Бүгд л эцсийн зогсох цэгээ мэдэн хамгаалагчдад тариагаа тарин өөрийн эрхшээлдээ орууллаа. Энэ дундаас нэг л хүн хамгаалагчтайгаа зууралдсан хэвээр байв.
Согжин:-"Юнги одоо боль чи наадахаа аллаа" гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч Юнги түүний үгэнд орсонгүй бүүр улайран хамгаалагчийн хүзүүг чангаар боож эхлэв. Хамгаалагчийн гар дээш доош болон орны даавуу атгаж сулласаар байлаа. Үүнийг харж тэсэлгүй Хусог Юнгиг өөр лүүгээ татан шууд цохив.
Хусог:-"Хэмжээгээ мэд л дээ. Наадах чинь үхчихвэл гай л болно уу гэхээс тус болохгүй. Ядаж нэг ч гэсэн хүн бидний талд байвал дээр биз дээ" өндөр дуугаар хэлэв.
Юнгиг хамгаалагчаас салгасан даруйд Намжүн тариагаа тарин босгож зогсоолоо. Энэ үед Юги толгойгоо барин доош суун "Сая юу болсон бэ?" гэж нөгөө хэдээсээ асуухад тэд гайхан зүгээр эсэхийн асуун орон дээр суулгав.
Хусог:-"Саяны болсон зүйлсийг санахгүй байна уу?"
Юнги:-"Би түүнийг ор лүү түлхэж байснаа л санаж байна" гэхэд Хусогын нүд томорч түүний мөрөн дээрээ гараа тавин "Чи арай..." гээд үлдсэн үгээ залгилаа.
Согжин:-"Юнги яасан гэж?"
Хусог:-"Би яг баттай хэлж мэдэхгүй юм. Юнги өмнө нь ингэж байсан уу?"
Юнги:-"Үгүй ээ сая л анх удаа"
Хусог:-"Тэгвэл биш байх. Би шал дэмий юм бодчихлоо" гээд толгойгоо илэн хойш хэд алхан орон дээр суув.
Саяны болсон явдалд Юнги ч өөрөө тэгж их анхаарал хандуулахгүй байгаа бололтой ярианыхаа сэдвийг шууд өөрчиллөө.
Юнги:-"Заа энэ хэдээр чинь юу хийлгэдэг юм билээ" гээд зэрэгцэн зогссон хамгаалагчдын урдуур нуруугаа үүрэн гарав.
Хусог:-"Одоо шууд дараагийн төлөвлөгөөндөө оръё" гэхэд бусад нь эсэргүүцсэнгүй. Согжин хамгийн ойр байх хамгаалагч руу тариа хийдэг сувилагчийг нааш авчрахыг шаардахад өнөөх хамгаалагч тэр даруй өрөөг орхин гарав.
Төд удалгүй сувилагчаа дагуулан орж ирлээ.
Согжин:-"Бүгдээрээ цугларлаа, сувилагчаа эмч нар ажлаасаа гарав уу?"
Сувилагч:-"Гараагүй ээ, гарах бодолгүй байгаа юм шиг байна лээ" гэхэд нөгөө хэд маань санаа алдан "За за одоо яая гэхэв" гэцгээж гол төлөвлөгөөндөө орохоор боллоо.
Юнги:-"Бид уг нь хүлээе гэж бодсон, гэвч хэтэрхий оройтох гээд байна. Тийм болохоор одооноос эхлэн чимээгүйхнээр эмч өвчтөнүүдийг алж эхлэнэ. Гэхдээ нэг юм анхаарах хэрэгтэй бид 4тэй ижил нуруутай хүмүүсийг алж болохгүй харин бариад бид нарт авч ирээрэй" гэхэд бүгд нэг удаагаар "Ойлголоо" гэв.
Согжин:-" Энэ сувилагч болон Сүжин 2 ийг хасвал нийтдээ 10 эмч өвчтөн байгаа."
Намжүн:-" 5 хамгаалагч хоёр хоёр хүн алах хэрэгтэй болж байна. Залуу хяналтын өрөө лүүгээ ороод захирлын нарийн бичиг болон Сүжинийг ажиглаад байнга мэдээлэл."
Хусог:-"Сувилагч харин нас барсан хүмүүсийг олсон гэж захиралд хэлээд, дагуулж өрөөнөөс нь гараад тохиромжтой цагийг тааруулж байгаад тариагаа тарина шүү."
Намжүн:-"Үдийн тарианы цагаар бид нарыг суллаарай. Тэр болтол саяны даалгасан зүйлсийг хийгээрэй... Аан тийн бас хүн цааш харуулахдаа амиа хорлосон болсон болгож харагдуулаарай" гэж хэлэн тэднийг өрөөнөөс гаргалаа.
Одоо л бүх зүйл эхлэж байна.
___________________________
Эхлэлээ дээ... Зүрхээ бэлдэж байгаа биз дээ. Дараагийн бүлгээс уулзъя. Шүүмжлэх зүйл байвал шүүмжлээрэй эерэгээр хүлээн авах болно. Таалагдаж байвал намайгаа дэмжээрэй♡'・ᴗ・'♡
Хайрлаарай ฅ^•ﻌ•^ฅ
YOU ARE READING
[Completed] Door |hyung line|
Mystery / ThrillerХүн хэзээ хамгийн их аз жаргалтай байдаг вэ? Өөрийнхөөрөө байхдаа юу? Эсвэл хайртай дотны хүмүүсийнхээ хажууд уу? Үгүй ээ... Тэд зүгээр худал хуурмагаа бусдаас нуухдаа л хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Гэхдээ үнэнтэй нүүр тулмагц шударга ёс таны...