"Ахх шөнө болж байхад юун бороо вэ уур хүрмээр юм"
"Согжина! Цаг уурын мэдээ бороотой гэж байхаар би чамайг авах гээд хүрээд ирлээ"
"Юу вэ? Чи өдрийн ээлжид ажилласан байж унтах ёстой биз дээ?"
"Чи нороод ханиад хүрчихвэл яах болж байна? Нааш ир"
Зөөлөн шиврээ бороонд жаргалтай гэх чинь инээмсэглэн зогсох Намжүүн шүхрээ Согжинруу сунган хүлээх шиг зогсоно.
" Шиврээ бороо орсон ч норход зүгээр шдэ. Сүртэй хүн шүү " гэсээр Согжин дургүй мэт царайлах ч нууцхан инээмсгэлсээр шүхрэн доор орон алхлаа. Гэрэлтэй гудмаар ийш тийш яаран алхах хүмүүс борооны шаагих дуу, жаргалтай гэх чинь инээмсэглэх тэд хэтэрхий амар амгалан харагдана.
***
"Аа гараа зүсчихлээ. Хутгаа хэтэрхий их ирлэчихсэн юм байхдаа золиг чинь"
"Согжина! Цус гарч байна шдэ! Алив нааш ир. Болгоомжтой байхад яадаг юм. Намайг салан гээд загнадаг байж өөрөө ингээд зогсож байдаг"
Намжүүн байдгаараа сандарсаар хамаг анхаарлаа Согжины хөнгөхөн зүсэгдэж орхисон хуруунд нь л төвлөрүүлнэ. Хэдий тэр эв хавгүй байх ч гэлээ жаахан гарч орхисон цусыг нь арчин шархны лентээ хамгийн гоёороо наах гэж хичээх шиг. Жижиг зүйлд хүртэл ингэтлээ төвлөрч жаахан шархнаас болж дэлхий сүйрч байгаа юм шиг санаа зовох Намжүүнийг Жин чимээгүйхэн л ширтэн зогсож байлаа. Мөн л адил нууцхан инээмсэглэлтэйгээ тэр юу ч юм бодон зогсоно.
Намжүүн лентээ нааж дуусан эгцрэн зогссон ч Жин түүнрүү ширтсээр л. Ханахгүй юм шиг л удаан ширтэнэ.
"Я.. Яасан бэ? Би буруу юм хийчихсэн үү? Э... Эвгүй наачихсан байна уу? Засаад гоёоор нааж өгөх үү?"
Ажил дээрээ байдаг мундаг ахлагч Жиний өмнө л хэрэг хийсэн хүүхэд шиг сандрана. Үргэлж чухал төрх гаргаж хийсэн алдаан дээрээ албархуу өнгөөр уучлал гуйж төгс байхыг хичээдэг тэр л хүн зөвхөн энэ гэрт зөвхөн Согжинтой хамт байх энэ л мөчдөө цэцэрлэгийн жаахан хүүхэд шиг болж орхидог нь хэтэрхий эгдүүтэй аж.
"Баярлалаа Намжүүнаа. Ахиж гараа зүсэхгүй болгоомжтой байх болноо" гэсээр Жин өнөөх л янзаараа түүнрүү ширтсээр хэлнэ. Тэгээд ахиж өөрийгөө хорихыг хүсээгүй нэгэн шиг урд нь сандран зогсох Намжүүнд ойртон зөөлхөн гэх чинь тэвэрсээр нүдээ анина.
***
"Намжүүнаа "
Байдгаараа чичирч хөлс нь гарсан Жин хажууд нь гүн нойрондоо унтах Намжүүнийг сэгсэрсээр дуудна.
