Шөнөжин Тэхёныг ажиглаад унтаагүй тул өглөө гэгээ орох үед шууд л орноосоо босон хувцсаллаа. Миний бодлоор тэр ширээн дээр илхэн тавьсан тэр тайланг нээж үзэх байх гэж бодож байсан. Гэтэл тэр тайланг харах нь битгий хэл шөнө сэрээ ч үгүй нам унтсан юм. Би шөнөжин тэрнийг чимээгүй ширтэж хэвтсэн. Нэг газраа удаан байж нэг зүйлийг тултал нь ажиглах чадвар надад байдаг ч гэлээ өмнө нь хэзээ ч хэн нэгнийг ийм удаан ширтэж үзээгүй билээ. Би залхах ёстой. Тэр хэзээ сэрэх юм бол гэж хүлээгээд ядаж жаахан ч болов нойр авахыг хүсэх ёстой. Гэтэл харин ч эсрэгээрээ түүнийг ширтэж хэвтсэн тэр хугацаа юу юунаас илүү хурдан өнгөрсөн нь л гайхмаар байсан юм.
Эхлээд би түүний үсний ширхгийг ажигласан. Буржгар хөвсгөр үс нь төрөлхийнх үү эсвэл хими үү гэдгийг мэдэх гэж нэлээн удаан ширтсэн. Дараа нь өтгөн хөмсөг урт сормуусыг нь ажигласан. Цав цагаан арьсан дээр нь тодхон харагдах тийм л өтгөн бас үзэсгэлэнтэй. Тэгээд хамрыг нь ч ажиглаж үзэв. Ялангуяа хамрынх нь үзүүр дээр байдаг жижигхэн мэнгийг нь. Тэгээд уруулыг нь. Хүссэн үедээ үнсэж чадах тэр уруул, үнэн эсвэл худлаа нь мэдэгдэхгүй ямар нэг юм ярьдаг тэр уруул, анх хараад тод улаан өнгө нь намайг цочирдуулж чадсан тэр уруулыг удтал ажигласан. Эцэст нь би хүлээн зөвшөөрч чадсан юм.
Тэр үзэсгэлэнтэй гэдгийг. Түүний бүх зүйл бишрэм сайхан гэдгийг.
"Дараагын шалгуур болох үед ч бас одоогынх шигээ гэмгүй гэдгээ нотлоорой" унтаж байгаа тэрэнлүү харсаар бичгийн хар цүнхээ барин гарлаа. Үүдний өрөөний хэлгүй манаач ах ийм эрт болсон байхад ч өнөөх янзаараа зогсож харагдана. Тэгээд намайг хармагцаа гараараа нааш ир гэх шиг дохин дулаахан гэх чинь инээмсэглэв.
Таны байрлах шинэ байрыг олсон. Өнөөдөр нүүх үү?
Өнөөх л янзаараа цэвэрхэн гэх чинь бичсэн цаасыг тэр надруу сунгасаар инээмсэглэв. Хариуд нь би шуудхан л толгой сэгсэрлээ. Хэрвээ одоо нүүчих юм бол мөрдлөгө минь үр дүнгүй байх болно.
"Хэрэггүй дээ. Одоохондоо байж болох юм шиг байна. Гэхдээ өвөө" гэсээр би эргэн тойрноо харан өөр хүн байхгүйг бататгачихаад
"Яагаад 0 дугаар бүр алиалагчын эзэмшил юм? Яагаав нөгөө нууц дүрэм" гээд хариулт хүлээн ширтэв. Асуултыг минь сонсон жижүүр өвгөн өнөөх инээмсэглэлээ сандруу төрхөөр солин үзгээ аван бичиж эхлэв.
Нууц дүрмийн шалтгаан нь ч бас нууц байдаг. Бид шалтгааныг нь мэдэхгүй ч энэ дүрмийг дагах хэрэгтэй