06

1K 223 42
                                    

Гэртээ ирмэгцээ өнөөх хачин амьтны зургыг гаргаж ирэн хэсэг ажиглаж суулаа. Үл мэдэх амьтныг Намжүүн хён лабораторилуу авч явсан. Тэд ямар амьтан гэдгийг нь түвэггүй мэдчих байх гэж найдаж байгаа ч яагаад ч юм би өөрөө ухаж судалмаар санагдан байж ядна. Урагш цонхоор харан хэсэг чимээгүй суулаа. Өдөр байдгаасаа шал өөр өнгөлөг төрх л намайг угтаж авав. Өнгөлөг гэхдээ энэ олон сайхан өнгөн дунд учир битүүлэг нэг зүйл болсоор байгаа мэт. Цагааны цаана хар харын цаана цагаан. Нэгнээ нууж ямар нэг зүйл хийсээр байгаа мэт.

Гадуур хувцсаа тайлахаа түр азнан өнөөх зургаа ширээн дээрээ орхиод гэрээсээ гарлаа. Коридороор явах үед янз бүрийн танихгүй хүмүүс холхилдон мэнд мэднэ.

Яван явсаар үүдний жижүүр хөгшин дээр ирэн хоолой заслаа.

"Өвөө ойрхон номын дэлгүүр байгаа болвуу? Энэ арлын амьтдын талаар мэдээллийг бүгдэнг нь багтаасан байвал сайн байна" гэсээр би хариу хүлээн зогслоо. Жижүүр өвөө нүдээ онийлгон шилээ зүүгээд байнга авч явдаг дэвтэр дээрээ юм бичин өргөв.

"5 гудмын цаана номын дэлгүүр байгаа. Худалдагчаас нь асуувал чамд тэр номыг олоод өгөх болноо" гэсэн бичиг өгөөд инээмсэглэв. Би ч хариу инээмсэглэн бөхийсөөр шуудхан л гаран ойрхон байх нэг дугуйг унаад явлаа. Хар хүрэмний минь хормой салхинд хийсч нүүрийг минь гарыг минь бүлээхэн салхи ирвэгнүүлэх нь туйлын таатай санагдана. Энэ хот үзэсгэлэнтэй. Гэхдээ энэ гоо үзэсгэлэн хэтэрхий их нууцтай нь харамсалтай.

Дасал болсон газраар явж эхлэх үед би өөрийн мэдэлгүй усан оргилуурын зүг харав. Тэгээд дугуйгаа хэсэг зогсоон олон хүн инээлдэн явах усан оргилуурлуу гайхан харлаа.

Өнөөх алиалагч алга байна.

Үүнээс ч илүү сонирхолыг минь татсан зүйл бол тайван бас жаргалтай алхах олон хүмүүс. Алиалагч энд байх үед хэн ч үгүй нам гүм байдаг атал алга болчихсон чинь хүмүүс шавчихсан байх юм.

"Хачин хүмүүс вэ" яагаад ч юм дургүй минь хүрсэндээ амандаа ийн бувтначихаад дугуйгаа хурдан хурдан жийлээ. Өөрсдийг нь инээлгэх гэж өдөр шөнөгүй зогсдог өрөвдөлтэй алиалагчаас солиотой юм шиг зугтдаг байж байхгүй үед нь усан оргилуурынх нь сайхныг гайхаж овоорох нь надад яагаад ч юм дургүй хүрэм санагдсан юм. Хэргээр түүнийг ганцаардуулахыг хүссэн мэт. Мэдрэл муутай алиалагч байгаа л биз. Тэглээ гээд өөрсдөд нь гэм хийхгүйг мэдсээр байж ингэж хандах. Шударга бус юм.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now