"Алга болсон хүүхдүүдийг хаанаас олсон талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?"
Олон сэтгүүлч дундаас нэг бүсгүй босч зогсон шилээ засаж янзлангаа ийн асуулаа. Би микрофоноо өөртөө ойртуулан
"Хууль бус, зөвшөөрөлгүй ойн дун дах байшингаас бид хүүхдүүдийг олсон байгаа. Цагдаагийн хэлтсийнхэн зугтсан хэрэгтэнг баривчилж чадсан. Одоо мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна." гэсээр буцан эгцрэн суулаа. Том заал хэсэгхэн зуур камерны анивчих гэрлээс өөр дуу чимээгүй болон удсангүй ахин сэтгүүлчид асуулт угсруулан асууж заалаар нэг шуугиан тарина.
" Одоо баривчлагдсан байгаа хэрэгтэн яг гол хэрэгтэн мөн гэж бодож байна уу? Үүний цаана өөр хүн байх боломжтой юу?"
Ахимаг насны эр ийн асуух үед би гараа салаалж суун
"Мөрдөн байцаалт дуусаагүй байгаа тул энэ талаар мэдээлэл өгөх боломж одоогоор байхгүй байна "
" Үлсдэн 7 охин хохирогч охин шиг үхсэн бол уу эсвэл амид бол уу? Олж чадна гэж бодож байна уу? "
" Яг таг чадна гэж ам гарч чадахгүй ч олохын тулд бид бүх чадлаа дайчлах болно"
Би асуултуудад үнэн зөвөөр байж болох хариултуудыг хэлэн суусаар л байлаа.
Жимин бид хоёр ойн байшинд нэгжлэг хийж байх хооронд цагдаагийнхан хэрэтэнг амжилттай баривчилж чадсан байсан юм. Биднийг хотод ирмэгц л хэрэгтэнг баривчилсан болон хүүхдүүдийн тухай мэдээлэл маш хурдан тархсан. Сэтгүүлч энгийн иргэд гээд л маш олон хүн энэ хэргийг сонирхож цагдаагийн газрын өмнө бүтэн өдөржин дуулиан болсноос болж бид өнөөдрийн энэ хэвлэлийн бага хурлыг хийж байгаа минь энэ. Манай багийнхан ч цагдаагийн ажилтнууд ч бүгд ямар нэг тодорхой мэдэгдэл хийж энэ үймээнийг болиулах ёстой гэж дэмжсэнд л бид ингээд сууж байгаа юм. Үнэн хэрэгтээ би анх удаа хэвлэлийн бага хуралд орж байгаа билээ.
Сөүлд байхдаа том хэрэг маш олныг илрүүлдэг байсан ч ийм хурлаас би амархан бултаж амждаг байлаа. Харин энд угаас бүх юм өөр юм хойно Намжүүн хён Хусог хён Юнги хён гуравтай хуралд оролцож байна.
Нэлээн олон асуултад хариулж хурал ч дуусах дөхөж байлаа. Сэтгүүлчдийн зарим нь биднийг үнэхээр хүндэлж асуултаа бодож асууж байсан бол зарим нэг хэд нь илт үл ойшоож дорд үзэж байгаа нь илхэн харагдана.
"Seagull мөрдлөгийн багийнханы тухай маш их яриа байдаг. Гэхдээ тэдэн дунд заавал нэг зүйл байдаг нь мөрдөх багийнхны чадвар бусад багаасаа илт давуу муу байдаг гэсэн яриа давамгайлж байдаг. Хоёр ээлж нь хоёулаа тийм ч гайхалтай сайхан нэртэй биш. Харин ноён Жонгүк ирснээс хойш мөрдлөгийн багийн чадвар илт өссөн гэж хүмүүс их ярьж байгаа. Энэ асуулт хэрэгтэй нэг их холбоогүй ч ноён Жон та мөрдлөгийн багийнхны ур чадварын тал дээр юу гэж хэлмээр байна? Шударга байвал их талархах байх"