20. Адилхан

398 53 2
                                    

Доош буун хяналтын өрөө лүү орлоо. Тэнд үлдсэн хамгаалагчид цусаар хувцсаа будсан Хусогыг хараад балмагдав.

Юнги:-"Ямар нэгэн зүйл болоогүй биз дээ?"

Залуу:-"Одоохондоо тайван байна." гэхэд хажуугаас нь Согжин "Бид хэдэн минут амарчхаад гарч явах болно" гээд хана налан доош суулаа.

И Хамгаалагч:-"Бид яах уу?"

Намжүн:-"Ойлгомжтой шүүдээ. Та нар хэрэгцээгүй болж байна"
"Биднийг хаях гэж байгаа юм уу?" асуулаа.

Хусог:-"Бараг л тийм."

Юнги бага зэрэг урагшлан "Байж бай... Надад бодсон зүйлс байгаа. Тийм болохоор одоохондоо энэ хэдийг тайван үлдээе тэгэх үү?"

Өрөө хэсэг зуур нам гүн байснаа Согжин "Тийм ээ. Дараа нь харамсахгүйн тулд сэрэмжлэх хэрэгтэй" гээд инээмсэглэн хажуудаа байгаа хамгаалагчаас "Эмнэлэгт нөгөө төмөр хаалга байдаг шдээ. Тэрийг яаж бүгдийн хаадаг юм" гэх мэтээр асуултаар булж байв.

Намжүн:-"Амралт ч гэсэн үр бүтээлтэй байх хэрэгтэй. Нөгөө бидэнтэй төстэй өндөртэй таван хүн хаана байгаа вэ?"

Залуу:-"Булан эргээд эхний хаалга. Бүгд хүлээстэй байгаа." гэхэд зөөлхөн толгойгоо дохин "Сайн байна. Тэгвэл одоо тариандаа биз дээ?" гээд Сүжиний өрөөнөөс авсан нөөц тариануудаас тавыг аваад "Юнги хамт гарах уу?"

Юнги:-"Чи хүсч байвал надад таталцах шалтгаан алга."

Юнги, Намжүн хоёр булан тойрч, ард нь хэн нэгэн байгаа эсэхийг шалгаад шивнэлдэж эхлэлээ.

Намжүн:-"Салж явах хэрэгтэй юу?"

Юнги:-"Чи бид хоёр хамтдаа, Хусог Согжин хоёр хамтдаа гээд үү?" гэхэд Намжүн толгой дохин "Юун захирал тийм ч амар нэгэн биш. Гэрийн бүх хяналтын камерыг унтраахад миний туслалцаа хэрэгтэй."

Юнги:-"Тийм нь тийм л дээ. Гэхдээ бид дөрвүүлээ шдээ. Эхлэл төгсгөлд хамтдаа байх хэрэгтэй" Намжүн бага зэрэг санаа алдан "Заа ойлголоо. Бас нэг юм байна. Хэлэхэд жаахан сонин л юм. Юун захирлыг би алах уу, та алах уу?"

Юнги:-"Хамгийн их өшөөтэй нь чи. Надаа бусдын үлдээ" гээд гарыг нь илэн явцгаая гэх дохио өглөө.

Намжүн инээмсэглэн түүнийг даган хамгийн эхний өрөө лүү орлоо. Хүйтэн шалан дээр таван эрэгтэй хөл гараа хамтад нь хүлүүлээд хана налан сууцгааж байв. Хүн орж ирэхийг мэдээд аврал эрэн ямар нэгэн зүйл хэлэх гэж оролдож байгаа нь харагдана.

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now