16

904 229 36
                                    

Тэр зуны хит дуунд чиний гэсэн бүхэн шингээстэй хэвээр.

Инээмсэглэл чинь, дуу хоолой чинь хүрэлт чинь хүртэл.

***

"Хүүхдүүд ухаан ороогүй л байна уу?" эмнэлэг дээр ирэн Намжүүн хёны хажууд зогссоор асуув. Тэр хаалганы цонхоор хагас дутуухан харагдах унтаж байгаа охиныг ширтэн зогсоно. Тэгээд толгойгоо хөнгөхөн дохив.

"3 охин одоо ч аль нь ч сэрээгүй байна. Гэнэтийн шокноос болж байгаа гэсэн" гэсээр тэр хаалганаас холдон хүлээлгийн танхимруу явлаа. Шөнийн ээлж болоход цаг гарны хугацаа байсан тул хүмүүс нэг их байхгүй байв. Ердөө л хэдэн сувилагч болон унтаагүй хэдэн өвчтөн л холхиж харагдана. Би цүнхнээсээ Жин хёны хийсэн гэсэн өнөөх хоолыг гаргаж ирэн Намжүүн хёнд өглөө. Тэр савтай хоолыг хармагцаа яг л хэн өгсөнг нь мэдэж байгаа юм шиг инээмсэглэнэ. Өдөржин Шөнөжин эмнэлэг дээр давхар манаа хийсэн тэр ядарсан нь илт харагдаж байв. Нүднийх нь эргэн тойрноор үл мэдэг хар зураас татчихсан үс нь үл ялиг арзайсан байлаа.

"Цаадах чинь уурлаж байна уу?" тэр савтай хоолоо нээнгээ ийн хэлэх үед би хий л гайхан сууна.

"Цаадах чинь гэж хэн?" асуултыг минь сонсон тэр хоолноосоо халбагадангаа

"Жиний хийсэн хоол биз дээ? Намайг алга болчихлоо гээд уурлахгүй байна уу?" гэсээр хариулт хүлээх шиг суув. Яаж ганц сав хараад л Жин хён өгсөн гэдгийг мэдсэн юм бол? Бас яагаад Жин хён Намжүүн хёнд хоол хийж өгдөг билээ?

"Аан би мэдэхгүй байнаа. Юнги хёнд үлдээчихсэн байсан. Тэгээд би сая Жимин хёныд очиж юм авах замдаа танд авч ирсэн юм." гэсээр би инээх аядав. Хариуд нь тэр өнөөх хоолоо амтархан идсээр юм хэлэх ч сөхөөгүй толгой дохин сууна. Би ч юм ярихаа түр азнан түүнийг хоолоо идэж дуусахыг нь хүлээн суув. Ягаан боодолтой савыг хараад л тэр шууд энэ хоолыг хэн өгсөнг мэдчихсэн. Бас багаараа хамт хүргэлтийн хоол идэж байхад тэр хоолоо ингэж амтархан идэх нь битгий хэл бараг амсах ч үгүй орхичихдог. Тийм атал зүгээр л найзынх нь хийсэн гэрийн хоол түүнийг ингэтэл нь баярлуулж байгаа нь үнэхээр хачин.

"Хөөх Жин хёны хийсэн хоолонд ч үнэхээр дуртай юма" хэсэг хугацааны дараа тэр хоолоо идэж дуусахтай зэрэгцэн би ийн хэллээ. Хариуд нь тэр инээд алдан

"Үнэхээр амттай болохоор л" гэсээр чимээгүй суулаа. Тэр ч би ч юу ч ярихгүй голдоо байх хоолны савыг ширтэнэ. Намжүүн хён юу бодож тэр савыг ингэж ширтэж байгааг би мэдэхгүй юм. Гэхдээ миний хувьд гэвэл энэ савыг харах төдийд яагаад ч юм Тэхёны хийдэг хоол санаанд минь орсон юм. Хотод ирсэн цагаасаа хойш гал тогоондоо орох нь битгий хэл ямар нэг хоолыг тэгтэл нь таашааж идэж ч амжаагүй байх үед минь тэрний хийсэн ганц таваг хоол л надад асар том амралт шиг санагдаж билээ. Жинхэнэ гэрийн хоол шиг л. Гэр минь анх удаа амь орвуу гэх шиг л хачин мэдрэмж.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now