14

978 231 61
                                    

Хайр үргэлж бусдыг сул дорой болгодог. Үнэхээр аюултай.

Би сул дорой болохыг хүсэхгүй байна. Гэхдээ...

Энэ хэрээрээ би зүрх сэтгэлгүй чулуу шиг ч байхыг хүсэхгүй байна.

***

"Жонгүка өнөөх Инаг олчихлоо. Эндээс яаж явсныг мэдэхгүй ч Сөүлд байгаа юм байна. Сөүлийн цагдаагийн газартай холбоо барьсан. Тэд Инаг баривчилмагцаа наашаа явуулах болно" ажиглалтын цонхоор Ханна болон хэрэгтэнг харан зогсож байхад минь Намжүүн хён ирэн хэллээ. Жимин хён Юнги хён 2 саяхан нэгжиж дуусаагүй хэргийн газарлуугаа явсан бол Намжүүн хён гуйлтын минь дагуу Инаг мөрдсөн нь энэ байлаа. Миний санахаар би түүнээс 2 цагын л өмнө гуйсан.

"Яаж ийм хурдан олсон юм?" би өнөө 2оос харцаа салган Намжүүн хёнруу харсаар ийн хэлтэл тэр яг л байнга хийдэг шигээ инээд алдан

" Бүртгэлийг нь шалгасан. Тэгээд хамгийн түрүүнд Сөүлийн цагдаагын газартай холбоо барих ёстой байх гэж бодоод холбоо бариад гэрийг нь нууцаар ажиглуулсан юм. Таамаглаж байсанчлан яах аргагүй тэд надруу Инагын ажилдаа явж байгаа зургыг явуулсан юм. Эвгүй гэмт хэрэгтний найз охин гэсэн шиг эндээс их хурдан явсан байна лээ" гэсээр уруулаа хазлан цонхны цаана суух хэрэгтэнг харна.

" Найз бүсгүй нь буруутай болвуу " би Намжүүн хёнруу харахаа болин мөн л цонхны цаана тамхилан суух хэрэгтэнрүү харлаа.

" Яах аргагүй тэр бүсгүй холбоотой л байж таарна. 6 жил үерхсэн байж хийсэн зүйлсийг нь мэдэхгүй байх учиргүй"

"Амралт чинь дууслаа. Одоо асуултад минь хариулаатах. Худлаа хэлэх гэж оролдсоны хэрэггүй. Зүрхний цохилтыг чинь манай хүмүүс ажиглаж байгаа. Худлаа ярьж эхлэх л юм бол бид шууд мэдэх болно" гэсээр Ханна компьютерээ дэлгэн суулаа. Хэрэгтэн ч тамхиа унтраан нүдээ анисаар гүн гэх чинь санаа алдана.

Хэтэрхий сул дорой байна. Ийм сул дорой хүнд гэмт хэрэгтэнг харах үнэхээр урамгүй юм.

" Гол асуултаа л шууд асууя. Үлдсэн 7 охин хаана байна" Ханна эгцэрч суусаар ийн асуулаа. Хэрэгтэн нүдээ нээн Ханнатай харц тулгаран

"Мэдэхгүй"

"Үнэн" хажууханд минь байх нэг цагдаа зүрхний цохилтыг харсаар ийн хэлэх үед Ханна гайхсан байртай хөмсгөө зангидсаар хоолойгоо засав.

" Ард чинь өөр хүмүүс байгаа юу? Бүлгээрээ ажилладаг уу эсвэл зүгээр л ганцаараа юу?"

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now