16.

775 78 6
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
________________________

"Би танд хэлсэн ш дээ, том болчихсон гээд байхад, насанд хүрчихсэн гээд байхад. Арван дөрөвтэйд маань анх удаа ирж надтай уулзахдаа ямар байсан яг түүн шигээ л байх юм"

"Тэгээд надад чи том болсон юм шиг санагдахгүй юм байна ш д. Наад зах нь л гэхэд чи--"

"Больж үз, би нэг их удахгүй болохоор гарлаа" гээд утсаа шүүрэн гарахдаа хаалгаа бараг л савах шахаад арай ч тийм хүчтэй савчхаагүй. Ахын үлдсэн үгийг нь сонсож чадаагүй ч 'Ядаргаатай Жимин!' гэж үглээд Тэхёны дуудсан газар луу нь явлаа.

Алхах замд хэд хэдэн зурвас ирсэнд нь алхангаа утсаа нээгээд "Булан тойроод хоосон газарт зогсож байна" "Хэн ч алга" "Ирж байна уу?" гэх мэтийг нь уншиж явахдаа үл харагдаж бас үл анзаарагдах халамжийг мэдрэх шиг болсон, Тэхёноос.

Нөгөө хэлсэн буланг нь дөнгөж тойроод л түүнийг би машинаа налаад цагаа шалган зогсож байгааг харсан юм. Даарч байгаа байх даа? Хэнэггүй гэдэг нь.

Нүд нь хаа саагүй тэнүүчилж явахдаа намайг олж хараад шууд л биеэ түлхэн над руу гүйх шахам алхсаар ирэв. "Ч-чи зүгээр биз дээ? Чамд санаа зовсоор байгаад хэд хоног ер унтаагүй"

"Өглөө залгахад хоолой чинь дөнгөж сэрсэн хүний хоолой шиг л байсан даа..."

Би түүнийг хэлэх үггүй болох байх л гэж бодож байсан. Гэтэл бүр өөртөө итгэлтэйгээр "Чи дөнгөж сая хэд хоног унтаагүй гэдэг үг сонслоо. Зүүрмэглэсэн л төдий"

Бодож байсан маань биелсэн, эсрэгээрээ, эцэс сүүлд нь үргэлж миний л үг холдож би л хэлэх үггүй болдог, тэгээд л би банталтанд ордог юм даа.

Тэхён намайг харж нэг инээснээ "Хэзээ ч харахгүй байх даа гэж боддог байсан төрх байлаа" гээд дахин нэг удаа инээмсэглэв.

"Юу нь тийм инээдтэй байна? Ямар нэгэн зүйл нүүрэн дээр наалдчихаж уу?"

"Үгүй дээ.. Хэзээ ч эгдүүтэй төрх чамаас харахгүй байх л гэж боддог байсан юм. Гэтэл би дөнгөж сая олоод харчихлаа"

QUEAN✔Where stories live. Discover now