20

1K 233 75
                                    

Миний талаарх нууцыг чи мэдэхгүй. Би ч чиний талаарх нууцыг мэдэхгүй. Бид нэгнийхээ хувьд ердөө л дотор нь юу байгаа нь үл мэдэгдэм цоожтой авдар.

Тийм байтал

Яагаад ийм намайг хайрласан юм?

***

"Х... Хэлэхийг минь сайн сонсоорой Намжүүнаа. Тэгээд өөрийнхөө хүссэнээр дүгнэлт хийж хэргийг шийд. Үүний л төлөө энэ хэргийг л олж чамд тус хүргэхийн төлөө энэ хүртэл ирсэн хичээл зүтгэлийг минь битгий хөсөрдүүлээрэй. Би машиныг олсноос хойш машинд задалгаа хийж эд анги бүрийг нь шинжсэн. Мотороос нь олсон эгшигт хайрцаг шиг зүйлээ би залууст өгсөн. Тэд учрыг нь олж чадна гэж найдаж байна. Бас Жонгүкийн компьютерт хакер хийж мэйлээр нь учир битүүлэг зүйл хийгээд байгаа тэр хүнийг олох хайгуул эхлүүлсэн. Хайгуул дуусах үед хакер хийсэн хүн хэн ч бай шууд баривчлаарай. Огтхон ч эргэлзэж тээнэгэлзэлгүй хэн ч байсан шууд барьж ав. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр... " Жин хэсэг чимээгүй болон утасны цаанаас хүчтэй амьсгалж үүнтэй зэрэгцэн ямар нэг зүйл хэн нэгэн хүчтэй нүдэх нь дуулдана.

" Хэрэгтэн... Бидэн дунд бий. Г.. Гуйя заавал барьж ав. Учир нь хэрэгтэн хэтэрхий аюултай. Тэр энгийн хүн яавч биш "

Flashback

" Яа Ким Согжин ээлж солигдчихоод байна. Харихгүй хэрэг үү?"

Гражинд урт хар үстэй эршүүд хувцаслалттай бүсгүй орж ирэн машины тостой хутгалдан суух Согжинийг харсаар инээд алдав.

" Юу ээлж солих цаг болчихоо юу? Ийм хурдан уу? "

Согжин гайхсан байртай гражын ханан дээр байх цагруу харсаар уулга алдав. Цаг нэгэнт шөнийн 22 цагыг заажээ. Машиныг олсон цагаасаа хойш тэр ийн задлагаа хийж ээлж солихыг ч анзаарахгүй ажилж байгаа нь энэ байв.

" Машин задлах тийм гоё байна уу? Би лав илүү цагаар ажиллан байж ингэхгүй" гэсээр өнөөх бүсгүй инээмсэглэв. Согжин хариуд нь жаргалтай гэх чинь толгой дохин

"Энэ хотод машин задлах аз тохиож байхад би алгасаж чадахгүй. Тэглээ ч эндээс ямар нэг юм олчихвол Намжүүнд том тус хүргэх байх. Цаад мангар чинь цэвэрлэгээ ч хийхгүй гадуур мөрдлөгө хийгээд байна лээ" гэсээр хамраа үрчийлгэн нүдээ эргэлдүүлэв. Өнөөх бүсгүй Согжины үйлдлийг харан санаа алдсаар үүнтэйгээ зэрэгцэн инээмсэглэнэ.

" За за ажлын хэнээтэн минь. Сайхан байгаа бол болоо доо. Би чамд энийг л өгөх гэж ирсэн юм. Сая чөлөө аваад явах гэж байсан чинь жижүүр ах намайг харчихаад энийг чамд өг гэж байна лээ" гэсээр Согжинлуу цэвэрхэн гэх чинь гарчигласан дугтуй сунгав. Жин гайхсан байртай гартаа наалдсан машины тосоо арчин өнөөх дугтуйг авлаа. Тэр гайхах нь аргагүй. Хэр баргын захиа авч үзээгүй тэрэнд гэнэт захидал ирэх нь хачин санагдана. Их сургуульд байх үед нь Намжүүн өдөр бүр бичдэг байсныг эс тооцвол түүнээс хойш тэр ганц ч удаа захидал авч үзээгүй билээ.

Your Eyes Tell [completed] Donde viven las historias. Descúbrelo ahora