15. Нойрсуулагч

396 64 5
                                    

Сүүдэр уртсаж нар жаргаж байлаа. Хуучны энэ өрөөнд гэрэл гээд байх зүйл үгүй тул хайж хайж лаа дөрвөн талдаа асаахад бэлэн тавив.

Сүжин санаа алдан "Нар бид хоёр хамт  жаргах юм байна" гэв.

Хусог:-"Нартай өөрийгөө зүйрлэх хэрэггүй. Хамгийн сүүлийн лаа мөхмөгц чиний ч амьдрал мөхсөн байх болно." гээд түүн рүү ойртон үсгүй шахуу толгойг нь иллээ.

Намжүн:-"Гэхдээ өөрийгөө азтайд тооц. Чамаас авах байсан өшөө хорслоо захирлаас чинь авчихсан.Хусог л чамтай тооцоо бодно"

Сүжин:-"Би чамайг яасан гэж надаас өшөө авах гээд байгаа юм?" гэж Хусгот хандан хэлэхэд тэр тийм тайвнаар хүлээж авсангүй. Хоёр гараараа Сүжиний духан дээр хүчтэй даран бага багаар дээшлүүлээ. Түүний зовхи татагдан нүдээ анихад бэрх болж нүдэнд нь нулимс цийлгэнэв.

Хусог:-"Энэ чамд танил биш байна уу?"

Сүжин:-"Яг юу сануулах гээд ингэж тамлаад байгаа юм?" гэхэд улам хүчтэй дээшлүүлж
"Чамд танил биш байна уу?" чангаар ахин асуухад Сүжин шүдээ зуун гараа суллах гэж оролдов. Энэ үйлдэл нь Хусогт төвөгтэй санагдан "Заа яахав, санахгүй байж болох ч бүтэлгүйтлээ мартаагүй юм байгаа биз дээ. Тархи судлаачаа" гэхэд Сүжин биеэ суллаа. "Одоо санаж байна уу?"

Сүжин:-"Тийм ээ."

      ------------------------

2009 он

Сувилагч:-"Эмчээ тэр сэрчихлээ."

Сүжин:-"Юу солиороод байгаа юм бэ? Сая л гавлыг нь нээлээ шдээ."

Сувилагч:-"Уучлаарай, би нойрсуулагч эмч биш болохоор..."

Сүжин:-"Наадах чинь хэнд  ч хамаагүй. Зүгээр зогсоод байлгүй нойрсуулагч нэмж хийгээч!"

Сувилагч:-"Ойлголоо" гээд байсан бүх нойрсуулагчаа дусал руу шахан хийлээ. Хэсэг хугацааны дараа хагалгаа тааварлаагүй нөхцөл байдлаар өндөрлөв. Сүжин сувилагч руу дайран "Тун тохируулж чаддаггүй яасан эргүү новш вэ?" гэж орилж хашхиран хамаг уураа түүнд гаргаж эхлэлээ. Гаднаас хүн орж ирээгүй байсан  бол хоёр цогцос гаргаж хаягдаж магадгүй байв.

------------------------

Дөрвөн талд лаа асаж, тэдний нүүрэн дээр тусах бүдэг гэрэл орчинг илүү аймшигтай болголоо.

Хусог:-"Бидний цаг явж эхлэлээ. Гол зүйл рүүгээ орцгооё" гээд Сүжиний духнаас хоёр гараа аван цамцных нь товчийг тайлангаа "Аавынхаа цогцсыг хараад л ааан сэтгэл өвдөж байхыг бодвол энэ хүнд хайртай юм байна гэх бодол төрсөн. Тэр үед түүнийг яаж харагдаж байсныг би маш тодоор санаж байна" гэхэд Сожүн гайхаж мөн айсан бололтой хоолой нь чичрэн "Чи арай биднийг адил болгох гээд байгаа юм биш биз дээ?" гэв.

Хусог:-"Адил аа хахаха. Тийм хялбар байвал аав минь гомдох байлгүй" чанга чанга хөхрөв.

Сүжин дээш харан хэвтэж байгаа болоод ч тэр үү доороос дээшээ ихэнх хавиргууд нь ил тод харагдаж байлаа. Хусог хоёр эрхий хуруугаараа түүний богино хавирга дээр даран хөдөлгөж үзээд "Зүсэлт хийвэл хүч шаардахгүй амар юм байна."

Сүжин:-"Зүсэлт ээ..." өндөр өнгөөр хэлэхэд Хусог нэг хөмсгөө дээш өргөн хэсэг харж зогссоноо "Хммм, чамайг нойрсуулж болох юм" гээд зүүн гараараа толгойг нь бага зэрэг дээш өргөн баруун гараа хойшоо сунган таваас нэг рүү тоолон хамаг хүчээрээ цохилоо.

"Гайхалтай, тэр ухаан алдчихлаа" гэж сүнс аятай байсан Согжин, Юнги, Намжүн 3 дуу алдав. Хусог "Энэ чинь байгалийн нойрсуулагч" гээд жуумалзан "Би мэс заслын өрөөнөөс өөрт хэрэгтэй зүйлсээ аваад ирье. Сүжин сэрчхэж магадгүй сайн харж байгаарай" гээд хажуудаа байсан жижиг лааг барин гарлаа. Харанхуй хонгилоор амандаа дуу аялан толгойгоо бага зэрэг хөдөлгөн алхсаар мэс заслын өрөөг олон дотогш оров.

Хаалганы хажууханд хоёр урт шүүгээ байх бөгөөд эхний шүүгээг онгойлгоход бүлэг бүлгээр  нь ангилсан хурц үнэртэй цус, харин дараагийн шүүгээнд мэс засалд хэрэгцээтэй бүхий л зүйлс байлаа. Хусогт гарт таарсан бүхнээ аван шүүгээний хаалгыг хааж чадалгүй онгорхой орхин өрөөний хаалгыг саван гарав.

Хусог:-"Буцаад ирлээ." сэргэлэн цовоо хоолойгоор хэлэн орж ирэв. Авчирсан бүх зүйлсээ орон дээр тавиад цамцныхаа хормойгоор нэг нэгэнгүй нямбайлан арчиж эхлэв. Хажуугаас нь Сүжин тусламж хэрэгтэй эсэхийг асуухад толгой сэгсрэн бүхнийг өөрийн гараар хиймээр байгаагаа хэлээд үргэлжлүүлэн арчлаа.

Дууссаныхаа дараа ахин нэг удаа богино хавиргыг нь мэдэрч үзээд дээр нь шүлсээ хаяж зүсэлт хийх газраа цэвэрлэв. Хусог өнөөдөр зүүх зүүлтээ сонгож буй эмэгтэй шиг л эгнэн тавьсан хутгануудынхаа дээгүүр гараа явуулан тохиромжтой гэснээ сонгон авлаа.

    ____________________________
Шинэ бүлгээрээ уулзаж байгаадаа таатай байна ^••^.  Өмнө бараг өдөр болгон publish хийгэд байсан байж одоо хоёр, гурав хоногт нэг л хийж байгаад уучлаарай (;'༎ຶٹ༎ຶ')
Шүүмж эерэгээр хүлээж авах тул алдаа мадаг байвал заавал хэлээрэй (•̀•́)و

Хайрлаарай( ˘ ³˘) Дэмжээрэй

[Completed] Door |hyung line|Where stories live. Discover now