсангүй вэ? Энэ өрөөгөөр дүүрэн зэвсэг байгаа юмсан" гэхэд Юнги санаа алдан "Эмийнх үйлчилгээ гараагүй юм байлгүй. Одоо хэдүүлээ энэ сувилагч, хамгаалагчдыг яах вэ? Өмнө төлөвлөж байсан шигээ эцсээ хүртэл чөтгөр шиг зан гаргах уу?" гараараа нүдээ даран "Би ийм юм хүсэхгүй байна" гэв.

Намжүн:-"Уг нь чиний л төлөвлөгөө юмсан. Ямартай ч бүгдээрээ хамтдаа ярилцъя" түүний хажууд суулаа.

Хүлээлт нь хэдэн цагаар үргэлжилж, тэд ч мөн адил нэг нэгнийгээ дэрлэн унтлаа.
Нар тэнгэрт мандан, модны навч дээр тогтсон борооны ус дусал дуслаар унаад, гялалзсан сайхан өглөө тэднийг угтав.

Хусог аль хэдийн босоод Согжины биеийн байдлыг үзээд сууж байлаа. Согжин ч удалгүй сэргэн инээмсэглээд  "Эмчээ миний бие ямар байна" гэхэд "Азаар ямар нэгэн эрхтэн оноогүй байсан, таны бие чинь баран төмөр юм бишүү. Ямартай ч оёдол автал тайван байж, ширүүн хөдөлж болохгүй шүү"  хэлж дуусаагүй байхад Согжин түүний толгойг элэн "Баярлалаа" гэв.

Хусог хэсэг балмагдан зогссон ч сүүлдээ тайвширч "Зүгээр дээ, миний хийх ёстой ажил, одоо тэр хоёрыг сэрээх үү? Биднийг хүлээж байгаад унтчихсан юм шиг байна."

Согжин:-"Би өөрөө сэрээе" гээд босоход нь мөн суух нь Хусог туслав.

Согжин:-"Хөөе хоёр золиг минь, хүн хүлээж байгаа юм бол ухаан ортол сэрүүн байхад яадаг байна аа? Унтаад байх даа яахав дээ" гээд хэлж байтал Намжүн сэрээд түүнийг чанга гэгч нь тэвэрлээ.

Намжүн:-"Би ямар их айсан гээч, дөрвүүлээ эхэлчхээд гурвуулаа дуусгах нь гээд. Би бараг өөрийн ухаангүй болчихсон байсан" гэхэд хажуугаас нь Юнги "Чи ганцаараа санаа зовсон нь юм уу? Би ч гэсэн айсан. Айсандаа болоод Бинүг шууд буудчихсан..."

Хусог тэр гурвын яриаг чимээгүйхэн сонсон, инээлдэж байгааг нь хараад өөрийн эрхгүй инээж байгаагаа ухаарлаа.
Хусог:-" Зорилгоо биелүүлэхийн тулд дайсантайгаа ч нөхөрлөх үе байдаг. Харин одоо л би жинхэнэ нөхөрлөлөө олжээ" гээд тэдэнтэй нийлэн зовлонг ч инээдтэй болгон  инээлдэж эхлэлээ.

Үүрд энэ баяр баясал үргэлжлэхгүй нь гунигтай. Тэд эхлүүлсэн зүйлээ бүрэн дуусгах гэж ахин ажилдаа орлоо.

Юнги:-"Согжин ахаа та хэвтэж байсан нь дээргүй юу?" гэхэд "Хөөе, чи Хусогаас асуу миний биеийг яг төмөр шиг их сайн байгаа гэсэн" Хусог рүү харахад "Тийм ээ, хүчтэй хөдөлж, их алхахгүй бол бүгд сайхан болно" инээмсэглэв.

Намжүн:-"Гэхдээ Согжин ахаа би таныг харж байгаа шүү. Ганц л өвдлөө гэж хэлэхийн бол тэр дор нь хэвтүүлнэ..."

Согжин:-" За за, хурдан л энэ бүхнийг дуусгая. Нэг хамгаалагч дуудаад нөгөө дөрвөө аваад ир гэж хэл" гэхэд Юнги хамгаалагч дуудахаар явлаа.

Согжин:-"Бидний хэрэглэж байсан бээлий, зэвсэг бүгдийн цуглуулаад ир" гэхэд Хусог цуглуулахаар явлаа.

Намжүн:-"Харин би юу хийх вэ?"

Согжин:-"Чи намайг нүд салгалгүй харна гэсэн биз дээ. Түр зуурдаа миний хөл, гар болчих" гэхэд Намжүн зөвшөөрлөө.

_______________________________
Дуусах дөхөөд байхаар жаахан гунигтай юм аа. Энэхүү бичвэрээ дуусгаад ахин нэгээр уулзана гэдгээ амлаж байна. Харин ямар төрлийн бичвэр байхыг доор comment бичиж үлдээгээрэй. Бас намайг дэмжихийг хүсвэл follow хийгээрэй.
( ˘ ³˘)♥︎ Хайртай шүү Sweeties

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now