24

1K 234 53
                                    

Хайр гэдэг яг л далайн давлагаа шиг. Чи хүрэхийг хүсэж давалгааны ардаас гүйнэ гэвч давлагаа чамайг төсөөлөөчгүй байх үед чинь барьж аваад өөрөөрөө хучна. Тэгээд гүн хоосон том далайруу авж орно. Анхааралтай л байхгүй бол чи живэх болно. Дээш гарах гэж хичнээн хичээх ч тэр чамд гарах боломжыг өгөхгүй.

Сэтгэл хөдлөлөө хорьж байж л эцэст нь чи шархлахгүй үлдэж чадах болно. Давалгааны араас хөөх биш харин аажмаар түүнрүү орох хэрэгтэй.

Болгоомжтойгоор, зөөлнөөр

***

Seagull хотод өнөөх л янзаараа өдөр болж бороо шаагин орно. Алиса Ким гал тогоондоо зуршил болсноороо талх барин зогсож байлаа. Түүний бяцхан гэрээр шинэ талхны үнэр сэнгэнэж Radiohead - Creep эгшиглэн таатай мэдрэмжийг тараана. Алиса яг л чадварлаг бүжигчин шиг гэрээрээ явах намуухан ч юм шиг рок маягын ч юм шиг дуунд тааруулан бүжиглэнэ. Цагаан сортой урт үс нь нуруугаар нь унжиж өмссөн нимгэн даашинз нь нарийхан бэлхүүсийг нь тодотгоно. Түүнийг харсан хэн ч бай амар амгалан жаргалтай байгаа гэж бодно.

Гэхдээ энэ худлаа байв. Алиса айж байлаа. Бас мэдэрч байв. Эсрэг байшингийн дээвэр дээрээс түүнийг дурандан зогсох нэгнийг тэр хэдийнээ анзаарсан ч анзаараагүй мэт царайлан хөнгөхөн бүжиглэх явцдаа өөрт хэрэгтэй зүйлээ цуглуулан алхана. Үл таних этгээд Алисаг ажиглаад л байлаа. Алиса чухал зүйлсээ цуглуулаад л байлаа. Энэ бол намуухан дайн байв.

Гэхдээ ердөө л эхлэл нь.

Энэ дайн удах тусам хурцдаж хэрцгий болох болно.

Алиса бүжиглэх явцдаа цагруу байн байн хальтхан харж газар байх дундаж цүнхнийхээ ойролцоо бүжиглэнэ.

Цаг яван явсаар өглөөний 8:30 ийг заав. Энэ мөчид Алиса тайван алхсаар гал тогоондоо яван орлоо. Тэгээд шарх шүүгээний дэргэд байх ганц гутлаа нэг харан нүднийхээ булангаар сэрэмжлэнгүй арагш харан дээвэр дээр байх нэгэнтэй харц тулгарлаа. Энэ мөчид л тайван дайн дууссан байв.

Дээвэр дээрх эр хурдан хөдөлсөөр хэдэн залуустай нийлэн Алисагын цонхруу хачин төхөөрөмжөөрөө дамжин нисэх шиг л ирэх бол Алиса шүдээ зуусаар шарх шүүгээгээ нээлээ. Түлэгдсэн талхны хар хиншүү гэрээр хурдацтай тархах үед Алиса шуудхан л гутлаа өмсөн цүнхээ шүүрлээ. Цонх хагарах чимээ хэдэн залуусын ууртай хоолоотой нийлэн гэр доторх харагдах зам ховордоно.

"Тэнд байна!! Бариад ав!!" насанд хүрсэн эр хүний бүдүүн хоолой утаагаар дүүрсэн гэрээр хадан буун дуу нижигнэж эхлэв. Хэн нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй газарт Алис нүдэнд нь өртсөн хүн дүрстэй бүхнээ буудна. Эр хүний ёолох дуу дуулдаж Алис завсар гармагц л хаалгаруу сэмээрхэн дөхнө.

Your Eyes Tell [completed] Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin