32

1.1K 237 29
                                    

"Юнги! Хүлээж бай л даа"

Ууртай нь гэх чинь хурдан хурдан алхах Юнгигийн араас Алис аль болох хурднаараа гүйнэ. Тэр тайлбарлах хэрэгтэй. Юнгид юмсыг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Ийм болохоор л тэр Юнгигийг гүйцэх гэж дагаж яваа нь энэ байв.

"Хөөе Мин Юнги! "

" Чи бас яах гэсэн юм! Чамайг Жонгүк Тэхён хоёрын талын хүн гэдгийг мэдэж байгаа шүү! Битгий надад лай болоод бай!"

Юнги ууртай гэх чинь эргэж харсаар Алисаруу хашгирах нь тэр. Өдөр болж байсан тул саарал гудманд тэднээс өөр хүн үл харагдана. Юнгигийн уур хилэн гансрал түүнийг дотроос нь мэрж байв. Согжин үхэх үед ажил дээрээ Намжүүнийг аргадаж хүчтэй царайлж байсан ч орой гэртээ очоод шөнөжин уйлж арайхийж тэвчсэн түүнд Согжины араас Намжүүн үхчихсэн нь хэтэрхий хүнд тусаж байв. Ядаж л Намжүүн Согжин шиг юу ч мэдэхгүй явж байгаад золиосоор үхээгүй. Ядаж л тэр Намжүүнийг аварч чадах байсан гэх бодол төрж тэр ганц Жонгүкийг ч биш өөрийгөө ч бас буруутгаж байлаа.

"Юнги би чамд маш их итгэдэг шүү. Юмыг яаж мэдэх билээ надад ямар нэг зүйл болвол хэнийг ч буруутгаж болохгүй"

"Бараг дайтах гээд явж байхад чи чинь юун муу ёртой юм ярьдаг юм"

Юнгигийн Намжүүнд хэлсэн сүүлийн үг. Намжүүний Юнгид хэлсэн сүүлийн үг цаг тутамд түүний тархинд эргэлдэж хоорондоо орооцолдоно. Хэнийг ч буруутгаж болохгүй гэж Намжүүн түүнд захьсан ч гэлээ Юнги энэ захиасыг нь биелүүлж чадахгүй байв.

" Юуны чинь тал! Хашгичаад байлгүй намайг сонс!" Алис Юнгирүү муухай харсаар зөрүүлж хашгирах үед Юнгигийн уур гомдол бүр ч их төрж байлаа. Мэдэхгүй юм даа тэр ядаж л Алис түүнийг тайтгаруулаасай гэж нууцхан хүсэж байсан ч өөртөө ойртуулахыг хүсэж буй цор ганц хүн нь түүнийг улам дордуулж байгааг мэдрээд бүр ч ихээр дургүй нь хүрж сэтгэл санаа нь улам доошилж байсан юм.

"Алиса Ким. Хэн болчихоод надруу хашгичаад байгаа юм? Хэн болчихоод надад ингэж дураараа хүрээд хэн болчихоод надад тайлбар тавих гээд байгаа юм! Зүгээр алга болоод өг! Ганцааранг минь үлдээ гэж байна!!!"

Магадгүй Юнги амьдралдаа анх удаа эмэгтэй хүнрүү ингэж өндөр дуугаар хашгичсан байх. Үргэлж өөртөө итгэлтэй байдаг Алисын харц энэ удаад гомдсон харцаар солигдон нулимс нь цийлгэнэнэ.

"Зүгээр л яв. Хэнтэй чинь ч харьцах хүсэл алга. Бүгд тэнэгүүд" эцэст нь Юнги дуугаа арай намсгасаар Алисаас гараа татаж авав. Яагаад Алисын гомдсон төрхийг хараад сэтгэл нь ингэж их өвдөөд байгааг яагаад ийм л хэцүү үед нь Алисаас өөр хэн ч хэрэггүй мэт санагдаад байгааг тэр өөрөө ч ойлгохгүй байв.

Your Eyes Tell [completed] Where stories live. Discover now