2. Гүн аниргүй

705 103 12
                                    

Хусогыг гарсны дараа эмнэлэгийн захирал их л гайхсан байдалтай байх нь тэр. Гэнэт ухаан орсон уу гэлтэй ухасхийн өндийгөөд утсаа аван нарийн бичиг рүүгээ залгалаа.

Захирал:-" Чи миний өрөөнд яаралтай нэг юм аваад ир."

Нарийн бичиг:-" Юу билээ захирлаа."

Захирал:-"Хусогын намтар түүхийг авчир аль болох хурдан."

Нарийн бичиг:-" Мэдлээ захирлаа" гээд 10 минут ч болоогүй байтал хаалга тогшин нарийн бичиг нь орж ирлээ.

Захирал:-"Заа алив нааш нь хурдал."

Нарийн бичиг:-" За" гээд захиралд өглөө.

Захирал шууд нээгээд төрсөн газрын шалгалаа. Саяны Хусогын хэлснээс ёстой хол зөрлөө.  Намтар дээрээ тэрээр Сөүлд төрж өссөн гэж тэмдэглүүлжээ. Энэ нь захиралд хачирхалтай гэхэд дэндүү хачирхалтай санагдаж нарийн бичигдээ ахин шинэ ажил даалгалаа.

Захирал:-" Хусогыг нэг нэгэнгүй судал бага сургууль дунд сургууль гээд бүгдийнх нь зургийг авчир мөн гэр бүлийн сайн судлаарай. Ааа бас үүнийгээ хэнд ч мэдэгдэж болохгүй. Хамгаалагч нарт Хусогт мэдэгдэлгүй сайн ажиглаарай гэж даалга.."

Нарийн бичиг:-" Мэдлээ.."

Захирал:-" Заа одоо гарч болно" гэхэд  нарийн бичиг өрөөг орхин гарлаа.


Хусогыг сэрэхэд цаш аль хэдийн шөнө дундыг заажээ. Энэ эмнэлгийн нэг онцлог нь шөнийн ээлж гэж бараг л байхгүй.  Тийм болохоор эмнэлэг тэр чигээрээ аниргүй байлаа. Аажуухан гэгч нь архиваас нууцаар авсан мэдээллүүдээ өвөрлөөд өрөөнөөсөө гаран эмнэлэгийн коридороор сэмээрхэн алхна. 1. 2, 3, 4, 5, 6, 7 гээд 7р өрөөний өмнө ирлээ. Хусог хоёр тийшээ харан хүн байгаа эсэхийг шалгаад халааснаасаа өнөөх хавчаараа гаргаж ирээд хаалгыг онгойлголоо.  Өглөө ч орсон орой ч орсон яг хэвээрээ хүйтэн уур амьсгал. Бүдэг бадаг асах гэрэл. Заал шиг том өрөөнд гуравхан ор. Утасныхаа гэрлийг асаагаад мэдээллээ ахин сайн нягталж уншиж эхлэлээ.

|Эхний хүн|   Ким Намжүн

Одоогоос 3 жилийн өмнө буюу 2016 оны намар ирсэн бөгөөд одоо хүртэл ар гэрийнхнээс нь хэн ч ганц ч удаа эргэлтээр ирж байгаагүй. Түүнийг энд ажилладаг байсан компани нь авчирсан. Тодорхой мэдээлэл байхгүй. ӨВЧТӨНИЙ ТҮҮХ УСТСАН.

|Хоёр дахь хүн|     Ким Согжин

2016 оны өвөл энд орж ирсэн ба ажлынх нь хамтдаа эмчид үзүүлэн оношлуулахад тэрээр сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдон  хүрч ирсэн билээ. ӨВЧТӨНИЙ ТҮҮХ УСТСАН.

[Completed] Door |hyung line|Donde viven las historias. Descúbrelo ahora