6. Нэг л өдөр |1р хэсэг|

478 81 4
                                    

Өдөр бүр нам гүм байдаг эмнэлэг өнөөдөр нэг л ондоо. Бие биетэйгээ мууддаггүй бүүр зодолддоггүй ажилчид өөр хоорондоо муудан ажлаасаа гарахдаа тулсан байлаа. Энэ явдал нь Эмнэлгийн захирал мөн Сүжин эмч 2т хүндээр тусан олон хүний нүд, чих тэднийг харж, сонсож, анзаарч эхлэв.

Захирал:-"Ойрын хэдэн өдөртөө 7р өрөө лүү ороод дэмий байх аа."

Сүжин:-"Орох хэрэгтэй, тэд ямар хүмүүс билээдээ. Оюуны чадамж өндөртэй, өшөө хорслоор дүүрсэн алдах зүйлгүй хүмүүс."

Захирал:-"Өглөө, өдөр, орой чиний тэр оюун санааг удирддаг тариаг тариулж байгаа биз дээ? Өөр ямар асуудал байгаа юм"

Сүжин:-"Гэхдээ..."

Захирал:-"Энэ одоо тийм ч чухал биш байна. Чи яагаад Юун захиралд Юнгиг үхсэн гээд хэлчихсэн юм?"

Сүжин:-"Би түүнд уг нь дусал залгасан байсан ч Хусог түүнийг нь салгасан байна лээ. Тэгээд л. Гэхдээ одоо удахгүй Хусог дээр туршилтаа хийгээд амжилттай болвол Юнги дээр хийнэ."

Захирал:-"10 жилийн өмнөх зүйл ахин давтагдахгүй гэж найдъя" гэхэд Сүжин хамраараа хүчтэй гэгч нь амьсгаа гаргангаа инээд алдав. "Чи надаа итгэхгүй байгаа юм уу?" чанга чанга инээсээр өрөөнөөс гарлаа. Түүнтэй зөрөн нарийн бичиг хаалга тогшин орж ирэв.

Нарийн бичиг:-"Захирлаа, манай ажилчид олноороо ажлаас гарах өргөдөл өгч байна." гартаа байгаа 10 аад захиагаа түүний ширээн дээр тавилаа.

Захирал:-"Энэ хүмүүс чинь одоо солиорчихсон юм байх даа. Болохгүй ээ болохгүй бүгдийн буцаа" гээд өргөдлүүдийн хүлээж авсангүй.

Удалгүй оройн тарианы цаг болж өнөөх сувилагч нөгөө л нэг эмээ барин 7р өрөөнд орж ирлээ. Өдрийн адил тариануудаа шүүгээн дээр тавиад саяны хугацаанд эмнэлэгт юу болсон тэр яг юу2 хийсэн гээд бүхнээ ярилаа.

Юнги:-"Ажилчид гарах өргөдлөө сайн дураар өгсөн үү?"

Сувилагч:-"Тийм"

Согжин:-"Тэгээд манай аймхай муур бүгдийн цуцлаа юу?"

Сувилагч:-"Тийм" гэхэд бүгдийнх нь царайн инээд тодорч төлөвлөгөө нь хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байсан хэдий ч Согжин нэг л санаа зовсон аятай "Хаалганы удирдлага олсон уу?" гэлээ.

Сувилагч:-"Хяналтын өрөөнд байдаг юм байна лээ" тэдний өдрийн тайлан өндөрлөлөө.

Юнги:-"Заа чи өнөөдөр сайн байлаа. Гэхдээ шөнө дундад гэрээсээ, эмнэлгээс хол байдаг гудамжны утаснаас Юун захирал руу залга. Намайг амьд байгаа гэдгийг хэл" гэхэд Сувилагч чимээгүйхэн л толгойгоо дохин шүүгээн дээр тавьсан тарианаасаа нэгийг нь өөртөө тариад өрөөнөөс гарлаа.

Согжин:-"Сайхан санаа байна. Нэгэнт л очих юм чинь амьд гэдгээ мэдэгдэх хэрэгтэй шүүдээ."

Намжүн:-"Тийм жижиг утга агуулан тэгээгүй байх аа. Юнги ах та ямар санаатай байгаа юм?"

Юнги:-" Зүгээр Сүжинийг байдалд оруулах гээд."

Хусог:-"Юун захирал чамайг амьд байгааг мэдвэл мэдээж Сүжин рүү залгана"

Согжин:-"Тэгээд Сүжин эмнэлэг дотроосоо урвагчийг хайж эхлэнэ"

Намжүн:-"Энэ нь түүнийг бид нараас холдуулна" гээд Юнгигийн бяцхан төлөвлөгөөг хормын дотор л хэллээ.

Юнги:-"Заа тийм ээ тийн" инээмсэглээд "Одоо үлдсэн хүнээ дуудаад юу хийснийг нь асуух уу?" гэхэд нь Намжүн  шууд орны хажууханд байдаг товчлуураа дарлаа. Удалгүй нөгөө залуу сувилагчийн адилаар өрөөнд орж ирэн хийсэн зүйлсээ нэг нэгэнгүй ярилаа.

Намжүн:-"Хэдэн буу хэдэн хутга авчирсан юм?"

Залуу:-"11 буу 4 хутга"

Хусог:-"Сум байгаа биз дээ."

Залуу:-"Байхгүй" гэхэд бүгд л их гайхсан янзтай түүн руу харж эхлэв.

Намжүн:-"Яах гэж буу авчирсан юм?"

Залуу:-"Та нарыг хэлсэн болохоор" гэв.

Юнгид буу нь сумтай байна уу биш байна уу тийм ч их хамаатай биш бололтой ярианыхаа сэдвийг өөрчиллөө. "Ажлаас гараагүй ажилчдыг амиа хорлосон болгож харагдуулахаар алаарай."

Хусог:-" Чамд нэг өдрийн л хугацаа өгье. 2 хоног арай л ахадсан юм" гэхэд бусад нь дэмжин өөр өөр жижиг сажиг даалгаврууд өгөн түүнийг өрөөнөөс гаргав.

Согжин:-"За ямар ч байсан эндээс гарах төлөвлөгөө маань эд дундаа ямар нэгэн саадгүй явж байна."

Намжүн:-"Тийм ээ, ийм сайхан мэдрэмж аваагүй удсан байна." гээд багахан инээмсэглэв.

Өнөөдөр тэд өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж, сэтгэл ханамж өндөр байгааг царайнаас нь л шууд харагдаж байлаа. Гэсэн хэдий ч  багахан хэмжээний айдас, санаа зовьнол тэднээс салаагүй байгаа нь харцнаас нь мэдрэгдэв.

_____________________________
Шинэ бүлгээрээ уулзаж байгаад таатай байна. Энэ хэсэг маань ямархуу болсныг сайн мэдэхгүй байна. Алдаа дутагдал байвал заавал хэлээрэй баярлалаа                       
          ''
Ааа бас өнөөдөр би том шалгалттай юм аа... Надаа амжилт хүсээрэй (•̀•́)و

Зөндөө их хайрлаарай ( ˘ ³˘)

[Completed] Door |hyung line|حيث تعيش القصص. اكتشف الآن