25

1K 234 55
                                    

Хэн ч таашгүй. Чиний тархинд бие махбодь сэтгэлд чинь юу болж байгааг юу бодож юу сэтгэж явааг хэн ч таашгүй. Чамайг харсан хэн ч бай жигшинэ.

Мэдрэл муутай алиалагч, сэтгэцийн өвчтэй гажиг, хэдэн хүүхдээс өөр хэн түүнд хань болох юм? Энэ муу усан оргилуурынхаа урд үхвэл таарна.

Ашгүй дээ тэр алга болчхож. Ахиж битгий гарч ирээсэй, ингээд л хотоос минь алга болчихвол ямар сайхан бэ?

Хэн ч чамд дуртай биш. Хэн ч чамайг хайрлахгүй.

Энгийн хэн ч бай эрүүл ухаантай хэн ч бай чиний бие жихүүцэм алиалагч төрхийг хараад зугтана. Гэхдээ магад би ч бас чам шиг сэтгэцийн өвчтэй юм байх даа? Чамайг анх харах үед би яагаад бусад шиг жигшээгүй юм бол? Яагаад зэвүү минь хүрч чамаас харцаа буруулаагүй юм бол? Тэнэг юм шиг л анх харсан тэр халуун дулааныг цаг агаарын өөрчлөлттэй андуурч амнаасаа гарах уурыг ажиглаад зогсож билээ.

Саарал хотод хөл тавьж чийгтэй чулуун замаар алхахдаа хийх ажил байгаа болов уу гэж санаа зовж явж байх үедээ яагаад тэр үед энэ хотод ирээд таарсан хамгийн анхны минь хүн чи байсан юм бэ? Яагаад тийм сайхан дулаахан мэдрэмжийг өөрөөсөө цацруулж байсан юм бэ? Тэгчихээд яагаад дараа нь надруу харж инээгээд мэдэрч байсан тэр дулааныг минь хүйтэн илчээр сольчихсон юм?

Хөндлөнгөөс чамайг ажиглаж байхдаа би өчүүхэн ч болов чамаас айдаггүй байлаа. Харин ч эсрэгээрээ сониучирхаж харж, сониуч зангаасаа болж чамайг ширтээд зогсчихсон өөрийгөө загнаад тэнэг хүн шиг хэн ч хөөгөөгүй байхад зугтдаг байж билээ. Магадгүй тэр л өдрүүд,

Би чамайг нууцаар харж гаднаа зэвүүцэж дотроо сонирхож байсан тэр өдрүүд, чи намайг анзаараад эргэлзэлгүй гүйж ирээд намайг цочирдуулдаг байсан тэр л өдрүүд,

Цөөхөн ч гэлээ бидний хамгийн жаргалтай үе байж.

Гэрэлт цохоор хүрээлүүлээд шөнийн өнгө өнгийн гэрэлтүүлгээс ч илүү гэрэлтдэг чи, үргэлж инээдэг байсан чи, хүйтэн бороонд намайг инээлгэхийн тулд үзүүлбэр үзүүлж байсан чи хэтэрхий үзэсгэлэнтэй байж. Гэхдээ хэтэрхий хуурамч.

Надруу ширтдэг тэр хоосон харц чинь, намайг үнсэхдээ илэрхийлдэг тэр утга учиргүй хоосон илэрхийлэл чинь, намайг тэврэхдээ инээдэг тэр инээд чинь

Бүгд худал.

Чи бол хуурамч худалч бас гэмт хэрэгтэн.

Your Eyes Tell [completed] Wo Geschichten leben. Entdecke jetzt