30

1K 237 50
                                    

Бид яагаад ийм хол явчихав аа? Яг энд ирээд эргээд нэг харахад бидний хийсэн бүхэн ахиж буцааж боломгүй тийм л зүйлс байх юм. Буцаахыг мянга хүсэвч хэтэрхий урт замыг туулж хэтэрхий их зүйл хийж. Үүнээс цааш ухрах зам үгүй. Гэхдээ бас үүнээс цааш урагшлаж чадах эсэхээ ч мэдэхгүй байна. Энэ бүхэн яг л бидний замын төгсгөл мэт. Энэ хүрээд л бидний ээдрээтэй салаа зам дуусаж байгаа мэт тийм л цөхөрмөөр мэдрэгдэж байна. Юу ч хэлэлгүй доош сөгдөж суугаад хамаг чангаараа "одоо хангалттай" гэж хашгирмаар байна.

Одоо хангалттай. Бид хангалттай их зовоогүй гэж үү? Бид хангалттай их зүйл туулж өөрсдийнхөө жинхэнэ төрхийг хангалттай удаан нуугаагүй гэж үү?

Би бууж өгмөөр байна. Төгсгөл болгохыг хүсэхгүй байна. Гэхдээ төгсгөлийн минь эхлэл болсон ч хамаагүй

Би чиний нэрийг дуудахыг хүснэ

"ТЭХЁНА!"

Улаан өнгийн гэрлээр дотроо чимэглэсэн асраас болж асар доторх бүх зүйл улаан харагдана. Энэ тэнэг гэрэлнээс нь болж нүдний минь өмнө илхэн харагдах түүний цус бүр ч тод харагдаж байлаа. Уур хилэн үзэн ядалт цөхрөл минь дээр цэгтээ тулж би алсан бүсгүйн минь цусанд будагдсан таксыг шууд л шалруу шидээд гар буугаа цэнэглэн тэр нэгэнрүү чиглүүллээ.

Нүдний минь тусгалд хар багтай үл таних эр бас түүний хажууд ухаангүй хэвтэх Тэхён л харагдах аж.

"Чи хүн алчихсан. Ямар байна? Энэ новшийн төлөө өөрийнхөө ухамсар бүх зүйлийг уландаа гишгэлээд орж ирлээ шүү дээ" өнөөх эр бахдалтай гэх чинь инээсээр аниргүй асраар нэг алгаа ташина. Яг л тэмдэглэлт баяр болж байгаа юм шиг л жаргалтай инээж байв. Хөгийн новш. Иймэрхүү новшнууд яагаад дэлхий дээр оршин тогтнодогыг мэдэхгүй юм.

" Тэхёныг надад өг. Тэгээд яг эндээсээ чимээгүй салцгаая." үнэндээ би хэдэн сарын турш хайсан хамгийн их үзэн ядаж байсан тэр нэгнийг яг ингээд харж байж яг ингээд чимээгүй салаад явахыг хүсэхгүй байлаа. Өөрийгөө золиод ч хамаагүй барьж аваад алга болсон бүх хүүхдүүдийг хаана байгааг мэдэхийг хүснэ. Гэвч амьд үгүй нь ч мэдэгдэхгүй Тэхёныг хараад би тэвчиж байв. Секунт бүрээр тэр үхэж байна. Харин би үзэн ядалтаа мартаад түүнийг аврах ёстой. Би яг л нэг муу хадан дунд гацаж орхисон өчүүхэн амьтан шиг байдалд орсон өөрийгөө бас Тэхёныг ийм болгосон үл таних хэрэгтнийг үзэн ядна. Уур минь галт уулын хайлмаг шиг л буцлаж байсан ч гэлээ би тавчиж байв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now