Сонголт...
Бүх л хүн амьдралынхаа туршид өдөр бүр сонголттой нүүр тулгардаг.
Авах уу болих уу? Харах уу мартах уу?
Хайрлах уу... Хаях уу...
Бас, ойртох уу холдох уу.
Сонголтын ихэнхийг бид тархиараа хийдэг. Гэвч цагаа тулсан чухал сонголт нүдний минь өмнө гарч ирэх мөчид тархи ажиллагаагаа бүр мөсөн алдаад зүрх айсандаа юу сонгохыг хүсэж байгаагаа мартаж орхидог.
Тэгээд л бид хоосон юугаараа ч юм бүтэхгүй буруу сонголтыг хийж орхидог.
"Чи яагаад тэгэж бодоод байгаа юм Жонгүка?"
"Мэдэхгүй байна. Зүгээр л тэгэж санагдаж байна"
"Тэгвэл энэ чиний сонголт хэрэг үү?"
"Би бас л мэдэхгүй байна..."
***
Ширээн дээр байх шар айрагнаасаа нэг балгаж залгилчихаад хажууханд нь байх тал алимнаас хазан зөөврийн компьютерийнхээ нэг товчин дээр дарж өнөөх бичлэгээ ахин үзэв. Олон дахин давтаж үзсэнчлэн түм буман хүн ээж охин хоёр.
Хальт харагдсан тэрхэн жижиг сэжүүрийг бататган харахын тулд ахин дахин ухрааж зогсоож үзсэн хэсгээ ахин нэг зогсоон малтмал модон сандлаа налж суугаад санаа алдав.
"Энэ тэгээд яг юуг хэлнэ гэж" өөрөө өөртөө санаашрангуй ийн бувтнасаар ягаан байшингийн цонхоор харагдах охины ард байх хэтэрхий бүдэг юу нь мэдэгдэхгүй зүйлийг харан нүдээ хий л онийлгов. Байшин дотор байснаас болж сүүдэр тусаж хав хар харагдах хэдхэн доль харагсан тэр дүрс л охиныг хулгайлсан этгээд гэж итгэхээс өөр сонголт надад үл үлдэнэ. Эргэлзэж байна. Үл мэдэг этгээдийг олсон ч гэлээ тэр охиныг хулгайлсан этгээд биш байвал яах вэ?
Ядахнээ би энэ зүйлийг олж ч чадахгүй бол яах бол?
Бодолдоо дарагдсан чигтээ шар айрагнаасаа нэг балган тоглуулах товчин дээр даран бичлэгийг үргэлжлүүлэн үзлээ.
Олон давтаж үзсэнчлэн , удалгүй охин ор мөргүй алга болж ээж нь байшинруу сандрангуй гүйнэ. Тэгээд ийш тийш гүйн охиноо хайн камерын харагдах хүрээллээс гаран яг 10 минут алга болно. Тэгээд буцаж ирээд жижиг байшинруу мөлхөж орон олны анхаарлыг татна. Хашгирна, уйлна тусламж гуйна, эргэн тойрны хүмүүс овоорч эргүүлийн цагдаа нар овоорч дэлгүүр дэл сул замбараагүй болно.