23

987 245 32
                                    

"Удаан уулзсангүй шүү Жонгүк-а"

"Алиса Ким?" би нүдэндээ итгэж ядсаар түүнрүү ойртон нэрийг нь дуудлаа. Тэр өнөөх янзаараа инээмсэглэн гүнжид ёслож байгаа ханхүү шиг ёсолсоор

"Таатай байна ноён Жон" гээд тоглоомтойхон инээв.

"Та хоёр нэгнээ мэддэг юм уу?" Намжүүн хёны гайхсан хоолой гарах үед би тэдэнрүү эргэж харан инээмсэглээд

"Тиймээ хён тэр миний ахлах сургуулийн найз маань байгаа юм"

"Экс гэсэнгүй шүү" гэсээр Алиса мөрлүү минь цохих үед би түүнрүү эргэж харан инээд алдангаа санаа алдав.

" Экс ч бас биш байхаа Алис"

Тэр бол ахлах сургуулийн минь найз гэдэг үнэн байлаа. Гэхдээ түүний хэлснээр экс гэдэг үг ч тохирхоор тийм хүн байсан юм. Гэхдээ 100% тохирохгүй тийм л нэршил гэж хэлж болох билээ. Анх удаа хэн нэгнийг хайрлах гэж хичээж яг л бусдын адлиар ангидаа арай нүдэнд өртсөн нэгнийг бусдын хийдэг шиг л ширтэж өөр охидтой биш ганцхан түүнтэй л ярьдаг байлаа. Би ердөө л түүнд дурлаж үеийнхэн шигээ өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Бүх зүйлээс учир шалтгаан хайж ямар нэг зүйлийг ухаж боддог зангаа хаяад энгийн нэгэн шиг болохын тулд түүнд ойртсон байлаа. Гэвч тэр үед миний санаснаар юу ч болоогүй юм. Эсэргээрээ тэр л надад сайн болоод дууссан. Би түүнтэй харьцсан хэдэн сарын хугацаанд юу ч мэдрээгүй атал  надад эргэлт буцалтгүй сайн болж орхисон тэр нэгэн байсан билээ. Би биш тэр өөрчлөгдөж би биш тэр л надад сайн байлаа. Тэгээд л тэр надад илүү гүн дурлахаас өмнө би бүхнийг эцэслэхийг хүсэж зогсоосон билээ. Бид албан ёсоор үерхдэггүй байсан нэгэндээ сайн ч биш байсан. Гэхдээ бидний харилцаа найзууд гэхэд ч хэцүү бас хосууд гэхэд ч хэцүү тийм л харилцаа байсан юм.

"За наргиан байлаа. Бид зүгээр л ахлах сургуулийн нэлээн сайн найзууд байсан юм. Сууцгаа л даа" Алиса өнөөх л өөртөө итгэлтэй янзаараа инээмсэглэсээр зочны өрөөний голд байх буйданруу дохисоор өөрөө гал тогооруугаа яван оров. Биднийг ирж байгааг мэдэж бас надтай ахлах сургуулийн найз байсан гэдгийг сонссон Намжүүн хён Жимин хён хоёр гайхсан харагдана.

"Жонгүкийн хүрээлэл угаасаа Жонгүк шиг байдаг юм байх даа. Жонгүк өөрөө сайн мөрдөгч тэгсэн найз нь ч бас үнэхээр сайн хакер. Чи хэлэхгүй яасан юм?"

Жимин хён намайг нударсаар ийн хэлэх үед би бага зэрэг санаа зовон

"Хён би түүнийг хакер болчихсон гэдгийг өөрөө ч мэдээгүй байсан. Сая хараад үнэхээр гайхлаа. Бараг таньсангүй. Тэр их өөр болж" гэсээр би гэрийг нь тойруулан харав. Энгийн л нэг хоёр өрөө байр байлаа. Гэвч арай өөр зүйл нь хаа сайгүй дэлгээтэй байх компьютер бас шалаар нэг хөглөрөх залгуур утаснууд л байв. Бидэнд нууцаар туслаж байгаа тэр хүнийг Алиса гэдгийг мэдээд би яагаад ч юм өөрийн эрхгүй баярласан юм. Удаан уулзаагүй танил минь ийм мундаг болсон байхыг харах сайхан байсан. Бас тэр үеээ бодвол өөртөө хавь илүү итгэлтэй дэгжин нэгэн болсныг нь харах таатай байлаа.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now