02.

1.2K 130 21
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
___________________________

Оройн цагаар хүний хөл хөдөлгөөн багассан цагт бүсгүй дээгүүрээ цагаан өнгөтэй үслэг хүрмийг нүцгэн шахуу, цээж ил гарсан бариу улаан даашинз дээрээ шууд л өмсчихлөө.

Хар торон бээлий гартаа углаад, нарийхан өсгийтэй шовгор хар гялалзсан өсгийт дээрээ сурамгай гэгч нь алхах тэрээр урт хоёр хурууныхаа завсар тамхи хавчуулан таатай гэгч нь сорох аж.
Хар том шил зүүчихсэн болохоор гарч буй утаа нь нүүрнийх нь урдуур дээш хөөрч байгааг илүү сайн харж болохоор.

Аль өдөр ороож буржийлгасан үс нь одоо л хэвээ алдаж эхэлж байх ба өсгийнөөс нь авахуулаад өнгөгүй шилэн трико нь хуруу хэртэй урагдсан байлаа.

Өвлийн цас мөсөн дээр халтиралгүй харин ч бүр нэгэн шугамд алхах тэрээр бусдын нүдэнд үнэтэй янхан шиг л харагдана. Өгзгөө хаялан алхахдаа тамхиа доошлуулан үнсийг нь хэд товшоод унагаах тэр удаанаар утаагаа үлээн гаргахад гудам дагасан шонгийн гэрэлд хөөрсөн утаа нь тодхон үзэгдэнэ.

Тэрээр хүйтнийг мэдэрч байсан ч дасчихсан мэт тоолгүй алхсаар байх бөгөөд хаа хүрэхийг нь хэн ч үл мэднэ. Ямар ч чиг гаргаагүй зүгээр л уйдаагаа гаргаж байгаа юм шиг хөлөө зөөх бүсгүй дууссан тамхины ишээ хаяхаар хогийн савны хажууд зогсоод дээр нь тогтсон цасан дээр тамхины цогийг унтрааж хогийн сав руу нь хийж орхилоо.

"Бүсгүй?"

Нарийхан гэхдээ илт эрэгтэй хүнийх гэж мэдэгдэхээр хоолойтой залуу хойноос нь дуудахад бүсгүй түүний сахиусан тэнгэрийнх шиг зөөлөн хоолойг таньсан бололтой эргэж харсангүй.

"Бүсгүй, та хэзээ гэртээ харих юм?"

Залуу түүний хойноос алхсаар эгц ард нь тулж ирэхэд бүсгүй огцом эргэж хараад хар нүдний шилээ зөөлнөөр нүднээсээ холдууллаа.

"Намайг хэзээ авч явна, тэр үед чинь л харих байх даа, ганган залуу минь"

Зузаан савхины дотуур нимгэн хар өмд, шоон хээтэй нимгэн даавуун цамц өмссөн залуу бүсгүйг шоолох аятай инээснээ "Битгий донгосоод бай, явъя" гээд гарнаас нь татахад бүсгүй нүдээ эргэлдүүлсээр араас нь дагана.

QUEAN✔Where stories live. Discover now