28

1.1K 236 29
                                    

Хаанаас эхлэх вэ? Хаанаас эхлэвэл арай эмх цэгцтэй байх бол?

Тэр хотод маань ирсэн өдрөөс байвал яаж байна?

Урт хар хүрэм хар бүрх малгай гялалзтал нь тослосон лакан гутал албаны бичгийн цүнх. Түүнийг хараад тархинд минь эмх цэгцтэй гэхээс өөр үг үл төрсөн билээ. Түүний харц үнэхээр алсыг ширтэж байгаа нэгэн шиг л гайхалтай бишрэм. Тас хар том нүд нь юу ч үл илтгэх ч гэлээ түүний харц маргаашийг маргаашийн маргааш тэрний дараагийн өдрийг бүхэлд нь ширтэж байгаа мэт л харагддаг байв. Түүнээс юм нуухад хэцүү тэр яг л ганц гүйлгэж хараад л чамайг шинжиж орхих мэт. Тэгээд нүүрэн дээр чинь өчигдөр юу хийсэн өнөөдөр яасан тухай чинь зөнч шиг л хэлж орхино.

Ганц тоос ганц толбо түүний хувьд асар том сэжүүр. Магад тэр миний амьдралдаа харсан хамгийн шилдэг мөрдөгч.

"Хөөх шинэ хүн!!"

Хоолойг минь сонсоод гаргасан тэр инээдтэй төрхийг чинь би хэзээ ч мартахгүй. Тэр холоос асрамжын хүүхдүүд бас надруу удтал ширтээд жаахан хүүхэд шиг л амнаасаа уур гаргаж байсан тэр надтай харц тулгараад цочис хийн ахиад л амнаасаа уур гаргаж өөрөө өөртэйгөө чимээгүйхэн ярьж байсан тэр гээд л миний амьдралаа харсан хамгийн хачин хүн.

Үргэлж надаас зугтдаг. Гэхдээ тийм байж холоос нууцаар намайг сонждог. Яг л ажлын газрын ах нарыгаа сонждог шиг гэмт хэрэгтэн өөр бусад хүнийг юу хийж яасныг нь мэдэх гэж сонждог шиг надруу ширтэнэ. Тэгээд намайг өөрлүү нь нэг алхам ойртох үед тэр арван алхам хойш ухарч зугтана.

Алиалагчид дургүй юу эсвэл надад дургүй юу? Үгүй дээ тэр дургүй биш.

Тэр зүгээр л зожиг бас утга учир хайхаас өөр зүйл хүсдэггүй нэгэн. Хэн нэгэн түүнд ойртож дотоод ертөнцрүү нь нэвтрэхийг зөвшөөрдөггүй халдашгүй нэгэн бол тэр.

Жон Жонгүк. Тэр бол өөрөө өөрийгөө энгийн байдал бас дотно харилцаанаас тусгаарлаж орхисон нэгэн.

"Наад алимнуудаа чи ав даа. Би багтааж чадахгүй нь"

"Үгүй! Алиалагч хүнээс үнэгүй зүйл авч болдоггүй юм ноёнтоон"

Худлаа. Хаана ч ямар ч тийм дүрэм байхгүй. Алиалагч хэнээс ч юу ч үнэгүй авч болно. Гэхдээ түүний цоожтой авдар шиг сэтгэлрүү нь ганц алхам ч болов ойртохын тулд би худал хэлсэн. Тэр надтай ядаж хэдэн хором харц тулгараасай гэсэндээ бидний дунд ядаж 20оос бага алхмын зай байгаасай гэсэндээ би түүнд ойртсон. Яг 5 алхам. Бид нэгэндээ хүрч болоход ердөө 5 алхам дутуу.

Your Eyes Tell [completed] Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin