Нэгдэл |2р хэсэг|

499 79 4
                                    

Тэд хоорондоо ярилцаад төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр боллоо. Намжүн орны хажуу талд байгаа товчлуур дээрээ дарж харин Юнги, Согжин 2 дэрэн дээгүүрээ хөгжлөө нөмрүүлээд хаалганы хажууд зосгов.

Удалгүй нөгөө хүн ойртон, түлхүүр эргүүлэх чимээ өрөөнд дуулдлаа. Хаалга нээгдэж  том биетэй эрэгтэй орж ирэн хаалгаа савав. Тэр юу ч анзаарсангүй. Орон дээр хүн байна уу дэр байна уу түүнд хамаагүй болохоор чухалчилж авж үзээгүй байх.

Их л  уйдсан дуугаар "Хэн угаалгын өрөө орох гэсэн бэ?" гэлээ. Арга ч үгүй дээ хэн ийм зүйл хүсэх вэ дээ. Гэхдээ, Хэн ч түүнд хариулт өгсөнгүй. 

Ахин нэг удаа чангаар асуулаа, ахиад л хэн ч хариулсангүй. Үүнд нь уурласан эр "Боль орондоо шээгээрэй" гэж хэлээд хойш иргэн хартал Юнги Согжин 2 инээмсэглэн зогсож байлаа. Энэ нь түүн гэнэтийн байсан тул бие нь хөшиж орхижээ.

Эцэст нь ухаан орсон уу гэлтэй баруун гараа халаас руугаа явууллаа. Түүнийг ямар нэг юм хийх гэж байгаа гэдгийг мэдсэн Юнги баруун гарын нь дээш өргөн "Хэний дураар хөдлөөд байгаа юм" гээд элэгдэн өвдөг сөгдүүллээ. Энэ үед Согжин өнөөх эрийн ард зогсон дагзных нь үснээс татан толгойг нь өргөөд "Сул байна шүү. Энэ том биеийг юунд ашигладаг байна аа" гэснээ толгойг нь зүгээр бөмбөг шидэж байгаа аятай, доош хүчтэй тавив.

Юнги:-"Амьсгаа авж чадаж байна уу? Хүн зөөлөн цохиж байхад. Ямар нэгэн юм дуугараач" эрүүнээс нь барин толгойг нь ахин өргөхөд түүний нүд айдсаар дүүрсэн байв.

Намжүн:-"Байрлал солигджээ" гэсээр орноосоо босон, "Энэ өрөөнд 3 жил хоригдлоо. Эмч нь тариа тарж удирдах гээд, чи шатны уруу, угаалгын өрөөний цонхноос түлхэж алах гээд л. Энэ газар ч ёстой новш юм даа" эрэгтэйн өмнө ирж зогсон доош явган суув.

Намжүн:-"Миний нүүр лүү эгцэлж  хардаа адгийн амьтан минь. Ваа... Чи их өгөөмөр шүү. Надад хэдэнд сорив өгснөө харж байна уу?" түүний зүүн гарыг бугуйгаас бариад "Харж чадахгүй байвал мэдрэх юм уу?" гээд гарыг нь нүүрэн дээрээ хэсэг тавьснаа өөр лүү нь шидэв.

Намжүн дээш өндийн нэг урт амьсгаа аваад доош түүн рүү харан "Нүгэл нүдээр гарна гардаг юм" гэж хэлээд түүнийг өшиглөн унагалаа.

Энэ үед харанхуйд зогсож байсан Хусог алга ташин гарч ирэн "Би одоо л харлаа чи намайг барьж өгсөн нохойн гөлөг байна тийм ээ?" гээд инээд алдав. Шүүгээн дээр байгаа тариаг яриан дундаа авжээ. "Нүглийг чинь нүдээр гаргамаар байгаа ч чадахгүй нь" өнөөх эрийн гуя луу тариураа зоолоо.

Юнги:-"Хэзээ ч бидний үгнээс зөрж болохгүй. Эндээс гараад 2,3н хүнтэй мууд бүүр зодолд хүсвэл ал."

Намжүн:-"Өөрөөсөө өөр энд ажилдаг 5 хүнийг 2 өдрийн дотор цааш харуул."

Согжин:-"Чиний нэр дээр байдаг бүх зэвсгээ энд авчран шүүгээндээ хийж нууц үгийг нь хэл."

Хусог:-"Энэ бүхнийг бүгдийн хийчихээд ой руу орон амиа хорло" гээд өрөөнөөсөө хөөх нь холгүй гаргав.

Намжүн:-"Түргэдчих шиг болов уу? Гайгүй юу?"

Юнги:-"Юу нь?"

Намжүн:-"Тэр амиа хорло гэдэг нь."

Согжин:-"Тэгж байж тэдний анхаарлыг өөр зүгт чиглүүлнэ."

Намжүн:-"Заа тийм дээ" гээд бүгд ор ор луугаа явав.

Хусог:-" Зэвсгээр яах гэж байгаа билээ?"

Согжин гараа буун хэлбэртэй болгон түүн рүү харуулаад "Төлөвлөгөөнд саад болсныг нь Баннн...." инээмсэглэн ийн хэллээ.

"Оройн тариа хүртэл амрах уу?" гэж Юнги санал тавихад тэд дургүйцсэнгүй. Ингээд оройн тарианы цаг хүртэл түр амс хийхээр боллоо.

     __________________________

Шинэ бүлгээр уулзаж байгаад таатай байна. Энэ хэсэг дээр арай өөрөөр бичиж найруулах гэж хичээсэн. Харамсалтай нь тийм ч амжилттай болсонгүй. Та хэд минь санаа бодлоо хуваалцаарай. Идэвхтэй байгаарай▼・・▼ Би ч гэсэн ойр ойрхон шинэ бүлгүүдээ оруулахыг хичээнэ ээ(•̀•́)و

Хайрлаарай( ˘ ³˘)

[Completed] Door |hyung line|Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang