13

998 228 31
                                    

"Жонгүка..."

"Жонгүка сэрээрэй"

Хэн бэ? Хэн намайг ингэж дуудаад байна?

"Жонгүка намайг харж байна уу?"

Нүдээ нээх үед үл мэдэг гэрэл тусаж түүний дээр хэн нэгэн дээрээс минь өнгийж харан гараа даллана.

"Сэрчихсэн үү?"

Урт шулуун бор үс өөгүй цагаан арьс, эмэгтэйлэг жижигхэн уруул, наранд сүүдэртэн харагдах өндөр хамар, үзэсгэлэнтэй яг л үс шигээ өнгөтэй гүн бор нүд...

Үнэхээр мөн үү?

"Ээж?"

"Тиймээ би байна Жонгүка. Бие нь өвдөө юу? Яагаад ийм унжгар байгаа юм? "

"Ээжээ... Энэ та мөн үү"

Өөртөө итгэж ядан арай ядан дугархыг минь харсан тэр яг л бага насны үе шиг минь дулаахан гэх чинь инээмсэглэн хацрыг минь илбэнэ. Дулаахан амар тайван бас үзэсгэлэнтэйгээр. Цэцгэн дээр суух эрвээхий далавчаараа цэцгийн дэлбээг зөөлөн илбэх шиг, намрын шарласан навч газарт жингүйдэн жингүйдсээр аажмаар унах шиг л тийм зөөлнөөр харцыг минь илбэнэ. Харцыг минь илэнгээ тонгойх мөчид нь түүний уртаа бор үс нь хүзүүнийх нь хажуугаар унан нүүрийг минь ирвэгнүүлэн би өөрийн эрхгүй нялх хүүхэд шиг л зүйрмэглэн инээмсэглэж байлаа.

"Та энд юу хийж яваа юм?" тэр хацрыг минь илэн инээмсэглэн суух хооронд би ийн асуулаа. Тэр хариуд нь гараа татан орон дээр минь суугаад гарнаас минь атган зөөлөн иллээ. Тэр ийм зөөлөн хүн бил үү? Ийм амар тайван үзэсгэлэнтэй бил үү.

"Би үргэлж л чамтай хамт байсан шүү дээ үр минь. Яг энд ингээд л байж байсан" гэсээр ахин зөөлөн гэх чинь инээмсэглэнэ. Өглөөний нар түүний араас нь тусан зөөлөн инээмсэглэлийг нь бүр ч илүүгээр чимж байх шиг.

Ахиад л өөрөөсөө асууна.

Тэр ийм зөөлөн хүн бил үү?

Удаан бодож хэвтсэнийхаа эцэст би өөрийн эрхгүй санаа алдав. Энэ бүхэн зүүд байлаа. Зүгээр л санаанаасаа зохиож орхисон хэтэрхий үзэсгэлэнтэй тийм л зүүд гэдгийг би хэтэрхий уян зөөлөн ээжийгээ хараад л ойлгосон юм. Тэр хэзээ ч ингэж инээмсэглэхгүй, тэр хэзээ ч надад ингэж зөөлөн энхрийхэн хүрэхгүй, бас

Тэр хэзээ ч хажууд минь хамт байгаагүй.

"Жонгүка? Зүгээр үү? Бие нь өвдөө юу?" гэнэт урвайсан царайг минь харан тэр гараа сунган санаа зовсон байртай духан дээр минь тавина. Хариуд нь би толгой сэгсрэн хөнгөхөн инээд алдсаар түүний гарнаас бүр ч чанга атгалаа. Хэр баргийн зүүдлээд байхгүй сайхан зүүд, огтоос надад ингэж хандахгүй тэрнийг зүүдлэх надад таатай ч гэлээ гунигтай байсан юм.

Your Eyes Tell [completed] Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin