02

1.5K 244 22
                                    

Учир шалтгаан...

Хмм энэ үгийн талаар бодож үзэцгээе. Бид бүгд л төрсөн цагаасаа хойш энэ зүйлтэй нүүр тулгарч хамт өсөж хөгжин оршин тогтнодог.

Хүн болж төрөх нууцлаг бас тодорхой бус тийм л учир шалтгаан.

Цаашлаад ярьж сонсож хүрэлцэж инээмсэглэж уйлна гэдэг бас л нэг учир шалтгаан. Гэвч илүү тодорхой тийм л л шалтгаан.

Суралцах...

Энэ бол хамгийн урт ядаргаатай ч туулахаас өөр аргагүй тийм учир шалтгаан. Үүнгүйгээр бидний оршин тогтонож байгаа утгагүй мэт санагдам яршигтай ч гэлээ чухал учир шалтгаан.

Дурлах

Энэ бол хамгийн сайхан нь. Бас хамгийн тарчлаантай нь. Хорвоо дээр орших бүхий л учир шалтгаан дундаас энэ хамгийн төгс төгөлдөр үзэсгэлэнтэй гэхдээ хэрцгий тийм л үгээр хэлэшгүй хачирхалтай учир шалтгаан.

"Жонгүка!"

Түг түг түг...

Догдлох

Энэ бол тэрний надад өгсөн учир шалтгаан.

"Жонгүка~"

Түг түг түг

Аз жаргалтайгаар инээмсэглэх

Энэ бол тэр намайг догдлуулснаас үүссэн жаргалтай ч хачин тийм л учир шалтгаан

"Жонгүк..."

Түг түг түг...

Айх...

Энэ бол тэрний надад өгсөн хамгийн тарчлаантай мэдрэхийг үл хүсэм зугтаад л баймаар тийм л учир шалтгаан

***

"Сайн байна уу? Би Сөүлээс томилогдож ирсэн шинэ мөрдөгч байгаа юма. Миний байрлах газар маань энд гэсэн юм л даа"

Хуучин бор гурван давхар нийтийн байр бололтой дүнзэн байшинд орон хамгийн түрүүнд харагдсан хөгшин эрээс ийн асуув. Тэрбээр хамар дээрээ тохсон шилэн дээгүүрээ харан дулаахан гэх чинь инээмсэглэн буцаж доош харан ямар нэг зүйл бичив.

" Хотод маань тавтай морил. 3 давхарын" 0" дугаарын хаалга"

Гэж бичсэн тэмдэглэлийн дэвтрийг миний зүг харуулсаар намайг уншиж дууссаныг анзаараа юу гэлтэй дэвтрээ доош буулган шаргал жижигхэн түлхүүр сунган толгой дохин инээмсэглэв.

Хэлгүй байх нь. Үүдний жижүүр хүн хэлгүй байх нь бас нэг хачин зүйл байлаа. Гэхдээ хачин байлаа гээд хамаагүй дээ. Тэр дулаахан хүн юм.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now