Юнги" Согжин хён гэр чинь хаана гэлээ?"
Согжин" Чигээрээ явж байгаад баруун эргэ, хоёр дахь хаалга" гэхэд Намжүн түүний мөрөн дээр цохиод " Баячуудын хороололд сайхан амьдарч байгаа юм байна" инээмсэглэв.
Согжин" Ким захирлыг яаж гүйцэх вэ дээ, та чинь манай дээд хороололд байдаг шүү дээ" инээсээр буцааж цохилоо.
Хусог" Баярын өдөр гээд догдлоод байгаа юм уу? Хүүхэд шиг гэдэг нь одоо 30 хүрнэ гэдгээ мэдэж байгаа биз дээ?"
Согжин" Нас нь л 30 болохоос сэтгэл нь 13 тай" гэхэд Хусог түүнийг өхөөрдөн "Мм, тийм юм шиг харагдаж байна" гэв.
Юнги" За хүрээд ирлээ, энэ мөн үү?"
Согжин" Хаанаас ч харсан мөн байна" гээд бүгд машинаас буулаа.
Дотогш ороход хэд хэдэн үйлчлэгчид ширээ засаж, гацуур мод чимэглэсэн байв.
Хусог" Ойрын хэдэн жилдээ ийм үзэмж төгс зүйлс хараагүй юм байна" гэхэд Намжүн "Нүд бүүр гялбачихлаа, сайхан харагдаж байна" гэлээ.
Баярын ширээн дээрээ суухад нь Согжин бялуу авчирч голд нь тавилаа.
Юнги" Шинэ жилийн бялуу байтал яагаад лаа зоочихсон юм бэ?"
Согжин доош суун " Бүгд нэг нас нэмж байхад яагаад болохгүй гэж, энэ чинь бидний хамтдаа тэмдэглэж байгаа анхны шинэ жил" гэв.
Хусог" Гэхдээ одоо цаг хэд болж байна аа?"
Намжүн " 23:50 минут"
Юнги" Бид гадуур арай л удаан явчихсан байна. Одоо шинэ жилдээ бэлдэцгээе" гээд цаасан уутнаас оргилуун дарс гаргав.
Согжин" Сайхан харагдаж байна. Би хэдэн хундага аваад ирье" ширээнээс бослоо.
Хусог" Согжинд барих бэлгүүдээ бэлдсэн үү?"
Намжүн" Мэдээж, миний бэлэг үүдэнд хүлээж байгаа"
Юнги" 12 цаг өнгөрөхөд түүний өссөн асрамжийн газар лүү нэрээр нь хандив явуулна."
Хусог" Сайхан бэлэг байна. Би түүнд дүү нараа танилцуулна, бүүр дээрээс хойш хүнтэй ярилцаж нийгэмшихдээ асуудалтай байна гээд байсан. Танилын хүрээг нь тэлнэ."
Хэдэн минутын дараа Согжин дөрвөн хундага барьсаар хүрч ирлээ.
Цагийн зүүг харан бүгд зэрэг " Гурав, Хоёр, Нэг, Шинэ онийн мэнд" гээд оргилуун дарсаа буудуулж хундагаллаа.
Согжин" Гэрэлтсэн ирээдүйн төлөө"
Юнги" Хүн бүр хүртэх ёстойгоо хүртэж энх тайван байхын төлөө"
Намжүн" Амжилтаар дүүрэн байхын төлөө"
Хусог" Эрүүл энх урт удаан аж төрхийн төлөө" гэсээр тулган нэг нэг амсаад доош тавив.Хамгийн эхэн Юнгигийн гэнэтийн бэлэг Согжинд хүрлээ. Дараа нь Намжүн, хамгийн сүүлд Хусог өглөө.
Хусог" Та танил хүн байхгүй хэцүү байна гэсэн байх аа, энэ миний гурван дүү. Жимин, Тэхён, Жонгүг. Цаашдаа холбоотой байгаарай би тэдэнд хэлчихсэн байгаа. Маргааш бүгдээрээ хамт сайхан танилцана аа" гээд Согжин руу тэр гурвын дугаарын явуулав. "Найрсаг хөөрхөн дүү нараа танилцууллаа шүү"
Согжинд бэлгүүд нь үнэхээр их таалагдсан бололтой хором мөч бүрт инээмсэглэж байв. Тэд хамтдаа удаан сууж ярилцлаа.
Хусог" Гэхдээ та ажилчдаа одоо гэрт нь хариулаа. Энэ ширээг бид цэвэрлэчихье."
Согжин" Тэгвэл" гээд бүх ажилчдаа гэрт хариуллаа.Юнги" Хэн аяга таваг угаах юм бэ?"
Намжүн" Тоглоод л шийдчихье" гээд хайч чулуу давуудав.Согжин гурвууланг нь ялаад ялагч болж Хусог хоёрт, Намжүн гуравт, харин Юнги сүүлд нь ороод аяга таваг угаах боллоо.
Юнги" Ингэхийн мэдсэн бол ядаж нэг үйлчлэгч үлдээ гэж хэлдэг байж, энэ ямар их юм бэ?" гэсээр ширүүн гэгч нь угааж эхлэлээ. Үлдсэн гурав зурагт үзэнгээ инээлдэн хэвтэнэ.
Гэнэт нэг зүйл хагарах шиг чимээ гаран Согжин, Намжүн, Хусог гурав яаран очтол Юнги зайлж байсан хундагаа газарт унагасан байлаа.
Согжин" Наадах чинь манайд наймхан ширхэг байсан хундага" гээд орилж гарав.
Юнги" Одоо тэгээд долоо л үлдлээ. Харин ч азын тоон дээр болгож өглөө" гээд Согжиныг тоосон шинжгүй үргэлжлүүлэн угаалаа.
_______________________________
Тусгай дугаар таалагдсан гэж найдаж байна. Шинэ жилээ баяр хөөртэй сайхан тэмдэглээрэй. Юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн биелэх болтугай
( ˘ ³˘)♥︎
Бичээч нь саяхан шинэ хаяг нээсэн байгаа. (Demo_gloss ) намайгаа дэмжихийг хүсвэл follow хийгээрэй. Энэ ч яахав,
ХАЙРТАЙ ШҮҮ Sweeties
VOUS LISEZ
[Completed] Door |hyung line|
Mystère / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...