15

1K 227 21
                                    

Урт өдөр олон сэжүүрийн эцэст би гэрлүүгээ алхана. Тархинд минь өдрийн турш болсон бүхий л зүйл эргэлдсээр л байлаа. Гэмт хэрэгтний айсан нулмистай нүд чичирсэн хоолой, Ханнагын үнэний төлөө юу ч хийж чадах гэрэлтсэн  хэрцгий харц, намайг айлгасаар ирсэн тэр л хүйтэн харцны эзний үхсэн бие үхсэн хойноо ч надаар тохуурхах шиг харах тэр харц бас, биед нь хүрээд л алдаж орхисон үл таних эр. Энэ бүгд алхам тутамд минь тархинд минь байн байн эргэлдэж намайг эргэлзүүлж түгшээж уурыг минь хүргэж галзууруулах шахна. Өнөөдөр л би итгэлтэй болсон юм. Хүүхдийн хулгайгаар илчлэгдсэн энэ хэрэг цаашлаад бүр ч том хэргийг илчлэх болно гэдгийг. Бас аюултай байх нь мэдээж гэдгийг ясандаа тултал ухаарсан байлаа.

Зуны сүүлч сарын бүлээн салхи үлээн үсийг минь хийсгэн салхитай хослуулан би өөрийн эрхгүй санаа алдана. Санаа алдах бүрт яагаад ч юм цээжнээс хэсэгхэн зууртаа нэг том зүйл гаргаад ирчихсэн юм шиг санагддаг билээ. Хэсэгхэн зуурын тайтгарал минь салхитай хамт хийсэн хаашаа ч юм инээлдэн холхилдох хүмүүстэй нэгдэн алга болно.

"Ханиадтай байж их оройтлоо шүү" гэрийнхээ онгорхой хаалгаар орох мөчид Тэхён надруу харсаар ийн хэллээ. Би цүнхээ бичгийн ширээн дээрээ тавин хувцсаа тайлж эхлэв. Түүнд хариулт хэлэх ч хүсэлгүй байсанд чимээгүй л үл тоож байгаа минь энэ байлаа. Харин ардаас минь тэрний надруу өнөөх л янзаараа чимээгүй ширтэх нь мэдрэгдэнэ.

Хувцсаа тайлан гэртээ өмсдөг малгайтай цамцаа өмссөөр эргэж харлаа.

"Урт өдөр байсан бололтой" тэр бууж өгөөгүй бололтой ахин ийн хэлэх үед би хариу толгой дохиод л бичгийн ширээндээ суун нотлох баримтуудаа ажиглан бодол болон сууна. Эхлээд хэрэгтэн камерт тийм бүрсгэр хэдхэн секунт харагдаад л хүүхэд хулгайлж чаддаг. Яаж гэдгийг нь мэдэхгүй ч хэн ч хэрэгтнийг харж амжаагүй байдаг. Дараагаар нь нүдний өмнө гэнэт алга болно. Яг л гэрлийн хурдаар хөдөлдөг юм шиг. Сифер, ямар төрлийнх нь мэдэгдэхгүй ч бага багаар гарч ирж байгаа энэ амьтан үргэлж хэргийн газарт байдаг. Дараа нь тэр том бүлгэм. Бүлгэмийн ахлагч. Тэгээд...

Хар тамхи.

Олдсон 3 охин 1 цогцос. Одсон 3 охин одоо ч ухаан ороогүй. Үлдсэн 6 охин хаана байж болох вэ? Юутай ч тэд нэг газарт бөөнөөрөө байхгүй нь тодорхой боллоо.

Хэрвээ ахиад цогцос олох юм бол энэ хэрэг бүр ч эвгүйтэх болно. Эцэг эхчүүдийн гомдол, хараахан холбогдож өгөхгүй баримтууд бүр ч хэцүү болгох болно.

Your Eyes Tell [completed] Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin