06.

1K 102 5
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
___________________________

"Ноён Ким Тэхёны урилга байхад ирэхээс өөр яах билээ?"

Түүний над руу дөхөх алхам бүрт нь миний зүрхний цохилт хэвийн цохилдгоосоо арав арваар нэмэгдэж, сүүлийн тав дахь алхмаа гүйцэтгэн урд минь ирэхэд би өөрийн мэдэлгүй амьсгаагаа түгжин өөрийгөө барилаа. Уг нь ингэдэггүй юмсан, хэр баргийн сайхан эрийг хараад амьсгаа түгжин өөрийгөө барьтлаа сандардаггүй атал энэ Ким Тэхён...

"Хөөх, хатагтай та намайг болохоор нь л урилга хүлээн аваа юу?"

Жуумалзангуй өөрийнхөө инээмсэглэлээ илүү тодруулж түүнд харуулаад сая л нэг үг хэлэхдээ удаан барьсан амьсгалаа тавив. "Тийм л бололтой" Би хэзээд л ийм байсан. Өөрийгөө харуулдаггүй, жинхэнэ өөрийгөө. Ахтайгаа байхдаа хааяа гаргадаг үнэн өөрийнхөө багны цаадах төрхийг хүмүүст үзүүлэхийг хүсдэггүй.

Хамгийн гол нь мэдрэмжээ бусдад мэдэгдүүлэх дургүй, өрөвдүүлж, "эвий" гэж хэлүүлэхийг бүр үзэн яддаг. Тийм болохоор л би хэзээнээс ч юм намайг тойрдог бүхнийг үл тоож өөрт минь огт хамаагүй мэт аашлахыг илүүд үздэг үнэтэй шөнийн эрвээхий шиг л амьдардаг болчихсон.

"Хаа нэг газар олж сууцгаая, би өөрөө ч энд нэг их ирээд байдаггүй болохоор хаана юу байгааг мэдэхгүй хэвээр, өршөөж болгоо"

Ёсорхон хэлсэн үг, үгийн дараах надад толгойгоороо бөхийн өршөөл эрэх Тэхён өөрийгөө боловсон нэгэн гэж харагдуулахын тулд хэт их хичээгээд байгаа санагдсанд нь би инээвхийлж орхилоо. Тийм ээ эргэлзээгүй, тэр хичээж байна.

"Намайг сая шоолов уу даа?"

Би зүгээр л зөөлөн ихэмсэг харц тодруулсан чигтээ царайгаа түгжин "Энд зогсоод л байх уу?" хэмээчхээд мөрөө давуулан хараад суудал хайхдаа хамгийн түрүүнд олж харсан хоосон жижиг буйданг зүглэлээ. Ер нь хаа газрын ийм барилгад энд тэндгүй л ганц хүн багтаад унтчихаж ч болохгүй авсаархан буйдан их байдаг юм шигээ.

QUEAN✔Where stories live. Discover now