Галын тачигнах чимээ аяга тавганы хорших чимээнээс өөр зүйл үл сонсогдоно. Хачин алиалагч бид хоёр хоолны ширээний хоёр талд чимээгүй суун хооллож байлаа. Тэр ч би ч юу ч ярихгүй хэтэрхий нам гүм. Түүний хийсэн хоолноос ахин нэг халбагадах үед нэг бодол орж ирэн би өөрийн мэдэлгүй инээмсэглэж орхив.
Инээмсэглэмэгц минь өнөөх алиалагч миний зүг харах нь нүдний буланд харагдан би ч түүний зүг харав. Би түүнийг надаас ямар нэг зүйл асуух байх гэж бодсон. "Яагаад инээсэн юм?" гэдэг ч юму тиймэрхүү зүйл асууна гэж бодсон гэтэл тэр зүгээр л нэг харчихаад тоосон шинжгүй хоолоо үргэлжлүүлээд идэж байна.
Дүрэм 2 нэгнийхээ асуудалд оролцохгүй байх. Сэтгэл хөдлөл ажил төрөх гэх мэт
Гэнэт л өнөөх дүрэм санаанд орон би санаа алдсаар түүнрүү харлаа.
"Бодоод байсан би энд ирснээсээ хойш анх удаа л галын өрөөнд орж ирж бас анх удаа энэ ширээн дээр суугаад хооллож байгаа юм байна"
Нэгэнт тэр надаас юу ч асуухгүйг мэдчихсэн болохоор би түрүүлж ам нээсэн минь энэ. Надад түүнтэй ярих шалтгаан байхгүй гэдэг үнэн ч гэлээ, өөд өөдөөсөө хараад хамт хооллож байж юу ч ярихгүй байгаа нь надад утгагүй санагдаж байлаа.
Тэр халбагаа доош нь тавин миний зүг харлаа
"Яагаад яриа өдөөд байгааг чинь мэдэхгүй юм. Гэхдээ гадаа байх үедээ намайг яаж үл тоож байсан яг тэрэн шигээ гэртээ байхдаа ч үл тоож өгвөл сайн байна." гэсээр царайны хувиралыг минь ажиглангаа хариулт хүлээх шиг чимээгүй суулаа.
Тиймээ тэр угын бүдүүлэг. Тиймээс эелдэг яриа өдөлтийн минь хариуд ийм хүйтэн үг ирсэнд би гомдож эсвэл гайхахгүй байна.
" Гадаа эсвэл гэрт байх өөр хэрэг. Гадаа байхдаа бид танихгүй хүмүүс байсан. Харин одоо хэсэг ч гэсэн хамт амьдарч байгаа хүмүүс. Тиймээс л би яриа өдөж бага ч болов ойртох гэж хичээсэн юм."
Хэлснийг минь сонсон тэр шанаагаа тулж суун надруу удаан гэх чинь ширтлээ. Юу хэлэхлээ бодож байгаа хүн шиг бас нүүрний минь хэсэг бүрийг тогтоож авах гэж хичээж байгаа хүн шиг л нүдээ ч цөөхөн цавчин надруу ширтэж байлаа. Надад сандарч эсвэл ичих шалтгаан байхгүй болохоор би юу хэлэхийг нь хүлээн хариу ширтэн сууна. Хөндлөнгийн нүдээр бид хоёр ширтэлцэх тоглоом тоглож байгаа хүмүүс шиг л харагдаж байгаа байх.
"Чи ганцаардахаас айж байсан уу?"
Намайг удтал ширтсний эцэст тэр ийн асуув. Харин би түүний асуултыг сонсоод хэсэг зуур гайхаж орхисон юм. Мэдэхгүй юм даа би бодохдоо түүнийг "Харьцахгүй байцгаая" эсвэл "Нэгэндээ гай болж байх дэмий биш үү?" гэх маягын юм хэлэх байх гэж бодоод дотроо шал өөр хариулт бэлдэж байсан юм. Гэтэл, ганцаардахаас айж байсан уу? Гэж асуулаа гэж үү?