[Шуурхай мэдээ]
"Хөдөө алслагдсан эмнэлэгт гал гарлаа. Гал хамгаалагчид очиход үүдэнд нь амиа хорлосон байдалтай дөрвөн хүн байсан бөгөөд дотогш ороход ахин гурван хүний амьгүй бие олсон байна. Мөрдөгчид энэхүү хэргийн талаар мөрдлөг явуулж эхлэсэн гэж зарласан."Намжүн:-"Энэ телевизийнхэн хамгийн чухал хэсгийн ярихгүй юм аа" гээд сууж байсан цайны газрынхаа зурагтыг унтраав.
Юнги:-"Чухал гэдэг чинь юу гэсэн үг вэ?" түүний гар луу цохиод хөмсгөө зангидан, нүдээ дээш доош хөдөлгөв.
"Олны хажууд амаа бод" гэж байгааг Намжүн ойлгон дуугаа хураан зурагтаа ахин асаав."Мөрдөгчид гэрээслэл маягийн зүйлс олсон гэж мэдээллээ. Тэдний таамаглаж байгаагаар үүдэнд амиа хорлосон дөрвөн этгээд алуурчин байж болзошгүй байгаа юм байна. Шуурхай мэдээг Нам Гүми сурвалжиллаа"
Согжин:-"Хэзээнээс мөрдөгчид сэтгүүлчидтэй ийм сайн хамтарч ажилдаг болчихсон юм бол? Намайг прокурор байхад цуврал аллага биш л бол нийтэд дэлгэдэггүй байсансан" гэхэд Хусог "Та ахин ажлаа хийхийг хүсэж байна уу?"
Согжин:-"Одоо зүгээр цуглуулсан хэдэн юмаа үрж амьдарна аа. Сүүлийн хэдэн жил би амьдрал ямар үнэ цэнэтэй болохыг ойлгосон" гээд бусдынхаа юу хийхийг асуулаа.
Юнги:-"Өмнө нь эхлүүлэх гээд чадаагүй нэг төсөл бий. Тэрийгээ хэрэгжүүлнэ дээ"
Хусог:-"Би эмчээр ажиллахаа болино. Сайн дурын ажилтан эсвэл..."
Намжүн:-"Аавынхаа компанийг буцааж авч нэр төрийн цэвэрлэнэ" гэхэд бусад нь алга ташин "Том захирал бидний дунд сууж байгаа юм байна" гэцгээн "Та юу хүсэж байна. Амны алчуур аваад өгөх үү?" бие биеэрээ тоглож эхлэв.
Хоёр гурван цаг цайны газар суусны эцэст тэд хөдлөн мөр мөрөө хөөхөөр явцгаалаа.
Юнги:-"Дараа хэзээ уулзахыг мэдэхгүй ч амьд байгаарай"
Намжүн:-"Мэдэхгүй гэдэг чинь юу гэсэн үг юм. Сарын дараа яг энэ цайны газарт ахин уулзъя"
Согжин:-"Дургүйцэх юм алга."
Хусог:-"Зөвшөөрч байна."
_______________________________
Дундаа хэд завсарлаж байж 32 бүлгийн нүүрийг үзэв дээ. Урт хугацааг туулжээ. Би хэтэрхий удаан энэ өгүүллэгийн зовоочихлоо. Тэгсэн ч гэсэн төгсгөл хүртэл нь дэмжиж хамт үлдсэн та нартай баярлалаа хайртай шүү ( ˘ ³˘)♥︎ Төрсөн сэтгэгдлээ бичээрэй
Дараагийн өгүүллэгээрээ ахин уулзана аа. Тэр үед ч гэсэн хайрлаарай.
Бичээчтэйгээ ойр байхыг хүсвэл instagram хаягийг маань даагаарай : DemoglossАхин нэг удаа талархсан сэтгэлээ илэрхийлье. Баярлалаа хайртай шүү
♡'・ᴗ・'♡
YOU ARE READING
[Completed] Door |hyung line|
Mystery / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...