29

1K 236 25
                                    

Хүрэлцэх гэдэг хүний мэдрэхүйн нэг хэсэг. Харах сонсох, үнэрлэх, амтлах, тэгээд хүрэх.

Эхлээд бид хэн нэгний гадаад төрхийг хардаг, тэгээд хоолойг нь сонсож ярилцдаг, дараа нь үнэрийг нь таньж мэдэж эхэлдэг. Эцэст нь нэгэндээ хүрэлцдэг. Хүрэлцэх гэдэг ердөө л  хүний таван мэдрэхүйн нэг. Гэхдээ миний бодлоор зөвхөн миний л өөрийн үзэл бодлоор хүрэлцэх гэх энэ мэдрэмж бидний зургаа дахь мэдрэхгүйг сэргээж өгдөг юм шиг санагддаг байв.

Хүрж үзээд л аюулгүйг мэднэ, Хүрж үзээд л сайхан муухай эсэхийг нь ялгаж чадна.

Бас хүрч үзээд л дурлаж болно.

Түүнд хүрсэн хором мөч бүр зургаадахь мэдрэхүйг минь сэргээж байв. Гарнаас нь атгах үед харж үнэрлэж сонсохоос тэс өөр зүйл мэдрэгдэж сэтгэлд минь ямар нэг зүйл бага багаар хуримтлагдах аж.

Ил байх таван мэдрэхүйгээрээ биш зургаадахь нууцлаг тэр л мэдрэмжээрээ би түүнд хором мөч бүрт татагдаж байлаа.

***

Хэлтсийн урт коридороор Жонгүк хөлийн хурдаараа гүйж харагдана. Урт хар хүрэм нь гүйх үед нь хийсэж хэний ч анхаарлыг татам содон харагдах аж. Үргэлж тайван чимээгүй байдаг мөрдөгч ийн яаран гүйхийг харсан ажилтнууд хий л түүнийг дагуулж харан гайхна. Жонгүкт үнэндээ тэр яаж харагдах хүмүүс юу гэж гайхах огт хамаагүй байв. Тэр зөвхөн 1р хуудсан дээр байх газарлуу хурдан очихыг л хичээх аж. Тэр хэрэгтэнүүд Тэхёныг алчихвал яах вэ? Би ганцаараа очлоо гээд яана гэж? Гэх бодол төрсөөр яахаа мэдэхгүй байсан ч ганц гар буу бас өөртөө найдаад барын үүрлүү давхиж байгаа нь энэ байв.

Тэр грашруу яаран гүйх явцдаа булан эргээд нэг хүнийг бараг л дайрч унагах шахав.

"Жонгүка?" Намжүүн хойш ухран тэнцвэрээ олоод байдгаараа амьсгаадсан Жонгүкийг харан гайхна.

"Хён..." тэр өөр зүйл хэлэхийг хүссэн ч өөрийг нь хэн ч хаанаас ч ажиглаж байж магадгүйг гэнэт санан амаа хамхин доош харсаар Намжүүнийг зөрөн алхлаа.

"Хөөе Жонгүк?" Намжүүн хий л түүний араас хашгирах ч Жонгүк тоосон шинжгүй грашруу яван орох нь тэр.

Грашид ормогцоо таарсан байкаа авч унаад 1р хуудсан дээр байх тэр газрыг чиглэн Seagull хотын өтгөн ойг чиглэн галзуу юм шиг хурдан давхих аж. Өөрийгөө ямар бодлогогүй үйлдэл хийж байгаагаа мэдэх ч гэлээ зогсож үл чадна. Аварч л байвал хамаа алга. Түүнийг л ямар ч хамаагүй аргаар аварчих юм бол цаашдаа юу болох нь түүнд огт хамаагүй аж. Магад энэ үйлдэл түүний амьдралдаа хийж буй хамгийн тэнэг бас бодлогогүй үйлдэл байж болох юм. Тэр өөрөө үхэж ч мэднэ. Гэхдээ түүний хувьд тэр ямар тэнэг үйлдэл хийж байгаа нь бас өөрөө үхэх нь огтхон ч хамаагүй санагдах аж.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now