Согжины өнгөрсөн...
Хорвоо ертөнц их хачин шүү. Байгаагүй нэгнийг байсан болгож, сүрэг өлсгөлөн чоны дунд атга мах хаяж байгаа аятай ард түмэнд худлаа үнэн мэдээ цацан хүн хүний амьдралыг үгүй хийдэг.
Согжины ээж бол биеэ үнэлэгч, үнэндээ бусдын бодолд л. Хүүгээ морин тойруулгын урд хаяж явсан хэрцгий эмэгтэй. Үгүй ээ, үгүй тэр зүгээр л хүүгийнхээ аюулгүй байдлын төлөө орхихоос өөр арга байгаагүй...
Тэмцэл, эсэргүүцэл
Согжин 5 насандаа ээжээсээ салан асрамжийн газар очин 14 нас хүртлээ амьдарсан. Энэ хугацаанд түүнийг хүн бүр гадуурхдаг байсан юм.
"Өлөгчний хүүхэд"
"Битгий ойрт азгүйдлийн вирус халдчихна."
"Чи бол өөр. Бидэнд золгүй явдал тохиолдсон. Харин чи гологдсон."
"Бурхан хүртэл чамайг үзэн яддаг"
Seokjin тэсэлгүй зугтаасан. Өөрөө амьжиргааны зардлаа олж, өдөр болгон номын санд сууж, унтах гэдэг горим байдаггүй робот шиг 4 жилийг ардаа үдсэн юм. Хичээл зүтгэл нь хэзээ ч түүнээс урваж байсангүй. Хүссэн сургууль, хүссэн ангиа сонгон амжилттай төгссөн.
Өнгөрснөө ч бодох сөхөөгүй юуны төлөө ажилласан гэж бодож байна? Түүний эцсийн хязгаар юу вэ?
Эрх мэдэл
Хүний үхэл амьдралыг шийддэг улсын яллагч. Тэрээр прокурор болвол хэн ч түүний өөдөөс үг дуугарч чадахгүй гэж бодсон хэрэг. Учир нь сүүлийн мөчид бүгд л өөрийн утсан чинээ амийг авч үлдэхийг хүсдэг шүүдээ.
Түүнийг эргэн тойрных хүн бүр хүндэлж байсан ч дотроо шатаж байсан юм. Мөрөөдөл, зорилго нь тамын цаана оршиж байгааг ухаараагүй. Мэдсэн ч зогсохгүй байсан биз. Толгой өндийх завгүй байхдаа өөрийгөө гээж хоосон нэгэн болсон аж.
Энэ үед тэрээр бусдад биш өөртөө гологдож эхлэсэн. Үзэн ядаж, гомдох түүний сэтгэл өдөр ирэх тусам бадарч өс хонзондоо нүдээ сохлуулж бүхнээ золиослон өөрийг нь доромжилж бах таваа хангадаг байсан хүмүүсийг нэг нэгээр нь шоронгийн хадаас болгосоор. Бараг л донтсон.
Хамт олныхоо дунд "хариуцаж авсан бүх хэргээ ямар нэгэн аргаар заавал ялдаг галзуу нохой" гэдэг нэртэй болж. Том сайд ноёдын хэргийг өгөхөөс цааргалдаг байлаа.
Хэрвээ хүрээлэл олонтой өндөр албан тушаалтан нарсанд орвоос түүнийг угаадас долоогчид бүгд долоох ч зүйлгүй болон модоо барьж хог дээр гардаг байсан юм.Юун захирал...
Бузар булхайн уут болсон нэгэн. Өндөрлөгт хүрэх гэж найз хүртэл хөнөөсөн хүний адаг.
Хүү нь түүнийг өчсөн мэт дурайж хар тамхи, хүүхэн хүчирхийлсэн хэргээр шүүхээс салж хагацдаггүй зөнөг байв.Юун захирлын хүүг шоронд оруулахгүй гэж, Согжинд энэ хэргийг хариуцуулахгүй гэж дарга түүнийг сэтгэцийн өвчтөн гэж оношлуулж прокурорын газраас хөөсөн юм.
_______________________________
Арай өөр арга барилаар бичиж үзлээ. Товч Бөгөөд тодорхой. Та нарт минь таалагдсан эсийг сайн мэдэхгүй байна. Сэтгэгдлээ заавал хуваалцаарай. Шүүмж эерэгээр хүлээж авна... Бас өнөөдөр миний төрсөн өдөр ฅ^•ﻌ•^ฅ заа энэ ч яахав. Надтай илүү ойр байхыг хүсвэл instagram хаягийг дагаарай /sweet_demo_/Зөндөө их хайрлаад дэмжээрэй (•̀ᴗ•́)و
أنت تقرأ
[Completed] Door |hyung line|
غموض / إثارةХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...