03.

1.2K 125 19
                                    

-Areumyg

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Areumyg.
____________________________

"Цагаасаа их эрт иржээ? Пак Жимин"

"Хэрэгтэй байсан юм аа, маргааш.. Ээжийн тахилын өдөр, тэгээд л ирсэн"

Жүн бид хоёрын дуу цаашаа ороод уур амьсгал нэг л эвгүй, чимээгүй банталтын байдалтай болчихсон байсан бөгөөд Жиминд ч хэлэхэд нэг их таатай байгаагүй бололтой урдаа байгаа жижиг шилэн ширээн дээрх аягатай тал усыг ширтэнэ.

Хоёр минут хэртэй чимээгүй байж байснаа Жүн гэнэт л дуу орж, дэвтэр цаас шажигнуулахад Жимин бид хоёр Жүнийг энэ эвгүй байдлыг болиулах гэж ингэж байгааг хангалттай сайн ойлгож байв.

Жимин ч бас бүхий л биеэрээ налчхаад, өөрийгөө суллан буйдан дээр сууж байснаа санаа алдаж, нуруугаа түшлэгнээс нь аваад "Тэгэхээр ирээгүй гурван сар хэртэй болчхож.. Энд сонин содон юу болов?" гэж надаас асуухад миний толгойнд өчигдрийн дарс, улаан даашинз, шатсан өвсгүй бут, бас хамгийн гол нь 'Хараал идмэр гэж дуудсанд талархаж байна. Ноён Ким Тэхён' хэмээх өдөөн хатгаж, ёжилсон өнгө аястай хүүхний үг орж ирсэн юм.

Жүн юу гэж хэлэхийг минь хүлээх шиг цаас дуугаргахаа болин худлаа өөр зүйлд чимээгүйхнээр анхаарал хандуулах аж.

Би гараараа үсээ хойшлуулаад өөрийгөө шоолж, хүүхнийг дотроо үзэн ядангаа "Өчигдөр нэг эмэгтэйгээр нүүрэндээ дарс цацуулаад бараг л хараал идсэн тархигүйгээрээ дуудуулчихсан... Тэгээд-" гэх мэтээр тодорхой зүйлсийг нь түүвэрлэн хэлж дуусахад Жүн гараа базан амныхаа урд аваачаад инээх бол, Жимин элгээ тэврэн урагшаагаа унах шахан хөхөрч байлаа.

"У ноёны компани л хувь нэмэр оруулсан, хөрөнгө оруулсан болохоор дуудсанаар нь очсон юм" гээд хар цамцныхаа эхний товчийг суллангаа бахдалтайгаар инээмсэглэн "Яаж ийж байгаад тэр хүүхнийг олoх болно"

Жимин яриаг минь дагуулсаар "Чи юм хойно олох л байлгүй дээ, тэгээд өөрийгөө гээд цаад эмэгтэйдээ хатуурхаад байв даа.

QUEAN✔Where stories live. Discover now