25. Намжүны өнгөрсөн

205 34 2
                                    

"Чи сонссон уу? Намжүны аавын компани дампуурах гэж байгаа гэсэн"

"Тийм үү? Намжүнд ч их хэцүү байгаа байх даа."

"Чи түүнийг юундаа өрөвдсөн юм? Харин ч болж муухай бардам, сэхүүн зан нь дарагдаг"

"Гэхдээ л чи түүнтэй харьцаж байгаагүй шүү дээ"

"Хэнд хамаатай юм. Бусад хүүхдүүд тэгж д байна лээ"

Хажууд нь хэн ч байхгүй мэт ярилцах энэ хоёрын  яриа ангийн бүх хүүхдүүдийн чихэнд аль хэдийн хүрчээ.

Үд дунд болж хичээл завсарлах болов. Сурагчид нэг нэгээрээ гаран ангид Намжүнаас өөр хэн ч үлдсэнгүй. Багш нь түүн дээр очин гэртээ харихгүй бол ээжийнх санаа хэр зовох талаар ярьж түүнийг босголоо.

Намжүн:-"Би гэртээ харивал юу ч өөрчлөгдөхгүй, уур амьсгал яг хэвээрээ л байх болно. Би тийм гэрт очмооргүй байна"

Багш:-"Гэхдээ л чи гэр бүлийнхээ хажууд байх хэрэгтэй" гээд түүн рүү их л өрөвдсөн харцаар харав. Намжүн үүнд нь дургүй байгаа бололтой түүнээс харцаа буруулан "Би хэнд ч итгэл найдвал болж чадахгүй" гэв.

Багш:-"Итгэлтэй байна уу? Чи гэртээ хариад эцэг эхийнхээ нүд рүү хараад наа үгээ хэлж чадах уу? Чадах бол яг одоо ангиас гар" гэхэд Намжүн цүнхээ аван хажуугаар нь зөрөн хаалга саван гарлаа.

Замдаа чулуу хөшиглөн, тоос босгон хамаг хувцсаа заваан болгоод гэртээ оров.

Ээж:-"Күэ чи чинь, төгсөх ангийн сурагч байж ямар жоохон хүүхэд биш дээ. Наа хувцсаа хараач, хурдан тайл, хурдал" гээд Намжүны мөрөн дээр алавдав.

"Наа хувцсыг чинь би өөрийнхөө мөнгөөр авсан юм шүү. Хайрлаж өмс" халамцуу аав нь нөгөө өрөөнөөс ийн хэллээ.

Намжүн гараа атган "Дампууралтайгаа нүүр тулчихжээ. Ангид хүүхэд бүрийн амны зугаа болж байна, арай ч дээ. Танаас болоод нүүр хийх газар алга" гээд цүнхээ газар лүү шидэв.

Тас хийх чимээг сонссон аав нь гартаа архины шилээ барин гүйх нь холгүй хүрч ирлээ.

Аав:-"Чи хэн болчихоод ингэж аашлаад байгаа юм?" дуугаа өндөрсгөн цүнхийг нь аван хаалга руу чулуудлаа.

Нөхрөө ууртай байгааг харсан Намжүны ээж түүний гараас барин  "Хөгшин өө одоо болно хүүгийн чинь буруу, одоо болно" гээд тайвшруулахыг хичээв.

Намжүн:-"Яагаад миний буруу гэж? Яагаад, би юу хийсэн юм? Би аавын компанийг дампууруулсан юм уу? Эсвэл" нулимсаа арчин үгээ залгилаа.

[Completed] Door |hyung line|Onde histórias criam vida. Descubra agora