27

1K 226 47
                                    

"Наад новшийгоо хүнд гаруудтай хамт хийчих. Өглөө юм бодоод гарч ирнэ биз" Ханна үсээ боонгоо газар цустайгаа холилдон хэвтэх Тэхёнруу нүднийхаа булангаар харсаар харуулд хэлэв. Тэхён ухаан санаа нь байна уу гэлтэй харц нь тогтворгүй харагдахын дээр нүүрэнд нь шарх цусгүй газар үл харагдах аж. Гавлуулсан гар нь тийчгэнэсэнээс нь болж шархалж цус дуслаж гавтай хөл нь ч мөн гар шигээ болсон харагдана.

"Э.. Эхлээд анхан шатны тусламж хийлгэхгүй юм уу?" залуухан харуул залуу Ханнаруу харсаар асуув. Ханна хариуд нь харуул залууруу муухай харсаар

"Үгүй. Ам нээтэл нь эмч ойртохыг хориглоно. Дуугүй аваад яв" гэсээр өрөөнөөс гаран явав. Залуухан харуул залуу Тэхён хэдий хэрэгтэн ч гэлээ санаа нь зовсон харагдана.

"Уучлаарай..." амандаа зөөлөн шивнэсээр тэр Тэхёны гавнуудыг тайлах аж. Тэхён одоо ч орон гаран ухаантай юм хэлэх нь битгий хэл хөдлөх ч тэнхэлгүй нэгэн шиг хэвтэнэ.

"Дотуур цус алдсан бололтой..." харуул залуу амандаа бувтнасаар эмч дуудах гэж хөдлөсөн ч байрандаа зогсов. Тэр чинь хүнд гэмт хэрэгтэн шүү дээ. Хичнээн олон хүн алж ямар аймшигтай зүйл хийсэн болоод л Ханна дээр байхав дээ. Гэх бодолдоо хөтлөгдөн газар хэвтэх Тэхёныг өндийлгөн өөр нэгнийг дуудан хоёр талаас нь түшсээр байцаалтын өрөөнөөс гарлаа.

Хэлтсийн цэвэрхэн шалан дээр Тэхёны цус дуслан явсан газраар нь зам татуулна.

"Анхан тусламж аваагүй хэрэг үү?" замд нь таарсан ажилтан бүр Тэхёны тэр их шархыг харан гайхсан байртай шивнэлдэнэ.

Залуус яван явсаар үл таних хонгил шиг газар ирэв. Саяны алхаж байсан коридороос хэд дахин харанхуй бас бохир байх аж. Том зузаан төмөр хаалганы цаанаас эрчүүдийн инээлдэх өөр нэг эрийн уйлах чимээ тодхон сонсогдох бол өөр нэг хаалганы цаанаас өлссөндөө хоол нэхэн хашхирах нэгний хоолой коридороор нэг хадна.

"Хурдхан эндээс гарцгаая. Удаан байвал дотор муухайраад үхэх нь байна" хамт байсан хоёр харуулын нэг нь Тэхёныг нэг өрөөлүү шидэж орхиод хурдан хурдан алхлав. Хоёр харуул хэн хэн нь яарсан байртай харанхуй коридороос гаран явлаа.

***

Харин хаалганы нөгөө талд саяхан шидэгдсэн Тэхён өндийн суугаад ханцуйгаараа нүүрээр нь нэг тарсан цусаа арчин суух аж. Түрүүхэн л ухаангүй байсан нэгэн биш мэт, үхтлээ зодуулаагүй юм шиг л шоронгын том төмөр хаалгыг налан амандаа хараал урсган нүүрээ ярвайлган сууна. Ханцуйгаараа цусаа арчих бүрт нь нүүрэн дээрх шарх нь хөндөгдөж түүнийг хачин царайлхад хүргэж байв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now