12.

806 77 2
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
__________________________



"Миний гэр байхад би явах шаардлагагүй биз дээ?"

Хэлсэн үгийг нь сонсоод сандал аваад шидчихмээр байсан. Хэрэглээд мартах хүүхэлдэй гэдгээ би дахин мартаж дахин санаж байна, бурхан минь гэж! Хэдий би түүнд татагдчихсан байсан ч гарт баригдсан юу л байна, тэр бүгдийг цуглуулж байгаад нэг нэгээр хөмсөгнийх нь гол руу шидчихэж чадахаар байсан. Үнэндээ надад тэр одоо яг л гаж донтон шиг санагдаж байна.

"Өө, тэгэхээр би энд ирсэн зуу дахь бүсгүй нь байх нь ээ? Гайхалтай хоёр зуун хөлийн мөр энд мөнхлөгдсөн байна шүү дээ"

Тэхён энэ үгийг сонсоод царай нь хувьсхийсэн ч өөрийн зангаа гээхгүйг хичээн надад ойртон "Яана аа, гэхдээ чи анхных нь, би нисдэг хүн оруулж ирээд байдаггүй нь л лавтай байх..." гэж хэлсэн нь надад ер худал санагдсангүй. Бүр огт худал санагдаагүй, хоолой нь үнэнийг өгүүлж нүд нь түүнийг баталж байгаа мэт...

Сөхөрч мөргөөд ганцхан боломж гэж гуйдаг зарим залуусаас тэр тэс өөр. Намайг тойрдог эрчүүдийн ихэнх нь тийм зан хандлагатай байдаг болоод ч тэр үү, эр хүнийг харах өнцөг нь 'бүгд л адил' гэдэг дээр тохируулагдчихсан байсан. Гэхдээ мэдээж Тэхёныг харах хүртэл. Тэр тансаг...

Тэрээр нуруугаа тэнийлгэн зогсоод амьсгаа аван хоолойныхоо өнгөнд жаахан сүр хүч нэмээд "Тэгэхээр өөрийгөө зуу дахь гэж боддог анхны бүсгүй минь хаа нэг дуртай өрөөндөө очоод амар даа, сайн зочид буудал үнэтэй байсан болохоор чамайг гэртээ аваад ирсэн юм"

"Гэхд---"

"Дараад авчихгүй болохоор санаа зовох хэрэггүй ээ, чамд би оройдоо ойртох ч үгүй"

Би толгой сэгсрэн нүдээ эргэлдүүлээд түүнийг зөрж алхангаа "Тамхилах газар асуусан юм, бас сануулсанд баярлалаа"

Тэхёны харц хэдийгээр 'гуйя энд л биш шүү' гэсэн харагдах ч яагаад ч юм надад татгалзалгүйгээр тагтыг зааж өгсөн. Миний зүгээс харахад тэр мансууруулах зүйлээс их хол хүн, бүгдийг тааруулаад хэрэглэчихдэг ч тамхитай холбоотой бол эрс эсэргүүцдэг. Тиймдээ ч гэрийн булан тохой бүрээс гүзээлзгэнэ жимс, мөн цэвэрхэн анхилам үнэр үнэртдэг.

QUEAN✔Where stories live. Discover now