11

1K 227 19
                                    

Нууцаар чамайг харах бүртээ өөрөөсөө үргэлж асууна.

Яагаад тэр л нүдэнд минь тусаад байгаа юм бэ? Гэж

***

"Хотын захын тэр их модон дунд яаж?" би дэлгэцэн дээр байх газрыг харангаа Намжүүн хёноос ийн асуутал тэр хэнэггүй гэх чинь мөрөө хавчин

"Гайхах юм алга харин ч олоход бүр ч амар. Машин явсан болохоор зам үлдсэн л байгаа" гэсээр бугуйн цагруугаа харан

"Жимин Юнги хоёр одоо ирчихсэн байх. Явцгаая" гэсээр хэтэрхий тайван инээмсэглэв. Би ч толгой дохин Жин хёнд талархсаар түүний өрөөнөөс гарлаа.

" Хён бид яаж тийшээ явах юм? Дугуй унаад явах юм биш биз дээ арай? " цахилгаан шатанд суун доошилж байхдаа би түүнээс ийн асуутал тэр инээд алдан толгой сэгсэрлээ.

"Дугуйгаар тийшээ явна гэвэл бид бүтэн өдөржин болно гэж бодож байна. Очиход хэн нь мэдэгдэхгүй тэр хүн зугтчихсан байх биз " гэсээр лифтнээс буун өрөөлүүгээ орлоо.

"Үнэхээр олчихсон хэрэг үү?" хаалгаар ормогц Жимин тосож ирэн асуулаа. Намжүүн хён хар хүрмээ өмсөн толгой дохиод

" Тэр хүнийг яг ч хэрэгтэн гэж хэлж чадахгүй. Гэхдээ бид арай өөр юм олсон ч байж болно. Энэ хүн жинхэнэ хэрэгтэнтэй холбоотой гэдэгт итгэлтэй байна " гэсээр гар буугаа аван хуйндаа хийлээ.

Юнги хён Жимин хоёр ч өөрсдийнхөө гар бууг аван хуйндаа хийн гарахад бэлэн болов. Би хар хүрмээ саравчтай малгайтайгаа хамт өмсөн яг яаж тийшээ явахаа тааж ядан зогсоно.

Бид дөрөв өрөөнөөс гаран хаашаа ч юм алхана. Алхаан дунд минь хэдэн цагдаа нар яг л биднийг хаашаа явахыг мэдэж байгаа юм шиг бас яг л тушаал авсан юм шиг даган алхана. Хажууханд минь Хусог хён ирэн алхах үед би чимээгүйхэн түүнээс асуулаа.

"Хён Намжүүн хён тушаал өгчихөө юу?"

Хариуд нь Хусог хён малгайгаа янзлангаа бусдад мэдэгдэхгүй гэсэн шиг үл ялиг надад ойртон

"Тэр тушаал өгөөгүй ээ. Мөрдлөгийн баг бүгд гарч ирвэл ямар нэг том хэрэг болж гэдгийг бүгд мэддэг юм. Тэгээд л хэсэг завтай цагдаа нар хамт явж байгаа юм. " гэсээр бид хаанах нь мэдэгдэхгүй хонгилоор алхана.

Үнэхээр сонирхолтой юм. Нэгнээ яг л нэг баг шиг ингэж мэдэрнэ гэдэг. Зүгээр л багаараа явж байхыг хараад биднээр хэлүүлэтгүй нэмэлт хүч хэрэгтэй гэдгийг ойлгож байдаг.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now