Ойлгомжгүй утгагүй зүйлсэд хүмүүс дургүй байдаг.
Хоёр салаа зам байлаа гэж бодъё. Замын голд байх заагчын нэг тал дээр нь "төөрөлдөм бас ойлгомжгүй" харин нөгөөх дээр нь "ойлгомжтой амар" гэсэн үг байлаа. Чи алиныг нь сонгох вэ? Би лав хувьдаа цагаа хэмнэж бас амар гээд ойлгомжтой амар гэх замыг сонгох байсан.
Гэхдээ гэнэт л...
Явах ёсгүй зам дээр минь тэр гараад ирсэн. Ойлгомжтой амар гэх зам дээр зогсчихоод би явахыг хүсээгүй хэцүү зам дээр миний зүг харан зогсох түүнийг олоод харчихсан.
Тэгээд л би тэнэг юм шиг л замаасаа хазайж орхисон.
***
Шүршүүрийн чимээ одоо ч сонсогдсоор л. Би харин гадаа орхисон номоо оруулж ирээд бичгийн ширээнийхээ ард суугаад өнөөх амьтныхаа зургыг хайн сууна. Номон дээр олон янзын хачин амьтад байлаа. Ихэнх нь шахуу миний мэдэхгүй амьтад шиг л шинэ хуудас нээх бүртээ би хий л ангайн хачин амьтны зурагтай тайлбарыг уншин сууна.
"Юу вэ ийм амьтан ч хүртэл байдаг байсан юму?" ахин гайхсан байртай ийн хэлэхтэй минь зэрэгцэн угаалгын өрөөний хаалга нээгдэх чимээ сонсогдов. Би ч зуршлаараа угаалгын өрөөний зүг эргэж хараад ахиад л ам минь ангайж орхих нь тэр.
Яг л хөөх ийм амьтан байдаг гэж үү? гэж бодож байсан шиг минь элдэв бусын будаггүй тэрнийг хараад би хөөх ийм царайгаа тэгэж тэнэг будах хэрэг байдаг юм байх даа? гэж бодсон. Өндөр шулуун хамар бамбагар зузаан уруул өтгөн хөмсөг урт сормуус гээд л үнэн гэвэл чөтгөр алгад би амьдралдаа анх удаа л ийм царайлаг нэгнийг харж байна.
Тэр үсээ арчсан чигтээ толгойгоо өргөн надтай харц тулгарах нь тэр. Яг л энэ хотод ирээд тэрэнтэй анх удаа харц тулгарахад мэдрэгдсэн тэр л мэдрэмж намайг бүчин авах нь тэр. Орчин тойрны минь агаар гэнэт хүйтэн болчихсон юм шиг гар хөл минь юунаас ч болж юм бүү мэд үл мэдэг чичрээд би яг л хөшөө шиг түүний харц намайг байгаа газартай минь хадаад байгаа юм шиг, хөдлөх нь битгий хэл нүдээ ч үл цавчиж чадна. Хүйтэн мэдрэгдэж байна. Цонхоо дэлгээд хаячихсан юм шиг. Гэхдээ орчин тойрны минь температурт огтоос өөрчлөлт ороогүй гэдгийг би хэнээс ч илүү сайн мэдэж байлаа. Энэ нэг төрлийн мэдрэмж байх. Айж сандрах шиг гэхдээ айж сандархаас арай өөр миний мэдэхгүй тийм мэдрэмж.
"Юундаа хүнрүү гөлийсөн юм"
Тэр надруу муухай харж байгаа юм шиг хачин харчихаад үсээ арчсан чигтээ орон дээр очин хэвтэх нь тэр.