Юнги жолоо барж харин үлдсэн хэд нь хэрэгтэй зүйлсээ бэлдэж байв.
Хусог:-"Энэ маск яг нүүр хааж чадах юм уу?"
Согжин:-"Малгайгаа өмс тэгээд царай чинь бүрэн хаагдана." гэхэд Юнги инээн "Киноны гол дүрүүд шиг санагдчихлаа" гэв.
Намжүн:-"Тэгвэл ядаж л үхэхгүй юм байна. Гол дүр нь үхээд дуусдаг кинонууд утгагүй биз дээ?" гээд хөхрөв.
Юнги:-"Гэхдээ наана чинь байгаа алх, модон хадааснуудаар яах гэж байгаа юм" гээд урд талын толио бага зэрэг хазайлган Согжин руу харлаа. "Хэрэг болж юуны магад гээд авсан ч үнэхээр хэрэглэхээр болчихлоо" инээмсэглэв.
Намжүн:-"Та тэгвэл их сайхан үхэл бэлдэж байгаа байх нээ" гээд харцаа үлдээн толгойгоо түүн рүү харуулан хэлэв.
Хусог:-"Чи наа компьютер луугаа орлоо. Ядаж хүний нүүр лүү хараад яриач" гэхэд "Уучлаарай, тохиргоо хийх хэрэгтэй байна аа. Хэдүүлээ үнэхээр сайн наймаа хийжээ." нүдээрээ инээмсэглэн Хусог руу харлаа.
Юнги:-"Согжин хён, гэрийг нь хаана байдгийг мэднэ биз дээ?"
Согжин:-"Мэдээж, бүүр хэдээс хэдэн цагийн хооронд унтдаг гэдгийг ч нэг нэгэнгүй санаж байна" гэв.
Шүүгчийн гэр лүү ойртох тусам тэдний яриа багасаж, нухацтай байдал нэмэгдэж эхлэлээ.
Намжүн:-"Би цахилгааныг нь таслаад өгөхгүй байх арга хэмжээ авна тэр үед та хэд ороод гялс амжуулаарай" санаа зовсон шинжтэй тэдэн рүү харав.
Юнги:-"Ганцаараа амьдардаг болохоор тэгж их асуудал тулгараад байхгүй байлгүй дээ." гэхэд Хусог бусдыгаа тайвшруулахыг хүссэн бололтой инээмсэглэн "Бүх зүйлээ хийж дуусчхаад хэдүүлээ нэг газар сайхан суух уу? Би ажил, ажил гэсээр байгаад ойрд сууж чадаагүй, та угаасаа ойлгомжтой. Заа юу гэж бодож байна?"
Согжин:-"Бүх юм сайнаар төгсвөл татгалзаад байх зүйл алга даа" өнөөх модон хадаасаа алхтайгаа хамт цүнхэндээ хийнгээ ийн хэлэв.
Хүрэх газраа очих хүртэл тэдэн дунд ямар ч яриа өрнөсөнгүй. Согжин, Хусог хоёрын үг тэдэнд их л зүйл бодуулжээ.
Намжүн цонхоор гадаад орчинг нэг бүрчлэн ажиглан "Хэрвээ би шүүгчийн гэрийн уртал мөн бидний явсан газруудын хяналтын камеруудын он сарыг сольчихвол ямар ч асуудалгүй гэсэн үг. Гэхдээ тийм ч амар биш бололтой. Энэ хавьд их олон орон сууц байлдаг юм байна. Хөл хөдөлгөөн ихтэй юм аа." гээд зөөврийн компьютер аа нээгээд бичихдээ бэлдэж эхлэлээ.
CZYTASZ
[Completed] Door |hyung line|
Tajemnica / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...