18 Сүүлийн хүн

375 63 10
                                    

"Хусог минь дээ, Хусог минь чи аавтайгаа яагаад ийм адилхан юм? Уулзаад хэр удаж байгаа гэж наа хүмүүстээ итгээд байгаа юм бэ? Өвчний түүхийг нь уншсан уу? Аааан..." гээд инээх гэж оролдож байгаа аятай нүүрээ сонин болгож болгож үргэлжлүүлэн "Чиний архиваас хулгайлсан түүх үнэн байсан гэж бодоо юу? Миний ширээн дээр жинхэнэ өвчний түүхүүд нь байсан юм шдэ..." гэж хэлээд ахиад ханиалгаж эхлэв.

Хусог хэдэн цаг  Сүжинд хамаг анхаарлаа хандуулан өмнө нь болсон сэжигтэй зүйлсийг түр мартсан бололтой.

Намжүн:-"Чи бидний дунд хагарал үүсгэхийг хүсээ юу? Арчаагүй амьтан."

Юнги:-"Ямар ч олон үгтэй юм." гэхэд Сүжин мишээн "Хамгийн хүнд хоёр нь түрүүлж дуугарч байх шив... Би Хусогыг арай өндрөөр үнэлсэн юм байна л даа. Ийм хүмүүсийг хараад ч танихгүй." гэх мэтээр тэдний хооронд яс хаясаар байлаа.

Согжин:-"Хөөе, одоо болно. Үхэх нэг нь үхээд амьдрах нэг нь амьдрах хэрэгтэй биз дээ. Тавилантайгаа эвлэрээд наа орон дээрээ амаа татаад хэвтэж байж болохгүй нуу?"

Сүжин хэд хэд хүнд амьсгаа аван "Би цаггүй болж байгаагаа мэднэ ээ. Тийм болохоор л эцсийн мөчөө зугаатай өнгөрөөх гэсэн юм".

Хусог санаа алдан энэ бүхнээс залхсан шинжтэй түүн рүү ойртон "Сүжин аа, Согжин ахын зөв. Үхэлтэйгээ хурдан уулзмааргүй байгаа бол амаа тат. Эсвэл энэ сэдвийг орхи. Би ч гэсэн энэ гурваас ялгараад байх зүйлгүй, чи намайг мэдэхгүй" гэхэд Сүжин өөрийгөө хүчлэн чангаар инээд алдан "Би чамайг мэдэхгүй нь үнэн гэхдээ чиний санахгүй санахыг ч хүсэхгүй бага насыг би мэднэ. Гэр бүл төрөл садан найз нөхөд гээд бүгдийн би мэднэ."

Хусог:-"Яаж миний бага насыг мэдэж байгаа юм??" их л ширүүн харцаар харан хэллээ.

Сүжин:-"Ажиглаж байсан болохоор..." гэхэд Хусог түүний гэнэтхэн хүчтэй багалзуурдан "Аавыг минь алчхаад уу??"

Сүжин:-"Зүгээр миний ярихыг сонс. Сонсоогүй дээ харамсаж магадгүй шүү..."

Хусог гараа бага багаар суллан аваад хойш болон зогслоо.

Сүжин:-"Хэрвээ танай аав үхээгүй бол чи, би, миний аав ээж бас танай тэр шулам шиг эх хүртэл үхэх байсан. Гэхдээ албаар аавыг чинь би алаагүй ээ... Хэдий үзэн яддаг байсан ч төрсөн ахаа алдахаа тулаагүй."

Бүгд түүний ярианд их гайхан лавлан "Төрсөн гэж??" асуухад "Хон Хусог чи мартсан болохоор сайн мэдэхгүй байгаа байх. Танай аав чинь манай гэр бүлийн том хүү байсан юм. Нэг эмэгтэй дагаад бид нараас холбоогоо тасалж аз жаргалаа хайхаар  явсан. Харин би түүний үүрэх ёстой байсан ачаа, үүрэг хариуцлагыг аван хүсээгүй амьдралаа сонгосон..."

Хусог:-"Надаа хэлэхийг хүсээд байсан зүйл  чинь ердөө энэ үү?" урам хугарсан байдалтай хэлэхэд "Тийм ээ. Чамд том цохилт болно гэж бодсон юмсан."  гэв.

Хусог:-"Үнэндээ миний хэн байх, хэн байх ёстой нь надаа хамахгүй. Миний гол зорилго чамайг алах байсан. Одоо ингээд биелж байхад өөр  олон зүйлс бодож тархиа дүүргэхийг хүсэхгүй байна."

Сүжин:-"Ааваасаа ч илүү адгын амьтан байх нээ." санаа алдан дуугаа хураан баруун гараараа гэдсэн дээрээ дарж өвдөлтөө нэмэгдүүлж эхлэв.

Юнги:-"Тийм хурдан үхмээр байгаа юм уу?"

Согжин:-"Би дуусгаад өгөх үү?" гэхэд Хусог "Эхлүүлсэн нэгэн би тийм дээ с би л төгсгөх болно."

Сүжиний баруун гарыг гэдэснээс нь аваад ард талын зүүн гартайгаа нийлүүлээд боож эхлэв. Хусог түүнийг өөрөө өөрөөр нь алах шийдвэр гаргажээ.

Намжүн:-"Бүх зүйлээ мэдрэх нь ээ..."

Юнги:-"Хүн боох ямар байдаг, хүнд багалзуурдуулах ямар байдаг гээд их зүйл мэдэж аваад явах нь дээ..."

Сүжинд эсэргүүцээд байх шалтгаан байсангүй, чимээ аниргүй хорвоог орхилоо.

Согжин:-"Хусог aa зүгээр биз дээ?" гэхэд инээмсэглэн "Зүгээр байлгүй яахав. Ингээд хамгийн сүүлийн хүн үхлээ" гээд Сүжиний цогцсоос холдов.

Юнги:-"Уг нь хоёр дахь хүн байсан юмсан" гэхэд Намжүн нүдээ томсгон "Чи бид нартай хамт цааш үргэлжлүүлэхгүй юм уу?" асуув.

Хусог:-"Үгүй ээ, өөр юм ярьж байсан юм аа. Ямартай ч гарцгаах уу?" гээд мэс заслын өрөөнөөс авчирсан зүйлсээ аван гарахад бэлэн болсон байв.

Согжин, Намжүн, Юнги гуравт эсэргүүцэх шалтгаан байхгүй тул өрөөнөөс гаран доош буулаа.

________________________________

Шинэ бүлгээрээ уулзаж байгаадаа баяртай байна. Бичээч нь Sweeties ээсээ асуух 2 зүйл байна.

1. Шинэ  бүлгүүдээ оруулдаг тогтсон цагтай болохоор шийдсэн тул цагаа тохирцгооно.

2. Vote Comment оор хязгаар заах эсэх.

Доор comment үлдээж идэвхтэй  хариулаарай my sweeties ( ˘ ³˘)
Love ya

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now