10

977 223 13
                                    

Чиний нүдрүү харах бүртээ би ямар нэг зүйлийг хайдаг байлаа. Юу гэдгийг нь мэдэхгүй ч үргэлж ямар нэг зүйлийг хайж чамруу ширтэнэ. Гэхдээ чамруу чимээгүй ширтээд суух тэр л хугацаа амьдарлын минь хамгийн таатай тухтай мэдрэмж байдаг байлаа.

Яагаад гэдгийг чинь мэдэхгүй ч чи ч бас өөдөөс минь юу ч асуулгүй чимээгүй ширтдэг байсан.

Магад бид хоёул нэгнээсээ ямар нэг зүйл хайсаар ирсэн бололтой.

***

"Хайлтыг эхэллээ. Одоо хүлээх л үлдлээ" Жин хён компьютер дээрээ юу нь мэдэгдэхгүй баахан зүйл удтал хийсний эцэст ийн хэлээд суудлаа налан суулаа. Дэлгэцэн дээр Seagull хотын газрын зураг тодоос тод харагдан ямар нэг тойрог дүрс хаа сайгүй тодорч бүдгэрэн харагдана.

" Олдох бол уу? " Намжүүн хён эрүүгээ тулж суунгаа ийн асуух үед Жин хён түүнрүү харан зөөлөн гэх чинь инээмсэглэв.

"Чи энэ хэрэг дээр илүү нухацтай байгаа бололтой" гэсээр компьютерлүүгээ ширтэв.

"Олдох болноо. Заавал олно." гэсээр тэр хуруугаараа ширээгээ товшин сууна. Өрөөнд байх бид чимээгүй л хайлтыг ажиглан зогсоно. Ийм том хотын хаа нэгтэйгээс тийм хурдан нууцлаг машин олдчихгүй гэдгийг би сайн мэдэж байлаа. Магад дор хаяж бүтэн өдөр шаардах байх. Энэ хэтэрхий том хот, хотын захыг оруулах юм бол бүр ч том.

"Хён би хайгуул хийгдэж байх хооронд өрөөндөө байж байя. Олчихвол надруу залгаарай. Хэдэн юм судлах хэрэгтэй байна" гэсээр би саравчтай малгайгаа өмсөх үед Намжүүн хён толгой дохин

"Тэгвэл тэг дээ би шууд залгах болно" гэсээр үлдэв.

Би Жин хёны өрөөнөөс гаран замд байх кофены машинаас кофе авж уун хэсэг зогслоо. Энд үнэхээр нам гүм юм. Хэдэн компьютерийн гар товших чимээ принтерийн чимээнээс өөр чимээгүй.

Одоо бодоод байхад Сөүлийн хэлтэс минь ийм л нам гүм байсан санагдаж байна. Хааяа нэг утас дугарах чимээ дуулдаж хэдэн хүн шивэр авир гэхээс өөр чимээгүй. Мөрдөгч нар нь өөр өрөөнд ажилладаг байсан болохоор тэгэж санагдаж байж магадгүй л юм. Яаралтай тусламжынхан эргүүлийнхэн тустаа байдаг байсан юм хойно.

"Хэргээ олчихоо юу?" танил хоолой ард гаран би кофегоо уусаар эргэж харлаа.

"Хайгуул л явж байгаа. Арай олчихоогүй л байна хадагтай Юна" гэсээр ёс болгон инээмсэглэх аядав.

Түүнээс хурц гэх чинь үнэртэй ус сэнгэнэнэ. Түрүүнийхээс ч илүү. Магадгүй нэмэж түрхсэн бололтой.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now